| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00405/И |
| Дугаар | 312/ШШ2026/00814 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2026/00814
2026 03 06 312/ШШ2026/00814
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* банк” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 33,229,365.92 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 15 өдөр ******* банкны Бүрэнбүст тооцооны төвөөс М80034340502570915 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.******* нь ЭҮ ТӨҮГ-ын засвар механик заводод резэн хуяглагчаар ажил хийдэг. 2025 оны 05 сараас хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй хуваарьт төлбөрөө өнөөдрийг хүртэл зөрчөөд байна. 2025 оны 04 сараас үндсэн зээлийн төлөлтөө төлөхгүй банкийг хохироож байна. Хариуцагчийг банкнаас авсан үндсэн зээл, хүүгээ төлөх сонирхолгүй байна гэж үзэж байна. 2025 оноос 04-р сараас хойш зээлдэгчтэй зээлээ төлүүлэх талаар утсаар холбогдож сануулж байсан. Б.******* болон төрсөн эгч - нар зээлийн график зөрчлөө 2025.12.31 гэхэд төлнө гэсэн гар өргөдөл өгч хугацаа сунгасан боловч зээлээ төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 791,133 төгрөг, хүүнд 467,462 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,405 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт/ зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ/ мөн зээлийн гэрээний 3.2.1 дэх заалт /үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх гэх заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Зээлийн гэрээний 6.2 дахь заалт болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* банк ХК нь зээлдэгч Б. байгуулсан Зээлийн гэрээг цуцалж /эсвэл зээлийн гэрээний хугацаа дууссан тул/ үндсэн зээлд 29,208,866.67 төгрөг, хүүнд 3,930,584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 89,915 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 33,229,365.92 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь 2025.03.15-ны өдөр ******* банкнаас 33,229,365.22 төгрөгийн зээл авсан. Төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,229,365.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 33,229,365.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,097 төгрөгийн 50 хувь болох 162,048.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 162,048.5 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 162,048.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 33,229,365.22 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,097 төгрөгөөс 162,048.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 162,048.5 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 162,048.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ