| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2318000000454 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч ******* /цахим/
Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч *******
Цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны025 оны 11 дүгээр сарын4-ний өдрийн025/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт холбогдох3180000054 дугаартай эрүүгийн хэргийг026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай,
Яллагдагч ******* нь Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд *******ыг ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн эмх замбараагүй байдал бий болгосон гэх шалтгаанаар өшиглөн зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч ******* нь бусадтай бүлэглэн Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд түүнийг Дархан-Уул аймгийн үүрэг гүйцэтгэгч ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон ажлыг хүлээлцэх, шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн зохион байгуулалтын газрын ******* нарыг эсэргүүцэж, байр руу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн, эмх замбараагүй байдал бий болгон нийтийн хэв журмыг зөрчиж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгосон,
яллагдагч ******* нь бусадтай бүлэглэн Дархан-Уул аймаг Дархан дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд023 оны 08 сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд зохион байгуулалтын газрын дарга *******ыг Дархан-Уул аймгийн үүрэг гүйцэтгэгч *******ыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон ажлыг хүлээлцэх, шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирэхэд эсэргүүцэж, байр руу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн, эмх замбараагүй байдал бий болгон нийтийн хэв журмыг зөрчиж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,0.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,0.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн3180000054 дугаартай хэргээс овогтой , овогтой нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож *******, ******* нарыг цагаатгаж,
Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 1,271,713 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун арван гурав) төгрөгийг гаргуулж, хохирогч ******* (Дархан-Уул аймаг, Дархан сум, , дугаар хороолол, дугаар байр, - тоотод оршин суух, :, утас )-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 334,475 (гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгон цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг сиди, хохирогчийн гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургууд зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэг. Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба мөн ) хуулийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч *******ын үйлдэлд бусдын эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлээ ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэхээр байгаа юм.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдлыг авч үзвэл ******* нь дарга гаргасан тушаал шийдвэр, ажил хүлээлцэх удирдамжийн дагуу албан ажил үүргээ гүйцэтгэхээр Дархан-Уул аймагт томилолтоор ирсэн бөгөөд хохирогч *******ыг танихгүй, түүнтэй өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй юм. Харин гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч ******* нь нэр бүхий гэрч нарыг зохион байгуулалттайгаар цуглуулж, нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, Дархан-Уул аймгийн байрны нэвтрэх хөдөлгөөнийг хууль бусаар хязгаарлаж, гурил, өндөг шидэж, бусдыг хэл амаар доромжилсон өөрийн нөхөр тэй бүлэглэн, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн албаны баримт бичгийг булаан авч, урж устгасан үйлдэл гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолно гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч ******* бусдын биед хөнгөн хохирол учруулах үйлдлийг санаатайгаар, хүсэж үйлдсэн гэх баримтгүй бөгөөд ийм үйл баримтыг хөдөлбөргүйгээр нотлон тогтоож чадаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болон гэм буруугийн хэлбэр нь Санаатай, Болгоомжгүй гэж ангилагдах бөгөөд эдгээр нь гэм буруугийн оюун санааны шинжээрээ ангилагддаг. Тухайлбал гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийн "хор аюулыг ухамсарласан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн” байхыг шаарддаг бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь “Үйлдэл, эс үйлдэхүйн хор аюулыг ухамсарлаагүй, ухамсарлах боломжгүй, Учирч болох хор уршгийг мэдэх боломжгүй, мэдсэн байх ёсгүй байсан” байдгаараа ялгагддаг.
Харин миний үйлчлүүлэгч *******ын холбогдсон гэх хэрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх хэргийн хувьд ******* нь зөвхөн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байгаагийнхаа төлөө бусдад доромжлогдон, өндөг шидүүлж, гурил цацуулж байгаад бусдад түлхэгдэх үедээ хөлөөрөө хойш өшиглөх мэт үйлдэл хийсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан гэрч мэдүүлэг болон сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Мэдээж энэхүү гэм буруугийн санаатай хэлбэрээр тухай үйлдэлд хандаагүй, оюун санааны хувьд бусдад хохирол учруулах нөхцөл байдлыг ухамсарлаагүй үйлдэл нь миний үйлчлүүлэгч *******ын бусдад учруулсан гэм хорыг үгүйсгэх үндэслэл биш боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэн миний үйлчлүүлэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Хоёр. Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар:
Шийтгэх тогтоолын дахь талд “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн обьектив шинж нь гэмт этгээдүүд бүлэглэн нэг нэгнээ дэмжих өдөөн турхирах, уриалах байдлаар ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр, эсвэл үл ялиг зүйлээр шалтаглан маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, дарамтлах бусдыг дорд үзэх, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх жам ёсны эрхэд халдаж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчих зэрэг үйлдлээр илэрдэг” гэх талаар дурдсан ба шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн0.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байдаг.
*******, ******* нар нь бусдыг өдөөн турхирч, Дархан-Уул аймгийн үйл ажиллагаанд саад учруулж, нам /төв нам/-аас ирүүлсэн тушаал шийдвэрийн хэрэгжилтэд саад учруулж, миний үйлчлүүлэгч ******* болон бусад гишүүдийг илтэд үл хүндэтгэж, дорд үзэж, тохуурхан даажигнаж, дарга Л.Гантөмөр өөрөө гаргасан тушаалаа уншиж сонсгох ёстой гэх зүйлээр шалтаглан /Л.Гантөмөрийн гаргасан тушаалыг танилцуулахаар ирсэн ажлын хэсгийг үгүйсгэж/ маргаан үүсгэж, гурил цацаж, өндөг шидэж, зуурах, түлхэх, татах, чангаах зэргээр халдашгүй чөлөөт байдалд нь халдаж, эцэстээ Намын дарга гаргасан “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг булаан авч, урж устгасан” байдаг. Гэтэл №2025/ЦШТ/607 дугаартай Шийтгэх тогтоолд “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь “гэнэт үүссэн шинжтэй, урьдаас төлөвлөгдөөгүй байдаг онцлогтой” гэж хуулийг илтэд буруу тайлбарлан, гэмт этгээдүүдэд ял завших боломжийг олгосон хууль бус шийдвэрийг гаргасан байна. Эрүүгийн хуулийн0.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэхүү гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг байх ба зөвхөн гэнэт үүссэн санаатай байна гэх ойлголт хуульчлагдаагүй байна.
Харин ч Эрүүгийн хуулийн0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-д заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлнэ гэх зохицуулалтаас үзэхэд Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь урьдаас үгсэн тохиролцсон бүлэг этгээдийн үйлдлээр илрэх боломжтой талаар тодорхой ойлголтыг тусгасан байна.
Харин анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь зөвхөн гэнэт үүссэн санаагаар илэрдэг гэж тайлбарлаж байгаа нь зохион байгуулалтад орж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчвөл гэмт хэрэг гэж үзэхгүй гэх ойлголтыг төрүүлсэн, гэмт этгээдүүдэд давуу байдал олгож ял завшуулсан, илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.
Эрүүгийн3180000054 дугаартай хэрэгт миний үйлчлүүлэгч *******ыг хохирогчоор тогтоогоогүй, шүүх хуралдаанд хохирогчийн статус эдлүүлээгүй боловч ******* нь гэмт этгээд *******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас өөрийн эрх чөлөө, халдашгүй байдлаараа хохирч, өмссөн хувцсаа бохирлуулж, өндөг шидүүлж, гурил цацуулж, элдэв үгээр гутаан доромжлуулж, энэхүү хууль бус үйлдлийнх нь улмаас хийсэн хайхрамжгүй үйлдлээрээ гэмт хэрэгтэн гэж нэрлэгдэж байгаагийн хувьд түүний өмгөөлөгчийн зүгээс холбогдох асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Түүнчлэн *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар тайлбарладаг боловч анхан шатны шүүхээс энэхүү асуудалд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргасан. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 607 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд болох *******, ******* нарын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Өөрийн үйлчлүүлэгч овогтой хувьд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч энэ асуудлаас болоод өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. Илэрхий түрэмгий байдлын улмаас, олон хүмүүст түлхүүлсний улмаас, өндөг шидүүлсэн, хагарсан өндөг нь хувцсыг нь бохирдуулаад дахиж хэрэглэх боломжгүй болсон. Энэ бол бодит хохирол, бүдүүлгээр хэл амаар доромжлуулсан асуудал нь энэ хүний сэтгэлд тогтчихсон, энэ хэзээ ч дахиж арилахгүй. Энэ бол маш том хохирол. Бусдад түлхүүлэх үедээ хөл нь дээшээ болоод хүрсэн эсэхийг тогтоож мэдэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа *******, ******* нарт холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Би энэ олон жил төлөө явж байж энэ нэг гаргасан шийдвэрийг биелүүлэхийн төлөө явж байгаад ийм асуудалд орсон. Энэ асуудлаа үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 3 дахь жилдээ шүүхээр явж байна. Энэ миний амьдралд маш том хар толбо үүсэж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Би өөрөө Монгол Улсын барилгын инженер хүн байгаа. Би өмгөөлөгчтэй байсан. өмгөөлөгчийг надад намаас томилж өгсөн. Өнөөдөр хуралд оролцсонгүй. өмгөөлөгчид энэ яригдаад байгаа тушаал шийдвэр нь байгаа, гаргаж өгөх боломжтой. Үүн дээр 0% итгэлтэй,тушаал шийдвэрүүд гарсан. Улс төр талаас нь харах юм бол даргаа эсэргүүцсэн үнэхээр болчимгүй үйлдэл. Миний зүгээс үүн дэр ямар нэгэн хууль бус зүйл хийсэн юм байхгүй. Би 1 аймаг 9 дүүргээ хариуцаж, өдөр тутмынх нь ажилд зөвлөгөө өгч ажилладаг хүн байгаа. Тухайн үед би Дархан-Уул аймагт ирэхдээ очно гэдгээ 3 хоногийн өмнө мэдэгдсэн. Ингэж мэдэгдэж ирсэн маань буруу болж, хүмүүсийг турхирах олон асуудлыг бий болсон. Энд бичигдээгүй, баримтгүй бодит байдал дээр маш олон залуучууд юу ч хийхэд бэлэн машин дотор байсан. Надтай хамт манай дотоод хяналтын эрхлэгч хамт явж байсан. Бодит байдал 4-5 цаг үргэлжилсэн, үүний дараа ийм асуудал болсон гэв
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Хавтаст хэргийн 32 дугаар хуудасны ар хэсэгт овогтой мэдүүлэгт “...******* нь ******* урд явж байгаад баруун хөлөөрөө *******ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа хөлийнхөө өсгийгөөр өшиглөчихсөн” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэргийн 35 дугаар хуудасны ар хэсэгт “...******* хөл рүү ******* нь буруу хараад явж байхдаа өсгий хэсгээрээ өшиглөсөн талаар манай Дархан-Уул аймгийн Дархан сумын дарга гар утсан дээрээ бичлэг хийсэн байгаа” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:
Улсын яллагч болон өмгөөлөгч *******ийн байр суурьтай нэг байр суурьтай байна. *******ийн хувьд энэ үйлдэлд оролцоогүй. Өндөг шидсэн, гурил цацсан, түлхсэн, цохисон ямар ч тийм үйлдэл байхгүй. Хамгийн томоотой зогсож байгаа хүн нь ******* байгаа. Үнэхээр тийм тушаал байсан юм бол эх хувь нь байх ёстой. Гэтэл хэрэгт ямар ч тушаал байхгүй, хурал дээр би хэлсэн нэгэнт та нар юм танилцуулах гэж байгаа бол, 3 хувь авч ирэхэд яадаг юм бэ гэж хэлж байсан. Бичиг урсан гэдгийг ******* хүлээн зөвшөөрдөг, үүн дээрээ тохирсон шийтгэл хүлээхэд бэлэн. Харин нийтийн эмх замбараагүй байдалд оролцоогүй. Тухайн үед Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж байгаа нь бичлэг дээр байдаг. Тэгээд та нар тарцгаа гээд хүмүүс тарсан байгаа. Тийм учраас анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, гэмт хэрэг үйлдэхэд урьдаас бэлтгэсэн, тохиролцсон байх ёстой талаар тодорхой ойлголтыг тусгасан. Мөн дээрээс нь зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар ч баримт байдаггүй. Тийм учраас шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. 2025 оны 11 дүгээр сарын4-ний өдрийн 607 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар *******ын өмгөөлөгч *******аас давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Аймгийн прокурорын газраас яллагдагч ******* нь023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд талбайд хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч *******, ******* нар нь бусадтай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд талбайд023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлж, иргэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон ажлыг хүлээлцэх, шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн зохион байгуулалтын газрын дарга ******* болон түүнтэй дагалдан явсан хүмүүсийг эсэргүүцэж, байр руу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэх замаар эмх замбараагүй байдал бий болгон бусдыг өдөөн турхирч нийтийн хэв журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,0.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн3180000054 дугаартай хэргээс овогтой , овогтой нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож *******, ******* нарыг цагаатгаж,
Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах шийдвэр гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлэх явцад:
Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд талбайд Дархан-Уул аймгийн үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг шинээр томилсон шийдвэрийг танилцуулах, ажил хүлээлцэх зорилгоор ирсэн зохион байгуулалтын газрын дарга ******* болон түүнийг яваа хүмүүсийг байр руу оруулахгүй байж, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгон нийтийн хэв журмыг зөрчсөн болох нь:
Гэрч “... Өчигдөр буюу023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед дарга , нар Дархан-Уул аймгийн үүргийг түр гүйцэтгэж байсан *******аас тамга, тэмдгийг хүлээж авахаар Дархан сумын дугаар баг, Олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Дархан-Уул аймгийн байрны гадаа ирсэн, очиход ******* баахан эмэгтэйчүүдийг байрны гадна цуглуулсан байсан. Ойролцоогоо 14, 15 орчим хүн байсан. Тухайн үед дарга руу дайрч ална, тална, зайл гэж орилж, хараал хэлж, тэр хүнийг түлхэж, гурил цацаж, өндөг шидэж байсан. Энэ асуудал цаг орчим өрнөж цагдаа ирж нөхцөл байдлыг намжаасан.” /хх1-30 тал/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон хэргийг анхан
шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт “... Манай эхнэр *******023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр намаас /Улаанбаатар хотоос/ миний ажлыг хүлээж авахаар хүмүүс ирсэн байна.
Би үүнийг зөвшөөрөхгүй, эсэргүүцлээ илэрхийлнэ гээд гэрээс гарсан. Би эхнэртээ санаа зовоод араас нь очсон. Дархан-Уул аймгийн гадаа баахан хүмүүс бужигналдаад байсан. ******* гэдэг хүн нэг цаас гаргаж ирээд унших гэхэд нь би цаасыг нь булааж аваад урагдчихсан.” /хх1-46 тал/,
“... Би зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. *******тай эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх2-3 тал/,
-Гэрч “ ... Ц. ын нөхөр гэх эрэгтэй *******аас тушаалыг булааж аваад урж хаясан. Тэр үед маш олон хүн биднийг бүчин авч, татаж чангаан бужигнаж байсан тул хэн хэнд ямар гэмтэл учруулсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-41 тал/,
Шүүгдэгч *******, ******* нь бусадтай бүлэглэн Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд талбайд
Дархан-Уул аймгийн үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлж, иргэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн зохион байгуулалтын газрын дарга *******ыг байр луу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн, эмх замбараагүй байдал бий болгож байгаа талаарх бичлэг,
-Шүүгдэгч *******ын / зохион байгуулалтын газрын дарга / “ ... Тэр өдөр машин дотор мод, чулуу барьчихсан залуучууд байсан. ******* нэг л дохио өгвөл бидний эсрэг ямар нэгэн үйлдэл хийхэд бэлэн байсан ...” гэж шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэргээр бусад баримтуудаар шүүгдэгч *******, *******ийг үйлдэл тогтоогдож байхаас гадна
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн024/ДШМ/20 дугаартай магадлалд “... шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн бусдыг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал бий болгож, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн улмаар эрх олгож, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг устгаж буй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.” гэх дүгнэлт,
Мөн шүүхийн024/ДШМЗ/43 дугаартай магадлалд “ … гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шударгаар ял оногдуулах ” шаардлагатай гэж дүгнэсэн магадлалуудын заалтуудыг бүрэн биелэгдэж хангагдаагүй нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэх заалтыг үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн3180000054 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаас “ … магадлалд заасан ажиллагаануудыг хийлгэхээр” зааж, хэргийг прокурорт буцаах ёстой байжээ.
Гэтэл анхан шатны шүүх024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаас /хх2-63 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг 60 хоног хойшлуулж шийдвэрлэсэн нь “шүүх хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн” гэж үзэх ба
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Шүүхээс баримталсан хуулийн заалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “ Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. “ гэж заасан байна.
Энэ нь тухайн эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаас тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан зөвхөн шүүгдэгчид холбогдуулан “шинээр нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан асуудлуудыг засаж зөвтгөх зорилгоор хуульд заасан хугацаагаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулах тухай зохицуулалт юм.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн024/ДШМ/20 дугаартай магадлал,024/ДШМЗ/43 дугаартай магадлалд заасан ажиллагаанууд нь шүүгдэгчид холбогдох асуудлууд биш бөгөөд өөр бусад хүнд холбогдуулан “ гэмт этгээдийг үйлдсэн гэмт хэргийг шуурхай, илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдсон бол шударгаар ял оногдуулах”, “ хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-д ач холбогдолтой гэж үзсэн заалт бөгөөд эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Иймд анхан шатны шүүх “ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр 025 оны 11 дүгээр сарын4-ний өдрийн025/ШЦТ/607 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах журмаар гаргасан гомдолд тус шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн025 оны 11 дүгээр сарын4-ний өдрийн025/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.
. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР