Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 315/ШШ2026/00263

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

 

Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар аймагт бетон хийц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2024 онд Сүхбаатар суманд очин евро хашаа суурилуулж 10 гаруй айлын хашааг барьсан билээ. Тухайн жил Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ой тохиож олон айлын хашааны захиалга авсан боловч 2 айлын хашааг хугацаанд нь дуусгаж чадалгүй 100 жилийн ойн баяр болон өнгөрч хүйтэн сэрүүн болж хашаа хийх боломжгүй болсон тул дулаан цагт дуусгахаар тохиролцсон байдаг. Тус нийт 100ширхэг хашааг 1 бариаг нь 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр тохирч урьдчилгаа 50% болох 5 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 50% болох 5 000 000 төгрөгт унага эсвэл мөнгийг авахаар харилцан тохирсон. Ингээд 2025 оны зун 6, 8-р саруудад Сүхбаатар суманд очин Цогтбаатар ахтай уулзаж хашаагаа одоо дуусганаа харин үлдэгдэл мөнгөө яах талаар ямар хэлбэрээр авах талаар ярилцсан бөгөөд унага эсвэл мөнгө алийг нь ч авч болноо гэсний дагуу дүүд нь мөнгөний хэрэг байна бэлнээр авмаар байна гэж тохирсон гэхдээ мөнгийг бол 12 р сарын 15 нд өгнө ахынх нь зарсан унаганы мөнгө орж ирнэ тэр болтол хүлээгээрэй гэсний дагуу 8-р сард хашаагаа дуусгаад тухайн хугацаа болтол хүлээсэн хугацаа болохын өмнө сануулаад хугацаандаа авна шүү ахаа гэж хэлсэн ах нь асуудалгүй хугацаандаа өгнөө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа бөгөөд Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандаад тодорхой тохиролцоонд хүрээгүй болно. Жич миний зүгээс эвлэрүүлэн зуучлалын тавьсан саналын дагуу удам угшилтай адууг авах талаар Цогтбаатар луу удаа дараа мессеж бичиж ярьж удам угшил эцэг эх өөрийн зургийг явуулаач дүү нь хүнд үзүүлж борлуулмаар байна гэсэн боловч явдаг газраараа яваад шийдвэрлүүл гэсэн билээ. Иймд 2024-2025 оны хооронд хийсэн 100 метр газарт 100 бариа хашаа барьсан ажлын үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч   нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр *******од тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч   нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр *******од тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч   нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр *******од тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН