| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0059/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 72
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт -гийн у Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн ******* Хохирогч ******* овогт *******ийн - Хохирогчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .уд холбогдох 1823000000065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг антолгойн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт -ийн у /Регистрийн дугаар: ИЖ********/
Шүүгдэгч .у 2018 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн сумын хэсгийн цагдаа С.-ийн дэлгүүрээ хаа гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙОХ нь:
Шүүгдэгч ******* овогт -гийн у нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн гадна тус сумын хэсгийн цагдаа С.-ийн “ дэлгүүрээ хаа” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнийг өшиглөж зодсон хэргийн үйл баримт нь хохирогч С.-ийн “...2018 оны 06 сарын 15-ны орой 23 цагийн үед би сумын баг буюу сумын төвийн гудамжаар дүрэмт хувцастайгаа, албаны мотоциклтой эргүүл хийгээд явж байтал дэлгүүр онгорхой хаагаагүй байхаар нь гадаа нь очоод ... уг дэлгүүрээ хаагаарай гэсэн чинь у урдаас чи юу гээд байгаа юм бэ буугаад ир гэхээр нь би мотоциклоосоо буусан чинь хоёулаа уулзаадахъя гээд дэлгүүрийнхээ завсараар орохоор нь араас нь дагаад ортол хэл амаар доромжлоод чи овоо банди байна лээ гээд... араас гүйж ирээд намайг барьж аваад өөрөө унахдаа намайг татаад унагаачихсан юм. у бид хоёр, хоёулаа унасан юм. Унахдаа миний дээр унасан тэр үедээ нэг удаа нүүрлүү цохисон. Тэгсэнээ у надаас түрүүлж босоод намайг босоогүй байхад миний зүүн шанаа руу 2 удаа өшиглөсөн гэтэл уг татаад салгах гэж байтал у дахиад миний эрүү рүү нэг удаа өшиглөсөн миний эрүү таг гэж дуугараад маш хүчтэй өвдөөд амнаас цус сад тавиад байсан...” гэсэн мэдүүлгээр, хэрэг болох үед .утай хамт байсан гэрч П.ын “...Дэлгүүрийн араар ороод том том дуугаралдаад байхаар нь би очтол тэр 2 заамдалцаад зогсож байсан. Тэгээд би очоод салгасан чинь у -ийг нүүрлүү нэг удаа цохиж авсан чинь - цагдаа у нар дахиж барьцалдаж аваад унахдаа - цагдаа дээр нь байхаар нь би салгаагүй юм гэтэл у - цагдаагийн дээр нь гараад гараараа нүүр лүү нь дахиад цохиод авахаар нь би уг салгаж авсан юм. Намайг салгаад уг хойш нь татаж байхад у хөл гар нь сарвалзаад - цагдааруу дайраад байсан. Тэгэхэд - цагдааг өшиглөсөн байх...” гэсэн мэдүүлгээр, гэрч А.ын “...2018 оны 06 дугаар сарын 15- ны орой харанхуй болж байхад ахын дэлгүүрийн тэнд хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь очсон чинь - цагдаа амнаас нь цус гарчихсан дэлгүүрийн хайс налчихсан сууж байсан юм. уг салгасан байдалтай байсан. - цагдаа чи миний шүдийг хугалчихлаа гэсэн чинь у урдаас нь чи өөрөө эхэлсэн шүү битгий давраад байгаарай гэсэн хэрүүл болж байсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. .угийн С.-ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 201820145 дугаартай “ С.-ийн биед: Эрүүний ясны оочны хэсгээр хугарал, зүүн доод эрүүний 1 дүгээр шүдний 4 дүгээр зэргийн хөдөлгөөн, баруун чамархайн хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул уг мэдүүлгийг яллах үндэслэл болгосон болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хохирогч С.- нь Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Завхан аймгийн сум дахь хэсгийн цагдаагаар томилогдон ажилласан бөгөөд тухайн үед өөрийн албан үүргээ гүйцэтгэж явсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн албан хаагч нь хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба уг шаардлагыг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна. .у нь С.-ийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан “дэлгүүрээ хаа” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Ийнхүү цагдаагийн албан хаагчийн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж зодохдоо түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч .уг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2538500 төгрөгийн мөн шүүхийн шатанд 9739530 төгрөгийн хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн нийт 12278030 төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Хохирогч 2 шүд суулгасны төлбөрт 5000000 төгрөгийг ХХК-нд төлсөн нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт ХХК-ны эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна. Мөн Мөнгөн гүүр эмнэлэгт хэвлийн дуран авиан шинжилгээг 28000 төгрөгөөр, 7000, 26500, 187500 төгрөгөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн, 10000 төгрөгөөр зүрхий цахилгаан бичлэг хийлгэсэн нь Мөнгөн гүүр эмнэлгээс үйлчилгээ худалдан авсан зарлагын баримтаар /хэргийн 81 дүгээр хуудас, 85 дугаар хуудас/, эрүүг хадуулахад 507960 төгрөгийн, 868250 төгрөгийн зардал гарсан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мөнгө тушаасан баримт /91 дүгээр хуудас/, хэргийн 84 дүгээр хуудсанд мөнгө тушаасан баримтаар болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс баримтаар тогтоогдсон зардлуудыг нөхөн төлүүлэх үндэстай байна. Түүнчлэн С.-ийг эмчилгээнд явахад Г. С. нар араас нь явсан гэх ба дээрх этгээдүүдийн хот хооронд зорчих зардал 48800, 48800, 48800 төгрөг, С.-ийн Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумд ирсэн зардал 48800 төгрөг буюу нийт 6830410 төгрөгийн зардлуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гэж үзэж хохирогчид нөхөн төлүүлэх үндэстэй байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 2538500 төгрөгийг төлсөн гэдгийг шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлдэг бөгөөд хохирогч ч үүнийг үгүйсгээгүй тул нөхөн төлөх 6830410 төгрөгийн зардлаас хохирогчид төлсөн 2538500 төгрөгийг хасч нийт 4291910 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогчийн тал хохиролд холбогдуулан гарган өгч хэрэгт хавсаргуулсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд болон гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт хамаарахгүй зардлуудыг нэхэмжлэлээс хасах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1.Хохирогч нийт 109900 төгрөгийн эм, тариа худалдан авсан зарлагын баримтуудыг хавсаргаж ирүүлсэн бөгөөд дээрх эм тариаг С.-ийн эмчилгээнд зарцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, уг эм тариаг С.-д хэрэглэх талаар эмчийн заавар байхгүй. 2. 254090 төгрөгийн хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримттай зардлууд нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай С.-ийн асаргаа сувилгаатай холбоотой, нэмэгдэл хоол хүнс гэж үзэх боломжгүй ердийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд байна. 3. Нийт 344100 төгрөгийн үнэ бүхий автогаз худалдан авсан, шатахуун түгээх станцаас Регуля гэх бүтээгдэхүүн худалдан авсан гэх баримтууд хэрэгт байгаа боловч үүнийг ямар зориулалтаар хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгаа учир дээрх зардлуудыг шүүгдэгчээр гаргуулах боломжгүй байна. 4. Хохирогч эмчилгээнд байх хугацаанд буудалд байрлаж байсан гэж байгаа боловч тэрээр хэднээс хэдний хооронд уг буудалд байсан талаар нотлох баримт байхгүй байна. Хохирогч 2018 оны 07 дугаар сарын 19-нд Улаанбаатараас Завханд ирсэн бөгөөд буудлын тасалбар бичиж өгсөн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буудалд байсан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн тээврийн зардалд зарцуулсан буюу 350000 төгрөгийн авто газыг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгаас худалдан авсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэхгүй учир уг зардлуудыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. 5.Хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр төлсөн 800000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд хохирол учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй тул шүүгдэгч өмгөөлөгчид төлсөн 800000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөх үүрэггүй байна. Иймд дээрх зардлуудыг буюу 6096590 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч шүүгдэгчээс 2018 оны 06 дугаар сарын ажлын 15 хоног, 7, 8 дугаар саруудад ажиллаагүй хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч энэ нэхэмжлэлийн талаар цалингийн тодорхойлолтоос өөр нотлох баримт байхгүй, мөн 8 дугаар сарын ажлын хоног дуусаагүй байхад 8 сард ажиллаагүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй учир дутуу авсан цалин хөлс гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч хохирлоо нөхөн төлөөгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 д заасныг зөрчсөн байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдаанаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 2538500 төгрөгийг хохиролд тооцож сайн дураар нөхөн төлсөн, шүүхийн шатанд хохирогч 9739530 төгрөгийн хохирлыг нэхэмжилж зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдлуудыг харгалзан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчээс нийт 4291910 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 38.8 дугаар зүйлийн 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт -гийн у-г Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч .уг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .уд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтэн нийт 3150/ гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .уд оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч .у нь оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 4291910 төгрөгийг гаргуулж хохирогч С.-д олгож, нэхэмжлэлээс дутуу авсан цалин хөлс гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 6096590 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч .у хохирогчид 4291910 төгрөгийн хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
8.Шүүгдэгч .уд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгчийн өмчлөлийн 570.000 төгрөгний үнэ бүхий huawei маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/58 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээсүгэй. 10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГААГЧ З.НАНДИНЦЭЦЭГ