| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/42731/И |
| Дугаар | 197/ШШ2026/06099 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2026/06099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, өөрийн байр хаягт байрлах ******* холбогдох,
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Билэгтмаа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас сараас багагүй хугацааны дараа үнэлгээг дахин тогтоолгохоор хуульд заасны дагуу ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тогтоосон 2,594,540,483 төгрөгийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь өмчлөгчийн хуульд заасан эрхэд халдаж байгаа үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.
3. Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч, төлбөр төлөгч гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тогтоосон 2,594,540,483 төгрөгийн үнэлгээний 70 хувиар тогтоон 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаагаар оруулахаар нийтэд зарласан боловч төлбөр авагч ны хүсэлтээр, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад дахин төлбөр авагчийн хүсэлтээр албадан дуудлага худалдааг хойшлуулсан, хуульд заасан үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн байгаа нь төлбөр төлөгч “” ХХК-ийн хүсэлтээр төлбөр авагч “” ХХК нь албадан дуудлага худалдааг удаа дараа хойшлуулж байсан, нэхэмжлэгчийн дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тогтоолоор хүлээн аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдол үндэслэлгүй гэж маргасан.
3. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл өгч, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, эд хөрөнгийн үнийн санал авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилох, үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй, гагцхүү газар, үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тогтоосон 2,594,540,483 төгрөгийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, уг үнэлгээ тогтоосноос хойш үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөн нэмэгдсэн, дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлтэй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ хийлгүүлэх болон анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч , хошууч ын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, , ын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-1/3925 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцсэн байна. /хх 10-12/
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар Төлбөр төлөгч “” ХХК-аас 16,728,173,770.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* даалгаж шийдвэрлэжээ. /хх 24-45/
5.2. Хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2023/00452, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00479 дугаар тогтоолоор тус тус хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзан эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх 46-47/
5.3. Хариуцагч “” ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ГХ2023/01178 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, бөгөөд Баянзүрх дүүргийн , ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23410953 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. /хх 21-23, 48/
6. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын , ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23410953/21 дугаартай даалгавараар гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэсэн байна. /хх 51-68/
7. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын , ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/333 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Г.Отгонбаярыг шинжээчээр томилжээ. /хх 72-74/
8. Шинжээч Г.Отгонбаяр нь гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх худалдан борлуулах зах зээлийн үнийг 2,594,540,483 төгрөгөөр тодорхойлсон үнэлгээний тайланг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч ******* хүлээлгэн өгсөн байна. /хх 76-107/
9. Дээрх үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-2241/28654, 2241/28655 дугаар бүхий албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулд, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа нарт тус тус хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцсэн байх ба нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, , ын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-1/3925 дугаартай албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 11/
10. Ингээд бөгөөд , хошууч ын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 1/42 дугаар тогтоолоор төлбөр төлөгч гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 2,594,540,483 төгрөгийн 70 хувь болох 1,816,178,338 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4-224/30185, 4-224/30188 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байна. /хх 119-120/
11. Гэтэл төлбөр авагч “” ХХК нь төлбөр төлөгч “” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулах талаар хариуцагч ******* хүсэлт ирүүлснийг хариуцагч хүлээн авч, бөгөөд , хошууч ын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23410953/26 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т нийцжээ. /хх 121-122/
12. Улмаар албадан дуудлага худалдааг хойшуулах 1 сарын хугацаа өнгөрсний дараа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч “” ХХК-д төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг гаргаагүй нь гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэл болох талаар 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04-220/4917 тоот албан бичгээр мэдэгдэж, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид гаргажээ. /хх 124/
13. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг үндэслэн бөгөөд , хошууч ын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 7/25 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар дахин зарлаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4-220/13753, 4-220/13753 тоот албан бичгээр мэдэгдлийг тус тус хүргүүлж, өдөр тутмын сонинд албадан дуудлага худалдааны зарыг нийтлүүлсэн байна. /хх 126-134/
14. Төлбөр авагч “” ХХК нь дээрх тогтоолд заасан дуудлага худалдаа явуулах хугацаанаас өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/622 тоот албан бичгээр дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлтийг хариуцагчид дахин гаргажээ. /хх 155/
Тодруулбал, төлбөр төлөгч “” ХХК нь “” ХХК болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх замаар эд хөрөнгөө дээрх төсөлд шилжүүлэн өр төлбөрөө төлөх хүсэлт ирүүлсэн талаар дурдаж, дээрх үйл ажиллагааны албан ёсны шийдвэрийг гаргах хүртэл хугацаагаар анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргажээ.
15. Дээр дурдсан хүсэлтийг үндэслэн бөгөөд Баянгол дүүргийн , гийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23410953/29 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “” ХХК, , төлбөр авагч “” ХХК нарт холбогдох бүртгэлийн 23410953 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. /хх 156/
16. Төлбөр авагч “” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ******* албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг гаргаж, бөгөөд , хошууч ын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 13/30 дугаар тогтоолоор гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны дуудах үнийг 1,816,178,338 төгрөгөөр тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ. /хх 157-165/
17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.” заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч гийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын 10-ны тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулахаар заасан боловч хуульд заасан хугацаанд худалдан борлуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь, анхны албадан дуудлага худалдааг төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу төлбөр авагчаас ирүүлсэн удаа дараагийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар хойшлуулж байсан байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.
19. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх худалдан борлуулах зах зээлийн үнэ болох 2,594,540,483 төгрөгөөр үнэлснээс хойш газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн, тогтоосон үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт бага байгаа талаар тайлбарлан гомдол гаргасан боловч энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгсөнгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнээд, анхны албадан дуудлага худалдааг явуулах хариуцагчийн холбогдох ажиллагаа хуульд заасан шаардлагыг хангасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагч ******* холбогдох, гийн эзэмшлийн , , , тоот хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШЗ2026/03759 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР