Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 13

 

Р.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                   Ц.Амаржаргал

                                                                           Д.Буянжаргал

Оролцогчид:

Ялтны өмгөөлөгч                   С.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2016188020035 дугаартай, 149/2016/00032/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, *** настай, **** боловсролтой, **** мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл **** хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** баг, ****тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /РД:***/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Р.******* нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн 127-128 дахь километрийн орчим төв асфальтан замд Соната-6 маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 тээврийн хэрэгсэл байрлах, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 8.11 “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд орж, иргэн Т.*******ын жолоодон явсан “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Королла” маркийн      ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Г.*******, 6 настай Б.******* нарын бие махбодид хүнд, охин Б.*******, жолооч Т.******* нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Төрийн банкны эзэмшлийн “Тоёота Королла” маркийн    ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.346.000 төгрөгийн шууд хохирол тус тус болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Анхан шатны шүүх Р.*******т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 40 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Р.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жил 06/зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Р.*******т оногдуулсан 1 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Хохирогч Б.*******ы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг шүүгдэгч Р.*******аас гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхоны 60-37 тоотод оршин суух Т.*******ад  олгож,

-Хохирогч Г.*******, Б.******* болон хөнгөн гэмтэл учирсан иргэний нэхэмжлэгч нар нь  цаашид гарах эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах  эрхтэй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банкнаас гаргасан машины хохирол 5.326.000 /таван сая гурван зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Р.******* нь өөрийн гэм буруугаа хүлээж, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл засварын үнэлгээ болон хохирогч нарт учирсан хохирол болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг төлсөн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралд оролцож, шинээр хохирлын баримтууд гарган нэмж 57.000.000 /тавин долоон сая/ төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд эдгээр баримтуудыг судалж үзэхэд хэнд зориулан юу авсан нь тодорхойгүй, эмчилгээнд холбогдолгүй, зөвхөн тухайн өрхийн ахуйн чанартай хүнсний бараа /пиво, талх, сонгино, компот, сүү, печень, гурил, цагаан будаа, сойз, шампунь/ гэх зэрэг болон цахилгааны төлбөр, зээлийн баримт, орон сууцны сарын хураамж, шатахууны төлбөр зэрэг авто аваарын гэмт хэргийн хохиролд хамаарахгүй баримтууд байгаа тул хасч тооцох нь зүйтэй байна. Зөвхөн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Далай” эмийн сангаас “Фарангосепт”-2.100 /хоёр мянга нэг зуу/ төгрөг, “Нурофен”-7.200 /долоон мянга хоёр зуу/ төгрөг, бүгд 9.300 /есөн мянга гурван зуу/ төгрөг, “Их шүүдэргэнэ” эмийн сангаас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “хуруу лент”, “витамин С” бүгд нийт 8.050 /найман мянга тавь/ төгрөг, “Монос” эмийн сангаас 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 7.700 /долоон мянга долоон зуу/ төгрөг зэрэг цөөн баримтуудаар нэхэмжилсэн хохирлыг л төлөх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн хохирогчийг асарсан хугацааны цалинг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* нь нэхэмжилж байгаа боловч нийгмийн даатгалын дэвтэргүй, ажилд орсон, чөлөө авсан тушаалгүй, тухайн компани нь тогтмол үйл ажиллагаа

явуулдаг талаар татварын байгууллагын тайлан тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг хавсаргаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Мөн хохирогч Г.*******, Б.******* нар нь ямар эмнэлэгт хэд хоног хэвтэж, эмчлүүлсэн болох, эмнэлгээс эдгэрч гарсан уу, аль эсвэл биеийн байдал сайжирсан уу, одоо биеийн байдал ямар байгаа, цаашид зайлшгүй Солонгос улсад явж эмчлүүлэх шаардлагатай эсэх талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт, өвчтөний түүх зэрэг бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Эдгээр баримтууд нь хохирол төлбөрийн асуудалд шаардлагатай гэж үзэж байна.

Хэдийгээр шүүгдэгч Р.******* нь гэм буруутай, энэ хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй, цаашид ч хууль ёсоор нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг хариуцах болно. Шүүхээс хохирогч Б.*******ы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг шүүгдэгч Р.*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хохирлыг төлсөн, одоогоор шүүгдэгчид хариуцах хохирол байхгүй байна. Иймд шүүгдэгч Р.******* нь анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн тул хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгөхийг хүсье...” гэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч Р.******* нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн 127-128 дахь километрийн орчим төв асфальтан замд Соната-6 маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 тээврийн хэрэгсэл байрлах, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 8.11 “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд орж, иргэн Т.*******ын жолоодон явсан “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Королла” маркийн     ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Г.*******, 6 настай Б.******* нарын бие махбодид хүнд, охин Б.*******, жолооч Т.******* нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Төрийн банкны эзэмшлийн “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.346.000 төгрөгийн шууд хохирол тус тус болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэийн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангсан 11.712.309 /арван нэгэн сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Р.*******ын төлсөн 10.000.000 /арван сая/ төгрөгийг хасч, үлдэгдэл 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг төлөөгүй гэж үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд миний зүгээс охин Б.*******ы биед учирсан хүнд гэмтлийг Солонгос улсад эмчлүүлэх зардал 37.000.000 /гучин долоон сая/ төгрөг, онгоцны тийзний үнэ 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, Т.*******ын гэр бүлээ асарсан ажилгүй хугацааны цалин 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг,

Б.*******ы эмчилгээнд гарсан зардал 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг, машины хохирол 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 57.300.000 /тавин долоон сая гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс Р.*******ын төлсөн 10.000.000 /арван сая/ төгрөг дээр нэмж 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийн бусад хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн.

Яллагдагч Р.*******ын өмгөөлөгч С.Оюунцэцэг хохирлыг бүрэн төлсөн мэтээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх хурлаас хойш Р.******* болон түүний ар гэр, өмгөөлөгчийн зүгээс бидэнтэй огт холбоо бариагүй, ямар нэгэн хохирол төлсөн зүйл байхгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд иргэний нэхэмжлэлээ дэмжиж байгаа болно.

Давж заалдах шүүх хуралдаанд биечлэн оролцуулж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах  шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс Р.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 02/хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, 01/нэг/ жил 06/зургаа/ сарын хорих ял шийтгэл оногдуулсан.

Мөн 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг Р.*******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ад олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирлоо гүйцэд төлөөгүй гэж Р.*******ыг хорьсон. Өнөөдрийн байдлаар дээрх хохирлыг барагдуулсан тул Р.*******ын хорих ялыг өөрчлөн тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:  

  Р.******* нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн 127-128 дахь километрийн орчим төв асфальтан замд Соната-6 маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 тээврийн хэрэгсэл байрлах, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 8.11 “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд орж, иргэн Т.*******ын жолоодон явсан “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Г.*******, 6 настай Б.******* нарын бие махбодид хүнд, охин Б.*******, жолооч Т.******* нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Төрийн банкны эзэмшлийн “Тоёота Королла” маркийн ******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.346.000 төгрөгийн шууд хохирол тус тус болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Проурорын 1-р газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 40 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Р.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жил 06/зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Р.*******т оногдуулсан 1 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Хохирогч Б.*******ы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.712.309 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ес/ төгрөгийг шүүгдэгч Р.*******аас гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхоны 60-37 тоотод оршин суух Т.*******ад  олгож,

-Хохирогч Г.*******, Б.******* болон хөнгөн гэмтэл учирсан иргэний нэхэмжлэгч нар нь  цаашид гарах эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах  эрхтэй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банкнаас гаргасан машины хохирол 5.326.000 /таван сая гурван зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Р.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 12-16, 200-204-р ху/, хохирогч Г.******* /хх-ийн 17-19-р ху/, гэрч Б.Даваажав /хх-ийн 36-37-р ху/, М.Энх-Отгон /хх-ийн 40-41-р ху/ ,П.Суут /хх-ийн 44-45-р ху/, Р.Төмөрбаатар /хх-ийн 55-56-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн ¹06 тоот дүгнэлт /хх-ийн 59-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2434 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2435 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2432 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2433 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-р ху/, Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийсэн акт /хх-ийн 71-76-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Ялтан Р.*******ын өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтанд  “хохирогч Б.*******ы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.712.309 төгрөгийг шүүгдэгч Р.*******аас гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ад  олгосугай”  гэж заасан байхад ялтан Р.*******ын өмгөөлөгчөөс  энэ гэмт хэрэгт ямар хамааралтай нь тодорхойгүй иргэн Б.Алтанцэцэгээс иргэн Ц.Мөнхцэцэгт 1.714.000 төгрөг төлсөн “ХААН” банкны баримтыг хэрэгт хавсаргаж улмаар “ …гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлж барагдуулсан…” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан  бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс уг мөнгийг хүлээж авсан болон ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар албан ёсны баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг Р.******* нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Р.*******ын өмгөөлөгч С.Оюунуцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтанд хохирогч Г.*******, Б.******* болон хөнгөн гэмтэл учирсан иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, хохирлын асуудлыг шүүн таслах өөр ажиллагаагаар хэлэлцэгдэж буй явдал нь зөрчигдсөн эрхийг хамгаалах хэмжээ, хэлбэрт нөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Р.*******ын өмгөөлөгч С.Оюунуцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                                 ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                               Д.БУЯНЖАРГАЛ