Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 897

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                               

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 1806047601091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1444 тоотод өөрийн хүү Б.Отгонбаярын нуруу нь тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806047601091 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

Хохирогч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

ХариултТэр өдөр би аав Бтой жаахан маргалдсан. Маргал^гк байгаад би уураа барьж чадалгуй аав Быг сандлаа цохисон. Бид 2 маргалдаж 2-уулаа тайвширсан. Бид 2 тайвшираад байж байхад аав Боос дэлгүүр орьё гэхээр нь и үгүй гээд хэлсэн. Тэгсэн намайг загнасан. Би намэй-загнаад байхаар нь би дуугүй бол гэж хэлсэн. Аав дуугүй болохгүй болохоор нь 5г аав дээр очоод нэг удаа алгадсан. Би алгадсаныхаа дараа өөрийнхөө орон дззс хэвтсэн. Тэр үед араас нуруунд чяс хийх мздрэмж терсен. Би шууд босоод зугтаасан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 6856 дугаартай:

Б.Отгонбаярын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 15/

 

Шүүгдэгч А.Бын шүүх  хуралдаанд өгсөн:

2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө сэрхэд миний эхнэр Чулуундорж ажилдаа явахдаа хүү Отгонбаяр бид хоёрт гурил будаа, махаа аваад байж бай  гэж хэлээд Төрийн банкны картаа үлдээгээд явсан. Бас гэрийн хаяа шуугаараа гэж захиж хэлээд явсан. Би хүү Отгонбаярыг тогны мөнгө тушаагаад ир гэж хэлээд явуулсан. Отгонбаяр удалгүй мөнгө тушаалаа гэж хэлээд гэртээ ирсэн. Би ганцаараа дэлгүүр ороод Ерөөл нэртэй 250 граммын архи авч уусан. Гэрт орж ирэхэд миний хүү Отгонбаяр орон дээр хэвтэж байсан. Би надтай гурил будаанд явья гэж хэлэхэд Отгонбаяр үгүй гэж хэлээд хэвтээд байсан болохоор нь би Отгонбаяраас ээжийнхээ картыг өгчих гэж хэлсэн. Отгонбаяр надад өгөөгүй. Отгонбаяр хэвтээд байсан болохоор нь би зурагтыг нь унтраасан. Отгонбаяр зурагтаа асаагаад буцаад хэвтсэн. Би зурагт асаахаар нь цахилгааны утаснуудыг бүгдийг нь салгасан. Тэгсэн Отгонбаяр босож ирээд баруун гартаа маарал ороогоод босож ирээд миний зүүн талын хөлрүү өшиглөсөн. Өшиглөсний дараа миний баруун гарын булчин хэсэгрүү үзүүртэй юмаар цохисон. Би яг юугаар цохисоныг нь хараагүй. Би Отгонбаярт зодуулаад гэрийнхээ шалан дээр унасан. Босож ирээд ширээ түшээд зогсож байхад Отгобаяр миний хамарруу өшиглөөд гараад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор тааралдсан юм аа аваад шидсэн. Миний шидсэн зүйл Отгонбаярын нурууг оносон. Би тухайн үед араас нь хөөгөөд юу шидсэнээ мэдээгүй. Отгонбаярын араас хөөгөөд гүйцээгүй. Би Отгонбаярыг барьж чадаагүй болохоор гэртээ орох гээд хашааны  хаалгаар ортол миний шидсэн зүйл хутга байсан. Би хутга аваад гэртээ оруулж тавьсан. Хутга хуйтай байсан. Би хутга оруулж тавиад буцаж гараад хашааны хаалгаар гартал Отгонбаяр хашааны ард сууж байсан. Нуруу нь цус болсон харагдсан. Би гүйж очоод баруун гараас нь хедлөөд гэртээ ороод суулгаж байгаад хувцсыг нь тайлахад далны хавьцаа ангайсан нүх байсан. шархийг нь цэвэрлээд сууж байхад манай гэрийн хөрш айлын эмэгтэй орж ирээд эмч цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-Ин 30-31/

 

-цагдаагийн байгууллагын даадлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтын гэрэл зураг /хх-ийн 36-38/

-А.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-21/

-хохирогч Б.Отгонбаярын хүсэлт/хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхэд болох Б.Отгонбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутгыг устгах зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ