| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00404/И |
| Дугаар | 312/ШШ2026/00817 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2026/00817
2026 03 06 312/ШШ2026/00817
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,
Нэхэмжлэгч: *** байрлах, “******* *******” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 22,079,123 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны 3012/2024 тоот “******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр МN110030003095017716 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ’’-г байгуулж, 28,018,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 8,944,276.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 4,078.650.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 3,495.52 нийт 13,026,422.79 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тоггмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Ч.*******гаас зээлийн гэрээний үүрэг дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болоп зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 19,073,723 төгрөг, зээлийн хүү 2,899,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,613 төгрөг, нийт 22,079,123 төгрөг. Ч.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 22,079,123 төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “******* *******” ХК-ийн нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Ч.******* нэхэмжилсэн 22,079,123 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,079,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 22,079,123 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,346 төгрөгийн 50 хувь болох 134,173 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 134,173 төгрөгийг, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 134,173 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 22,079,123 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,346 төгрөгөөс 134,173 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 134,173 төгрөгийг, хариуцагч Ч.*******гаас 134,173 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ