Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т д холбогдох эрүүгийн 1806 0212 10439 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 хэсэг 91-2516 тоотод оршин суух иргэн Б.М өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 14 инчийн Тошиба маркын зөөврийн компьютер, биет 5.500 төгрөг хулгайлан авч 345.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 хэсэг Хужирбулангийн 46-1633 тоотод оршин суух иргэн М.Б өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар хэсэг Хужирбулангийн 40-1442 тоотод оршин суух иргэн Ц.Б сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, Самсунг Нөт маркын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан авч 506.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн 35-1381 тоотод оршин суух иргэн Ш.Г өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж шинэ цагийн тархи манан хөөрөг 1 ширхэг, монетон бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн зүүлт зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 535.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 29-748а тоотод оршин суух иргэн Р.Т өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Делл маркын зөөврийн компьютер, эд зүйлс хулгайлан авч 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ү.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийнхэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сургууль болон ажилдаа яваад орой 19 цаг болж байхад гэртээ ирээд би хашааны завсараар байшин руугаа хартал манай байшингийн урд талд байх хоёр цонхны зүүн талын вакум цонхны салхивч нь онгорхой байхаар нь гэртээ ортол гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс хар саарал өнгөтэй 14 инчийн Тошиба маркын зөөврийн компьютер, бэлэн 5.500 төгрөг хулгайд алдагдсан. Манай эхнэр анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө эвдэрхий ЛЖ маркын гар утас хулгайд алдагдсан гэж мэдүүлэг өгсөн, тэр утас хулгайд алдагдаагүй гэрт байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-23 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 11-18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018.03.06-ны өглөө 07:10 цагт гэрээсээ гараад орой 19:10 цагийн үед гэртээ буцаж ирэхэд байшингийн зүүн цонх онгорхой байхаар нь дотогш орж юмаа шалгаж үзэхэд Тошиба маркын 14 инчийн зөөврийн компьютер, биетээр 5.500 төгрөг, ЛЖ маркын эвдэрхий гар утас 1 ширхэг хулгайд алдсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 357.500 төгрөг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.03.09-ний 13 цагт гэрээ цоожлоод гараад орой 22:30 цаг орчим гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгай орж эд зүйл алдагдсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан. Цагдаагийн бүрэлдэхүүн манай гэрт үзлэг хийгээд явсны дараа жижиг бор хөөрөг, ноолууран уутны хамт сирвантанд байх номны дундаас олж авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 83-87 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 76-79 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 80-81 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 310.000 төгрөг /хэргийн 91-92 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өглөө эхнэр бид хоёр ажилдаа 08:30 цагт явсан. Тэгээд манай эхнэр орой 16:15 цаг болж байх үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ ороход гал тогооны шүүгээ болон үүдэнд байсан хувцасны шүүгээний хаалга онгойчихсон, хулгайч орсон байсан гэсэн. Манайхаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цагаан өнгийн ажиллагаа хэвийн Нөте 4 маркын гар утас, дэлгэц нь хагархай ЛЖ маркын хар өнгийн гар утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 122-124 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 12-ны өдөр манай ломбарданд Беленскийн Түмэндэмбэрэл гэдэг хүн ганцаараа ирж хоёр ширхэг мөнгөн аягыг нийт 110.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 125-126 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 111-113 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 114-115 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 121 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 119 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 506.000 төгрөг /хэргийн 132-133 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр өглөө ажлаа тараад гэртээ иртэл байшингийн баруун хойд талын цонхны салхивчаар хулгай орж гэрээс зурагтын тавиурын сервантанд байсан шинэ цагийн тархи мана хөөрөг, эхнэрийн монетон бөгж, мөнгөн ээмэг, зүүлт зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 168-170 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 159-164 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 165-166 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 167 дугаар хуудас/,

Эд зүлийн үнэлгээ 535.100 төгрөг /хэргийн 174-175 дугаар хуудас/,

Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би гэрээсээ 13 цагт гараад орой 23 цагийн үед гэртээ иртэл том өрөөний баруун талын цонхны жижиг цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгөөд эд зүйлээ бүртгэж үзтэл Дэлл брендийн зөөврийн компьютер, эрэгтэй савхин куртик, цагаан өнгөтэй Самсунг Эс 2 маркын гар утас, хүүхдийн хувцас хийдэг улаан ягаан өнгөтэй уут алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 205-209 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.03.18-ны өдөр 19 цагийн үед нөөтбүк барьсан үл таних залуу Беленскийн Түмэндэмбэрэл гэдэг иргэний үнэмлэхний хуулбар үзүүлээд хар өнгийн Делл нөөтбүкийг 250.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавиад явсан. Хохирол төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хэргийн 210-211 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 190-195 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 196-198 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 204 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 366.000 төгрөг /хэргийн 217-218 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 хэсэг 91-2516 тоотод оршин суух иргэн Б.М өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 14 инчийн Тошиба маркын зөөврийн компьютер, биет 5.500 төгрөг хулгайлан авч 345.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 хэсэг Хужирбулангийн 46-1633 тоотод оршин суух иргэн М.Б өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар хэсэг Хужирбулангийн 40-1442 тоотоод оршин суух иргэн Ц.Б сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, Самсунг Нөт маркын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан авч 506.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн 35-1381 тоотод оршин суух иргэн Ш.Г өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж шинэ цагийн тархи манан хөөрөг 1 ширхэг, монетон бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн зүүлт зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 535.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 29-748а тоотод оршин суух иргэн Р.Т өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Делл маркын зөөврийн компьютер, эд зүйлс хулгайлан авч 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Б нь хулгайд алдсан хоёр ширхэг мөнгөн аягаа буцааж авсан, гар утас нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг хохиролгүйд тооцлоо.

Шүүгдэгч Б.Т нийт 1.206.500 төгрөг гаргуулж, хохирогч Ү.О д 357.500 төгрөг, хохирогч М.Болорцэцэг нь “Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан. Цагдаагийн бүрэлдэхүүн манай гэрт үзлэг хийгээд явсны дараа жижиг бор хөөрөг, ноолууран уутны хамт сивантанд байх номны дундаас олж авсан” гэж мэдүүлсэн байх тул /хэргийн 86 дугаар хуудас/ хоёр мөнгөн аяганы үнэ болох 240.000 төгрөг олгохоор, иргэний нэхэмжлэгч Б.С 110.000 төгрөг, хохирогч Ш.Г  нь чулуун хөөрөг, метал ээмэг 1 хос, чонын шагай 1 ширхэг, жижиг хайрцаг 1 ширхэг зэргийг хүлээн авсан байх тул бөгжний үнэ болох 63.000 төгрөг олгохоор /хэргийн 167 дугаар хуудас/, хохирогч Р.Т  нь хар өнгийн нөөтбүүк, залгуурын хамт хүлээн авсан байх тул /хэргийн 204 дүгээр хуудас/ куртик болон гар утасны үнэ болох 186.000 төгрөг олгохоор, Иргэний нэхэмжлэгч Б.Өсөхбаярт 250.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т ийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ял нь оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.