Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1289

 

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, иргэдийн төлөөлөгч Х.У, улсын яллагч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Ц.Н, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч С.Б, шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч А.Т, гэрч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Б овогт Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т.Б нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 

         2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод иргэн П.Ч-г гэр бүлийн маргаанд оролцсон гэсэн шалтгаанаар маргалдан хэвлийн тус газар нь хутгалж алсан,

         яллагдагч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Б маргалдан түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б  мэдүүлэхдээ: “...Талийгаач нь манай удам залгах ганц эрэгтэй дүү маань байсан. Тэр өдөр манай дүү тэмцээнээ дуусгаад гэртээ ирсэн байсан. Тэгээд Болдмагнай дуудаад байна мах буулгах гэсэн юм гээд манай дүү явсан. Тэгээд бид нар орой гэртээ байж байхад манай аав руу эмнэлгээс залгаад танай хүүхэд маш хүнд байдалтай байна, хүнд хутгалуулсан байдалтай эмнэлэгт ирсэн байна хурдан ир гэсэн. Тэгээд бид бүгд Цэргийн госпиталийн эмнэлэг ороход хагалгаанд орох ёстой гээд бид нар араас нь очсон. Орой 11 цагийн үед эмч өнгөрчихлөө гэж хэлсэн. Бид нар маш их гомдолтой байна. Миний талийгаач дүү тухайн үед 20 настай байсан. Тухайн үед эхнэр нь бага насны 1 хүүхэдтэй, бас өөрөө жирэмсэн үлдсэн. Сая эхнэр нь 8 сард амаржсан. Өчигдөр Туул өмгөөлөгч над руу яриад энэ хүмүүс маш өрөвдөлтөй юмаа гэж хэлэхэд бид нар их гайхаж байсан. Харин бид нар бүр илүү өрөвдөлтэй байна. Яагаад гэвэл миний дүү одоо дахин хэзээ ч босч ирэхгүй. Нэхэмжилсэн мөнгөнөөс баримттай нь 8.600.000 төгрөг, баримтгүй 4.175.500 төгрөг, сүүлд гаргаж өгсөн 2.210.800 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, мөн манай дүү сургуульд сурж байсан бөгөөд төлбөр болох 1.600.000 төгрөгийг төлсөнөө нэхэмжилж байна. Мөн 2 хүүхдийн тэтгэмж хуульд заасны дагуу буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна. Нийт 26.596.276 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл / хх-н 6- 15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 48/, цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 720 тоот дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл.” /1-р хх-н  2, 94-96/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 98, 132, 139/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 97, 2-р хх-н 131-132/, оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 169-250, 2-р хх-ийн 1-95/,           сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, баривчилсан тэмдэглэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /1-р хх-ийн 81-82/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод иргэн П.Ч-г гэр бүлийн маргаанд оролцсон гэсэн шалтгаанаар маргалдан хэвлийн тус газар нь хутгалж алсан, шүүгдэгч Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Б маргалдан түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Б.Б 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод иргэн П.Ч хэвлийн тус газар нь хутгалж алсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

     Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... ” гэжээ. /1-р хх-ийн 92, 93/

Шүүгдэгч Т..” гэжээ /2-р хх-ийн 129, 130/

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ..” гэжээ. / 2-р хх-н 154/

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...” гэжээ. /2-р хх-ийн 145, 146/,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Г.Гмэдүүлэхдээ: “....й.” гэв.

Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... ” гэжээ. /1-рх-ийн 31-32/

   Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...  ” гэжээ.

          Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: .”..” гэжээ /1-р хх-ийн 40/

            Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... гэжээ /1-р хх-ийн 40/

            Гэрч Д.  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... ” гэжээ /1-р хх-ийн 42, 43/

            Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 720 тоот дүгнэлт:

1. “Талийгаачийн цогцост хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь мохоо  зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй,

4. Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн  улмаас цус алдалтын  шокд орж нас баржээ,

5. Талийгаачийн цусанд 0,6 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна,

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй,

7. Цус нь 1-р бүлгийн  харъяалалтай байна,

8. Хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна”  гэжээ.  /1-р хх-ийн 49-51/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 тоот дүгнэлтэд:

1. “Б.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Батбаатар нь тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Б нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна,

2. Б.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт бичиг мэдээлэл үгүй байна,

3. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна,

4. Б.Б нь үйлдсэн хэргийн шинж чанарыг ойлгох чадвартай байна,

5. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” . гэжээ /1-р хх-ийн 59-60/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 дугаар сарын 23-ны өдрийн 3386 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 63/

          хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл / хх-н 6-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 48/, оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 169-250, 2-р хх-ийн 1-95/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Т.Б-г иргэн Б.Б-тай маргалдан түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр орой 21 цагийн үед намайг гэртээ гэртээ байж байхад Т ахын хүүхэд Болдмагнай аавтайгаа муудалцаад байна гээд манай бэр эгч С дуудсан. Тэднийд ороход Болдмагнай аавтайгаа барьцалдаад зогсож байсан. ...Тэгтэл Б “та нарт хамаагүй” гэсэн. Би Б-ийн эрүү рүү нь гараараа цохих маягтай нэг удаа түлхсэн. Тэгтэл Б надруу дайрч “чи муу юу юм бэ” ална гэсэн. Б гэр дотроосоо хоёр найзынхаа нэрийг хэлж хашгирсанаа ороод ир гэсэн. Хоёр найз нь гадаа байсан юм билээ. Тэгтэл үл таних хоёр залуу гэрт нь ороод ирсэн. Тэр хоёрыг орж ирэх үед Болдмагнай бид хоёр зууралдаад ноцолдож байсан юм. Тэгтэл хоёр найз нь орж ирэнгүүтээ нэг нь буюу надад хутгалуулдаг залуу нь миний толгой руу зуухны төмөр тагаар цохиход нь би Б тавьж Б босоод 2 найзтайгаа нийлээд миний нуруу, толгой тархи руу цохиол алнаа, ...гээд,...миний толгойруу талийгаач зуухны тагаар цохисон....Харин бусад гэмтлүүдийг гэрт болон гадаа Б 2 найзтайгаа нийлж зодож учруулсан.” гэжээ /1хх-н 21-22/,

Гэрчээр Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өмөөрөөд Ч, Б ахыг дараад ...би Б ахын цээж хэсэг рүү нь олон удаа цохьсон, ...тэгээд миний уур хүрээд зуухны төмөр таг аваад Б ахын зүүн гар руу нь 2 удаа цохисон.” гэжээ /2-р хх-ийн 129, 130/

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ... Би араас нь гүйгээд ороход Боогийгийн дээр нэг эрэгтэй хүн гарчихсан байсан. ...Чойжоо тэр хүнийг дараад байж байтал Боогий тэр хүний гэдэс рүү нь 1 удаа дараа нь толгой нүүр рүү нь 2 удаа цохьсон. ...Боогий гэрийнхээ баруун хойд хэсэгт би хойморт, Чойжоо баруун талын баганы хажууд зогсож байсан. Тэгээд байж байхад нөгөө зодолддог  ах хутга барьж гаднаас гүйж орж ирээд Чойжоогийн гэдэс хэсэг рүү 1 удаа дүрсэн.” гэжээ /2-р хх-ийн 145, 146/,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Г.Г мэдүүлэхдээ:“....Чойжоо Б-ыг цохисон зүйл хийгээгүй. ...Б-ыг тоосго, төмрөөр цохиж байхыг нь би хараагүй.” гэв.

Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тогмид ахынд ороход Б ахыг Б хоёр найзтайгаа нийлчихсэн нэг нь ахыг барьчихсан нөгөө хоёр нь нийлээд  нүүр, нүд рүү нь цохиж байсан. Би ахыгаа салгаж авсан.” гэжээ. /1хх-ийн 31-32/

            Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тогмод Б-г “чи ээжийгээ аваад зайлаарай гээд” орилоод байсан. Болдмагнай уурандаа “чи яахаараа дандаа ээжийг ингэж байдгийн” гээд аав руугаа идэж байсан салаадаа шидээд аавыгаа заамдаад авахаар нь би айсандаа хажуу гэрээс Б-г дуудаж оруулж ирсэн. Тэд баруун талын орон дээр  зодолдоод байж байтал гаднаас Б-н  2 найз ороод ирсэн. Тэд нарыг салгаад гадаа гарцгаасан.” гэжээ /1хх-ийн 42, 43/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 дугаар сарын 18-ны өдрийн 3779 тоот дүгнэлтэд:

1. Б.Б-н биед тархи доргилт, зүүн чихний ард шарх, зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, дух, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун тохой, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо,

2. Дээрх шарх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой,

3. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,

5. Тархи доргилт, зүүн чихний ар хэсгийн шарх гэмтэл тус тусдаа гэмтлийн  хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэжээ. . /1хх-ийн 75-77/,

          хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл / хх-н 6- 15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Прокуророос шүүгдэгч Б.Б-н дээрхи үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-г талийгаач П.Ч-н хэвлийн тус газар нь хутгалж алсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай,  шүүгдэгч Т.Б-г хохирогч Б.Б-г гэр бүлийн маргаанд оролцсон гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний зодож хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь нийт 26.596.276 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нийт 12.785.976 төгрөгийг Б.Б-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож,  харин сүүлд гаргаж өгсөн 2.210.800 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, сургуулийн төлбөр болох 1.600.000 төгрөг буюу нийт 13.810.800 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 8.612.476 төгрөг, баримтгүй 4.173.000 төгрөг буюу бурхан болоочийн араас хурсан буяны ном хуруулсан зардал, оршуулганд явсан жолооч нарт буяны зардал, худагны ус даасан зардал гэх мэт зардал нь баримт үйлдэгдэх боломжгүй байх боломжтой, бурхан болоочийн араас үйлдэгдэх боломжтой жам ёсны зардал байх тул хангаж шийдвэрлэв.

Харин хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгсөн баримттай гэх 2.210.800 төгрөгийн зардалдаа хавсаргаж өгсөн баримтууд нь тухайн хохирогчийн оршуулгын зардалд тооцогдох боломжгүй он сарын хувьд, юунд зарцуулсан нь тодорхойгүй баримтууд /2хх-н 164-181, 183-185/ , мөн сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, сургуулийн төлбөр болох 1.600.000 төгрөг болон хүүхдийн тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн зардлуудад хавсаргаж өгсөн сургалтын төлбөр төлсөн гэх баримт /2хх/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-н 187-188/, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр  /2хх-н 186/  сургалтын төлбөрийг буцаан авсан эсэх, 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохирлыг тооцох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй”, хэрэгт хохирлын баримт хавсаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.Б-г энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зуухны таг 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-д “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

   Харин шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Б нь 177 хоног цагдан хоригдсонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагад 11 жилийн хорих ял оногдуулахаар ялын санал гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “....бид маш их гомдолтой байна. Талийгаач бол манай удмыг залгах ганц хүү байсан. Гэтэл цэл залуухан 20 хэдхэн насандаа хүний гарт амиа алдсан. Эхнэр нь бага насны 1 хүүхэд мөн жирэмсэн хоцорсон бөгөөд сая төрсөн хүүхэд нь аавыгаа ч мэдэхгүй бүхэл бүтэн айлын гэр бүлийг эцэггүй, хүүгүй, дүүгүй болгочихоод нэг ч удаа уучлалт гуйгаагүй, нэг ч төлбөр төлөөгүй” гэж хэлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар зааснаар хуульчилсаныг үндэслэн 12 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.