| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2026/00006/И |
| Дугаар | 154/ШШ2026/00011 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2026/00011
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2026/00011 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* ******* холбогдох
300,000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би О.******* 2025 оны 02 дугар сард 7 хоногийн хцгацаатай 300,000 төгрөг зээлсэн юм. ******* удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байна. Иймд ******* 300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-нд төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* 300,000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Оюунцэцэг нь 300,000 /гуван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлтэй хариуцагч О.******* холбогдох 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 300,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн 4,825 төгрөгийг Төрийн сангийн тоот данснаас, 4,825 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ