2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03205

 

 

   

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******, *******, *******, *******, ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагч аар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус банктай ЗГ-R-001107245-2024/07/30 дугаартай Дижитал зээлийн гэрээ/ Дижитал цалингийн зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж, түүнийг сар бүрийн 25, 10-ны өдөр гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохирсон. 

Гэвч 2025 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн хуваарийг зөрчиж заасан хэмжээнд бүрэн төлөлт хийхгүй явсаар байсан бөгөөд төлөлтийг зохих ёсоор хийгээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөөр байна. 

Улмаар "*******-ийн зүгээс зээлдэгч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,251,174.33 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/51758 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

"*******-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч Н.*******ын харилцагчаар бүртгүүлэхдээ мэдэгдсэн хаяг болох "Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 хороо, Жамсран уулын өвөр 8 гудамж 3458 тоот" гэсэн хаягаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг банкинд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна. 

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /рд: /-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Голомт Банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, зээлийн гэрээ, Хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/51758 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2026/02924 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* ******* /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

2. ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран /утас:99377982/-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА