| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00268/И |
| Дугаар | 150/шш2026/00121 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 150/шш2026/00121
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 150/ШШ2026/00121 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * овогт * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч * аймгийн * сумын * бүсэд байрлах “*” ХХК (РД:*)-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагч */цахим/, * /цахим/, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэв.
Хариуцагч *: “...Нэхэмжлэгчтэй эвлэрсэн. Хугацаа тохирч төлөхөөр болсон..” гэв.
Хариуцагч *: “...Нэхэмжлэгчтэй эвлэрсэн. Эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж шийдвэрлэсэн.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлахын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай эвлэрлийн гэрээ болон
Нэхэмжлэгч *ын шүүх хуралдаанд гаргасан: “...Хариуцагч нартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэж зохигч эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баатарчулуунаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 270,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 270,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН