| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2026/00008/И |
| Дугаар | 154/ШШ2026/00043 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 154/ШШ2026/00043
| 2026 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 154/ШШ2026/00043 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн ******* сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны ******* сарын ******* өдөр төрсөн. ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД:ПБ65*******2677/ ******* бэйс овогт ******* хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би онуудад хотод Цэргийн нэгдсэн Дээд сургуулийн авто инженерийн ашиглалт мэргэжлээр суралцаж улмаар онуудад дүгээр ангид цэргийн алба хаасан.
Цэргээс халагдаж ирээд оны 11 дүгээр сараас 1994 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл тасралтгүй Ховд аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд галчаар орж ажилласан. Намайг сургуульд галчаар ажиллаж байхад надтай цуг , , , гэх хүмүүс хамт ажиллаж байсан бөгөөд ээлжээр ажилладаг байсан.Сургуулийн галч нар зөвхөн гал түлэх биш сургуулийн бусад ажил түлшинд явах, мод бэлтгэх, сургуулийн орчны цэвэрлэгээ хийх зэрэг ажил хийж байсан.
Би сургуульд ажиллаж байхдаа сургуулийн хөл бөмбөгийн талбай, хогийн пункер, жорлон /төмөр/ багш сурагчдад үүдний төмөр сандал зэргийг хийж өгсөн. Эдгээр зүйл одоо ч сургуулийн ашиглалтад ашиглан хэрэглэж байгаа болно.
Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай гэж байх тул оны 11 сарын 04-ны өдрөөс 1994 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
нь оны 11 сарын 04-ны өдрөөс 1994 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Я. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 1125 дугаартай архивын лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын Социалист хөдөлмөрийн арван жилийн сургуулийн захирлын оны 211 сарын 04-ны өдрийн 74 дугаартай......г галчаар авч ажиллуулсан тухай захирлын тушаал,
д оны 11 сарын 01-ны өдөр Ховд аймгийн ******* сумын арван жилийн сургуулиас олгосон №192605 дугаартай ажиллаж байсан талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч овогт шүүхэд гэрчээр өгсөн:.... Би Ховд аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1987 онд туслах ажилтнаар ажилд ороод 37 жил ажиллаад 2024 онд тэтгэвэртээ гарсан. надтай хамт нэг сургуульд ажиллаж байсан.Сургуулийн галч туслах ажилчид хамтдаа галлагаа, өөр бусад ажлыг хамтдаа хийдэг байсан. Сургуулийн туслах ажилчид 10-аад хүн ажилладаг аж ахуйн нярвын удирдлага дор ажилладаг байсан. Сургуулийн захирал , нар ажиллаж байсан. 1989 оны 05 сард туслах ажилчид сургуулийн гадна ОО хийж ашиглалтад оруулсан өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Ажилчид өдрийн 8 цагаар ажилладаг гэх мэдүүлэг,
Гэрч овогт ы шүүхэд гэрчээр өгсөн:.... Би Ховд аймаг ******* сумын 10 жилийн дунд сургуульд мужаанаар ажиллаж байсан. тэй хамтдаа ажилладаг байсан. ажилдаа идэвхтэй ажилчин байсан. Туслах ажилчид сардаа 400 төгрөгийн цалин хөлс авдаг.Галч нар 220 төгрөгийн цалин авч байсан. Шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй. Сургуулийн ажилчид өвлийн улиралд заг түүх, гал түлэх, хаврын улиралд ямаа самнах, малчдад туслах, зуны улиралд мод бэлтгэх, намрын улиралд нэгдлийн хадлан хийдэг байсан. Сургуулийн захирлын тушаалаар томилогдож ажилдаа ордог байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бэхжүүлэгдсэн байх тул шүүхээс үнэлж хүсэлт гаргагч г оны 11 сарын 04-ны өдрөөс 1994 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймаг ******* сумын 10 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* бэйс овогт ******* Дүгэрсүрэнг оны 11 сарын 04-ны өдрөөс 1994 оны 10 сарын 06-ны өдрийг дуустал Ховд аймаг ******* сумын 10 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ