Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2026/00042

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2026/00042

******* сум

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын харьяат, ******* онд төрсөн, ******* настай, эрэгтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД:ПБ 53111211/ ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын харьяат, ******* сумын ******* багт оршин суух ******* холбогдох 1.898.562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... би шүүхэд хохирол барагдуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дөрвөдхан нь ямар ч зөвшөөрөлгүйгээр миний өтөг бууцанд малаа аваачихад нүүлгэх гэхэд шаардлага биелүүлэхгүй болохоор малыг нь буулгаж ирүүлсэн.

Мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр 500 м орчим газарт миний эзэмшлийн бууцнаас портер машинаар 8 удаа өтөг бууц ачиж ихэр бууц гаргах гэж намайг дарамталсан. Иргэд хоорондоо нэг портер машин бууц 120.000 төгрөгөөр худалдаалдаг 8 машин бууц нийтдээ 960.000, буцахдаа нэг машин бууц ачсаны үнэ 150.000 төгрөг болж байна..

ыг малтай хөөж явуулахад миний өөрийн суудлын 14-05ХОА автомашинаар 40 л бензин, 2 дахь удаагаа 54.912 төгрөгийн бензин хийж явсан бензин нийт 188.562 төгрөг, малыг нь тууш ирүүлэхэд хөлсөөр 6 хүн ажиллуулж нэг хүнийг өдрийн 100.000 төгрөгөөр хөлсөлж мал туулгасан.

Эдгээр хохирлыг барагдуулж өгнө үү. хохирлыг барагдуулах талаар бичиг хийж өгсөн юм гэв.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтдаа: шинээр хулгайн замаар бууц гаргаж байгаа учир хуулийн дагуу арга хэмжээ авч өгөх, өтөг бууц гаргахгүй гэх иргэдийн гарын үсэг зурсан баримт, 2024 оны 11 сарын 12-ны өдрийн А/223 дугаартай Ховд аймаг ******* сумын Засаг даргын захирамж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2 ш, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 1/228 дугаартай албан бичиг, Ховд аймаг ******* сумын засаг даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн А/209 тоот албан бичиг, ******* сумын засаг даргын зөвшөөрөл гэх бичиг, Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 2/2145 дугаартай д газар эзэмшлийн талаарх олгосон албан бичиг, газар эзэмшүүлэх талаар гаргасан 2003 оны 11 сарын 07-ны өдрийн 57 дугаартай ******* сумын Засаг даргын захирамж хавсралтын хамт 3 хуудас, өтөг бууцны байрлал харуулсан гэрэл зураг, өтөг бууц ачиж малын хэвтэргүй болгосон талаарх, эрүүл газар бууц гаргахыг завдсан бусад зүйлүүдийг шүүгч очиж үзэх талаар гаргасан М.******* хүсэлт, М.Баябалсангийн шинээр бууц гаргаж байгаатай холбогдуулан М. арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт, М.******* 2026 оны 11 сарын 11-ны өдөр бууц шатаасан гэж намайг худал гүтгэж мэдүүлэг өгсөн үйлдэлд арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн.

Хариуцагч М.Дөрвөдхаан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мэргэн уулын Хөтлийн бууц, Үхэр түлхэтийн бууц хэмээх газарт олон жил малаа өвөлжүүлж хаваржуулж ирсэн. Хөтлийн бууц нь 2006 онд шатаж үнс болсон. нь 2 бууцыг хууль бусаар надаас надаас авсан. Би малаа өвөлжүүлэх бууцгүй болоод Сумын Засаг даргад хүсэлт тавьж Хөтлийн бууцны ойролцоо 2025 оны 11 сарын 14-нд шинээр бууц гаргах бууц зөөж бууц гаргасан. Энэ бууц нь миний өөрийн бууц өөрийнхөө бууцнаас өтөг бууц ачсан учир би 8 машин өтөг ачсан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. удаа дараа намайг гүтгэж бууц эзэмшүүлэхгүй байна. Хүн хөлсөлж мал туулгасан гэдэг нь бас худал ярьж байна. Дандаа өөрийнх нь ах дүү хүмүүс тэд нарт мөнгө төгрөг өгөөгүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч аас өөрийн өтөг бууцны ойролцоо 500 м орчим газарт миний эзэмшлийн бууцнаас портер машинаар 8 удаа өтөг бууц ачиж ихэр бууц гаргах гэж байгаа үйлдлийг таслан зогсоох, нэг портер машин бууц 120.000 төгрөгөөр худалдаалдаг 8 машин бууц нийтдээ 960.000 төгрөг , буцахдаа нэг машин бууц ачсаны үнэ 150.000 төгрөг, ыг малтай нь цуг хөөж явуулахад миний өөрийн суудлын 14-05 ХОА автомашинаар 40 л бензин, 2 дахь удаагаа 54.912 төгрөгийн бензин хийж явсан нийт 188.562 төгрөг, малыг нь тууж ирүүлэхэд хөлсөөр 6 хүн ажиллуулж нэг хүнийг өдрийн 100.000 төгрөгөөр хөлсөлж мал туулгасан 600.000 төгрөг нийт 1.898.562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Мөн шүүх хуралдаанд шинээр хулгайн замаар бууц гаргаж байгаа учир хуулийн дагуу арга хэмжээ авч өгөх, өтөг бууц гаргахгүй гэх иргэдийн гарын үсэг зурсан баримт, 2024 оны 11 сарын 12-ны өдрийн А/223 дугаартай Ховд аймаг ******* сумын Засаг даргын захирамж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2 ш, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 1/228 дугаартай албан бичиг, Ховд аймаг ******* сумын засаг даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн А/209 тоот албан бичиг, ******* сумын засаг даргын зөвшөөрөл гэх бичиг, Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 2/2145 дугаартай д газар эзэмшлийн талаарх олгосон албан бичиг, газар эзэмшүүлэх талаар гаргасан 2003 оны 11 сарын 07-ны өдрийн 57 дугаартай ******* сумын Засаг даргын захирамж хавсралтын хамт 3 хуудас, өтөг бууцны байрлал харуулсан гэрэл зураг, өтөг бууц ачиж малын хэвтэргүй болгосон талаарх, эрүүл газар бууц гаргахыг завдсан бусад зүйлүүдийг шүүгч очиж үзэх талаар гаргасан М.******* хүсэлт, М.Баябалсангийн шинээр бууц гаргаж байгаатай холбогдуулан М. арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт, М.******* 2026 оны 11 сарын 11-ны өдөр бууц шатаасан гэж намайг худал гүтгэж мэдүүлэг өгсөн үйлдэлд арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа гаргаж байгаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа боловч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Мэргэний хөтлийн бууц, Үхэр түлхэтийн амны бууц эзэмших эрхийн гэрчилгээтэй талаар тайлбар гаргаж байгаа, хариуцагч нь өтөг бууцны эзэмшлийн талаар маргаж байгаа нь шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдаанаас хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан.

Нэхэмжлэгчийн хохирол болох 1.898.562 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Үүнд.М.******* өтөг бууцнаас 8 портер машин буюу нэг портер машин бууцны үнэ 120.000 төгрөг нийт 960.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн бууцыг ачсан талаарх нотлох баримт байхгүй. Портер машин бууц 120.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний зах зээлийн үнэлгээний баримтгүй, буцахдаа 150.000 төгрөгийн үнэ бүхий нэг портер машин бууц гэж мэдүүлж нэхэмжилж байгаа нь мөн тогтоогдохгүй байна. Мөн ы малыг 6 хүн хөлсөлж туулгасан тууврын хөлс 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь мөн нотлох баримтаар тогтоогдохгүй өөрөөр хэлбэл тууврын хөлсөнд нэг хүнийг 100.000 төгрөгөөр хөлсөлсөн гэх үйл баримт нь тогтоогдохгүй тухайн иргэдэд өгсөн мөнгөний баримт банкны хуулга болон гэрчийн мэдүүлэг байхгүй байгаа нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 14-05ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 удаа өвөлжөө, хаваржаандаа очиж ы ах дүү нартай уулзаж өвөлжөө хаваржаанд аваачсан малыг тууж нүүлгэсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байгаа, мөн НИК ХХК-аас А-92 бензин авсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч аас бензиний үнэ 188.562 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ы үйлдэл нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д хууль ёсны өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулсан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* эзэмшлийн өвөлжөө, хаваржааны бууцнаас өтөг бууц ачих малаа бэлчээрлүүлэх үйлдэл байх тул эдгээрээс үүдэн гарсан хохирол болох бензиний үнийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Тухайн цаг хугацаанд учирсан хохирлоос 1.710.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нь шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдон тогтоогоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нарын маргаж буй өвөлжөө, хаваржааны газрын маргаан нь өөрөөр хэлбэл тухайн өвөлжөө хаваржааны газрын эзэмшлийн талаарх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.13-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх маргаан гэж шүүхээс дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6307 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч аас бензиний үнэ 188.562 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

2.     Нэхэмжлэлийн шаардлагаас 1.710.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч аас 6307 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ