| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0857/Э |
| Дугаар | 940 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А түүний өмгөөлөгч А.Даваабилэг,
шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 1803 0002 20175 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г гэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн "Солонгос сэлбэг" нэртэй дэлгүүрийн баруун хойд замд 91-40 УНБ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"..., 15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно"...гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Сандагдоржийг дайрсны улмаас түүний амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 23-ны 6 цагийн орчимд Дарь-Эхийн зам дээр явж байгаад гэрлийн гялбаанд орсон. Тэгтэл зам дээр бүүдийсэн саарал юм байсан. Би машины хурдыг сааруулсан боловч машин зам хальтиргаатай байсан учраас тормос гишгээд зогсоогүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А мэдүүлэхдээ: “...Талийгаач бид хоёр 1999 оноос хойш гэр бүл болоод гурван хүүхэдтэй болсон. Том хүүхэд маань 17-н настай 11 дүгээр ангид суралцдаг. Дунд охин маань 11-н настай, бага хүү 3 настай, ам бүл дөрвүүлээ амьдарч байна. Миний хань 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ийм золгүй үйл явдал болсон. Бага хүүхэд маань 2017 оны 7 дугаар сард мах чанаж байсан халуун шөлөнд унаж 80 хувийн түлэгдэлтэй болсон. Түүнээс хойш талийгаач бид хоёр ээлжилж сахиж эмчлүүлж байсан. Зээл авч хүүхдээ эмчлүүлсэн. Манай хүүхэд гурван удаагийн хагалгаанд орсон. Одоог хүртэл хүүхдээ эмчлүүлж байна. Талийгаачийг хэрэг гардаг өдөр согтуу байсан гэж байцаагч надад хэлсэн. Согтуу байсан ч гэсэн жолооч миний нөхрийг дайрах ёсгүй байсан гэж бодож байна. Шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдлаас болоод би өнөөдөр ийм байдалтай зогсож байна. Талийгаач бид хоёр хүүхдээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ГССҮТ-д үзүүлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 27-нд хоёр дахь хагалгааг хийнэ гэсэн. Иймд талийгаач бид хоёр “ХААН” банкнаас зээл авч хүүхдээ эмчлүүлнэ гээд байж байсан. Шүүгдэгчийн буруугаас болж өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Зээл байнга нэхэгдэж байгаа үүнийг төлүүлмээр байна. Миний гурван хүүхдийн болоод ах, дүү, хамаатан садны сэтгэл санааны хохирол барагдаагүй” гэв.
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 05 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн Тоёото Приус-11 маркийн 91-40 УНБ улсын дугаартай автомашинаа жолоодоод таксинд явж байгаад хуучин тээврийн товчооны үүднээс нэг эмэгтэй гар өргөхөөр нь зогсож Дарь-эх руу явна гэхээр нь суулгаад хөдөлсөн. Тэр эмэгтэй машины арын суудалд миний ард суугаад явж байсан. Ингээд 06 цагын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-эхийн уулзвар руу эргээд замынхаа ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхад өөдөөс ирж явсан машины хурц гэрлийн гялбаанд ороод гялбаанаас гарах үед урд замд зорчих хэсэг дээр нэг хар юм харагдахаар нь тоормосоо гишгэсэн. Тэгээд л машиныхаа урд гупер хэсгээр уг хар зүйлийг мөргөөд түрж 7 метр орчим яваад зогсоход миний машины урд гупер дор нэг эрэгтэй хүн хөл хэсэг нь орчихсон толгой цээж ил гарсан дайрагдсан байсан. Тэгээд л цагдаа, эмнэлэг дуудаад хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Эмнэлэг ирж үзэхэд уг хүн нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 107-109 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би талийгаачийн хууль ёсны эхнэр байгаа юм аа. Миний нөхөр Цэнд-Аюушийн Сандагдорж 1976 оны 01 сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. 1984-1992 он хүртэл Баянчандмань сумын 8 жилийг төгсөөд 1992-1994 он хүртэл техник мэргэжлийн сургуулийг слесарь мэргэжил эзэмшин төгссөн. 1996-1997 онд барилгын 158 дугаар ангид цэргийн алба хаасан. Ингээд 1997 онд надтай танилцаж бид гэр бүл болсон. Бидний дундаас 2001 онд хүү Энхбаяр, охин Есү 2007 онд, хүү Гарьд 2015 онд мэндэлж 3 хүүхэдтэй. Талийгаач маань хувиараа барилгын заслын ажил хийж байгаад 2010 онд “Эм Си Эс” тайгер компанид жолооч, 2016 оноос хойш “Номин холдинг” компанид засварчнаар ажиллаж байсан.Талийгч маань цайлган, ажилсаг, төрөл садандаа тусч их нээлттэй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүн байсан. Архи бол нэг их хэрэглэхгүй сүүлийн 1 жилд хааяа жаахан архи уудаг болсон...” гэх мэдүүлэг / хх-н 27-28/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.С 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад "Цайз-16"-ын автобусны буудал дээр уулзсан. Сандагдорж над руу тухайн үед 00 цаг өнгөрч байхад миний 89760707 дугаар руу өөрийнхөө 95-тай дугаараас залгаад уулзъя гэж ярьж бид хоёр уулзаад шөнө 01 цагийн үед манайд буюу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн барьсан орон сууцны 57 тоотод ирсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр Эрдэнэцэцэг, талийгаач, манай охин Цогзолбоо, хүү Зоригтбаатар нар байсан. Талийгаач надтай уулзахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бага зэрэг гуйвж байсан. Тэгээд манайд нэг аяга хоол идчихээд талийгаач эхнэртэйгээ муудалцсан, жаахан сэтгэл гундуу явж байна гэж ярьж байсан. Тэр үед манай эхнэр 2 хүүхдээ дагуулаад Дарь-Эхийн шинэ буудалд байдаг эгч Оюунаагийнх руу явсан. Талийгаач бид хоёр гэрт үлдээд юм ярьж байгаад цугтаа гарч сансрын тунел руу пиво авахаар 02 цагын үед гарсан. Тэгээд сансрын тунел дээр очоод талийгаач гэнэт алга болчихсон. Тухайн үед талийгаачтай уулзахаасаа өмнө 2 шил 0,75-ын архи 4 хүнтэй уусан байсан. Ер нь согтуу байсан. Би талийгаачтай архи уугаагүй. Талийгаач нилээн согтуу гуйвж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 72-73 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн..."жолооч Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"..., 15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно"...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна"...гэх дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн..."талийгаач Ц.С цогцост зүүн чамархай, зулай, дагз, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн нийлмэл хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсны урагдал, тархины орой, суурь хэсгийн аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар, хоншоор, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун эгэмний ясны дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, баруун 2-р хавирга, зүүн 2-8-р хавирганы хоёрлосон зөрүүтэй далд хугарал, 2 талын уушигний доод дэлбэнгийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, баруун зүүн чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархай булчин дахь цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, уруулд язарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн гуя, өвдөг шилбэнд зулгаралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо...талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-12 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 124 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн "Солонгос сэлбэг" нэртэй дэлгүүрийн баруун хойд замд 91-40 УНБ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"..., 15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно"...гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Сандагдоржийг дайрсны улмаас түүний амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нэхэмжилсэн хохирлоос 13.900.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ц.Сандагдоржийн 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Хаан банкнаас авсан зээлийн төлбөр болох 7.574.492 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хувиарын дагуу бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй бичгээр хэлцэл хийсэн байна. Зээлийн гэрээний хавсралтад зээлийн төлбөрийг 3 жилийн хугацаанд төлөхөөр заасан байх тул хохирол нөхөн төлөх хугацааг 3 жилийн хугацаатайгаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн боловч тэтгэмжийн дэвтрийн хуулбарийг ирүүлээгүй байх тул тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Харин хүүхдийн эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ зардал нь шүүгдэгчийн гэм буруутай холбоогүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хэлцэл хийсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.