2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03201

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16

191/ШШ2025/03201

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүү
хийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******, *******,******* ******* *******, ******* ******* ******* /регистрийн дугаар*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, *******,******* ******* *******, /регистрийн дугаар /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, зохигчид шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2006 онд Н. тэй танилцаж 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү , 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн. Өнгөрсөн хугацаанд Н. нь байнга архи ууж сэтгэл санааны дарамтанд оруулж хэл амаар дорожилж, хэрүүл үүсгэн том хүү ээжийгээ өмөөрч аавтайгаа хэрэлдэх цаашид зодолдох байдал үүсээд байна. Энэ хугацаанд олон удаа цагдаа, хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвд хандаж мөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 14 хоног баривчилгаанд явж байсан. Гэвч байдал дээрдэхгүй байгаа учир цаашид амьдрах боломжгүй. Бидний дундын өмч болох 1 өрөө орон сууцаа зарна гэж зар өгч байр, машинаа зарна, миний хэрэглэж байгаа утасыг авна гэх мэтээр дарамталсаар байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Н.ээс ,, нарт хүүхдийн гзтгэлэг гаргуулж, бидний хамт амьдрах хугацаандаа бий болсон гэр бүлийн дундын өмч болох 80,000,000 төгрөгөөр худалдан авсан Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, ******* 47Б байр 15 тоот, 32,89 м.кв талбайтай нэг 1 өрөө, 76,626,000 төгрөгөөр худалдан авсан орон сууц,*******, *******,******* ******* 36 тоот хаягт байрлах, 42,57 м.кв 2 өрөө орон сууц, 2024 оны 04 дүгээр сарын 05 ны өдөр 20,000,000 төгрөгөөр худалдаж Sonata-8 маркийн УАМ66-33 улсын дугаартай автомашин зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие өвдөж удахгүй хагалгаанд орж, асаргаанд байх шаардлага гарсан тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.



2.Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******тай ханилаад 17 жил болж, 3 хүүтэй болсон. Би архи ууж эхнэр хүүхэдээ багагүй зовоосон. Эхнэр 3 хүүгээсээ салмааргүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 971 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЗШ/722 тоот шийтгэвэр, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЗШ/816 тоот шийтгэлийн хүчингүй болгох тухай шийтгэвэр, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Худалдах худалдан авах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y-2204092505, Y-2204077467 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа зэргийг, хариуцагчаас хариу тайлбар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, эцэг нь үр хүүхэдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Н.т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эхнэр 3 хүүгээсээ салмааргүй байна. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Гэрлэгчид 2006 онд танилцаж 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү , 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү нарыг төрүүлж, өсгөжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдгийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ