| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2026/00015/И |
| Дугаар | 154/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2026/00022
| 2026 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2026/00022 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: аймгийн ******* суманд ******* оны 01 сарын 29-ны өдөр төрсөн, ******* настай, аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт ******* *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн, хүсэлт гаргагч Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би ******* онд Ерөнхий боловсролын сургуулийг аймагт төгссөн. ******* онд аав нас барсан. Ээж хөдөө нэгдлийн мал маллаж байхад ээжийнхээ хамт малчнаар аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. онуудад Говь-******* аймгийн техник мэргэжлийн сургуульд трактор комбайны слесарь, засварчин мэргэжлээр суралцан төгсөж ирээд сумандаа айл гэр бүл болж амьдарч байна. Цэргийн албыг 6 сар хаагаад ар гэрийн гачигдлаар цэргээс халагдсан.Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай гэж байх тул 1991 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийг дуустал аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.******* нь 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 1137 дугаартай ..... аймгийн Ө******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадын 1991, 1993 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Тус архивын сан хөмрөгт нэгдлийн 1992 оны 70 дугаар данс байхгүй тул холбогдох лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа
1991 оны 01 сарын 07-ны өдөр Ц.*******т олгосон аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх бичвэр бүхий Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа,
Гэрч овогт шүүхэд гэрчээр мэдүүлсэн ....Би аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд 1980-1993 онуудад малчнаар ажиллаж байсан. Би адуу, сарлаг малладаг байсан. Ц.******* нь ******* сумын *******н хөгжил нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн ******* багт ээжийн хамт мал маллаж байсан. Нэгдлийн дарга нь Дамиран, Найдан гэх хүмүүс ажиллаж байсан. Бид нар нэг голд хамт олон жил мал маллаж байгаа. Ар гэрийн гачигдлаар цэргийн алба хаагаагүйг сайн мэднэ гэх мэдүүлэг
Гэрч овогт шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Би Ц.*******тай 1 дүгээр бригад буюу одоогийн ******* багт хамтдаа мал маллан олон жил амьдарч байгаа учир сайн мэднэ. Ц.******* нь бог мал маллаж байсан. Гавьяа шагнал авч байсан талаар сайн мэдэхгүй. ******* багт нэг багт хамтдаа мал маллан хамт нэгдэлд ажиллаж байсныг сайн мэднэ. Цэргийн алба хаагаагүй ар гэрийн гачигдлаар халагдсан гэдгийг мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд хүсэлт гаргагч Ц.*******ийг 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 сарын 01-ны өдөр хүртэл аймгийн ******* сумын *******н хөгжил хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ