Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/03486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, ******* /*******/,  *******, ******* байр, *******, ******* тоот хаягт байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , , тоот хаягт оршин суух, /РД:/

 

Хариуцагч: , , , , тоот хаягт оршин суух, /РД:ГМ810*******2/ нарт холбогдох,

 

12,83,63.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр болох 12,83,63.43 төгрөгийг хариуцагч Э., Б. нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, Гаалиар орж ирсэн автомашин авахдаа “******* ББСБ” ХХК-иас 32,000,000 төгрөгийн зээл авсан, нэхэмжлэгч нь автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлээд фидуцийн гэрээ байгуулсан атлаа 1 жил 4 сарын дараа автомашиныг хэт хямдаар буюу 19,00,000 төгрөгөөр үнэлүүлсэн, Автомашины үнэ жилд 3,000,000 орчмоор буурдаг, хариуцагч нар нэхэмжлэгч компаниас авлагатай байхаар байгаа, нэхэмжлэгч компани 19,00,000 төгрөгөөр үнэллээ шүү гэхээр нь тэгвэл би авъя гэтэл зарагдчихсан гэсэн, автомашины зах зээлийн үнэлгээг хэт багаар үнэлүүлсэн, дахин үнэлүүлэх шаардлагатай, фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч хүлээн авсан тул хариуцагч нар төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон хариуцагч Э., Б. нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/ дугаартай зээлийн гэрээг байгуулж, гэрээнд нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийг төлөөлж, салбарын захирал Б., зээлийн эдийн засагч Н., зээлдэгч буюу хариуцагч Э., Б. нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар маргаагүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.   /хх 14-23/

 

4.2. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/ дугаартай зээлийн гэрээний 3.1.1-3.1.7-д тус тус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 32,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 38.4 хувь, сарын  3.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, мөн гэрээний 3.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар, гэрээний 10.1-т заасан үндэслэлээр дуусгавар болохоор тус тус тохиролцжээ. /хх 14-1/

 

   4.3. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон хариуцагч Э. нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ф/-1 дугаартай, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцийн гэрээ/-г байгуулж, 2008 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, Toyota Alphard маркийн, арлын дугаартай суудлын автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч “******* ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 73-74/

 

. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Банк бус санхүүгийн болон зээлийн ажиллагаа явуулах эрхтэй болох нь дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх 9-12/

6. Зохигчид 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/ дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч буюу хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн гэрээний 3.1.2-т зааснаар Э. хаан банк дахь 01313137 тоот данс руу 32,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв. /хх 14, 2/

 

6.1. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба зохигч гэрээний дагуу 32,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан эсэх дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, уг тээврийн хэрэгслийг хамтран зээлдэгч болох Б.эд худалдан авах боломж олгоогүй зэрэг нь зохигчийн маргааны зүйл болжээ.

 

            6.2. Хариуцагч нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш фидуцийн зүйлийг хураан авах хүртэл буюу 202 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,972,099.98 төгрөгийг төлж, фидуцийн зүйлийг захиран зарцуулсан орлого болох 19,00,000 төгрөгөөс 18,713,00 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт тооцон, нийт 34,68,99.98 төгрөгийг төлсөн болох нь зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба зохигч зээлийн эргэн төлөлтийн тооцооллын талаар маргаагүй. /хх 24/

 

7. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

 

7.1. Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь Талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/ дугаартай зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа зөрчсөн тул зээлийн гэрээний 8.4-т “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бөгөөд хүрэлцэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана.” зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 202 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай, Toyota Alphard маркийн, арлын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг хураан авчээ. /хх 76/

 

            7.2. Фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай, Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл нь “” ХХК-ийн 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар 19,00,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба уг дүнгээс үнэлгээний зардал, татвар, даатгалын хураамжид 786,00 төгрөг төлсөн үндэслэлээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс 18,713,00 төгрөгийг хасч тооцон, үндсэн зээлийн төлбөрт 12,83,63.43 төгрөг шаардсан байна. /хх 24, 42-44/

 

            7.3. Зохигч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ф/-1 дугаартай, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцийн гэрээ/-г байгуулан, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслүүдийг үнэлэхдээ 43,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч “” ХХК-ийн 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар уг тээврийн хэрэгслийг 19,00,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дүнгээр орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үүрэгт тээврийн хэрэгслийг “” ХХК-д шилжүүлэн, 18,713,00 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрийн үүрэгт тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 12,83,63.43 төгрөг байгаа болох нь баримтаар тогтоогдож байх тул фидуцийн гэрээгээр хангагдсан зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж үзэх нь үндэслэлтэй. /хх 46-3/

 

            7.4. Зохигчдын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ф/-1 дугаартай, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцийн гэрээ/-ний 2.4, 2., 4.1.3-т тус тус зааснаар зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь хариуцагч буюу зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хуваарьт хугацаандаа биелүүлээгүй, 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар бие даан өөрийн сонгосон хэлбэрээр захиран зарцуулах, фидуцийн зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого мөнгөн төлбөрийн үүрэгт хүрэлцэхгүй дутсан тохиолдолд зээлдэгчээс дутсан төлбөрийг шаардах эрхтэй байх тул фидуцийн зүйлийг орон сууцны захиалгын гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

 

            Иймд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, тодорхой үр дүнг бий болгох буюу үр дүн гаргасан, үүргээ гүйцэтгэсэн, зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотолсноор үүрэг дуусгавар болох учиртай тул нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

            7.. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон, бусдад шилжүүлсэн үнэ болох 19,00,000 төгрөгөөс үнэлгээний зардал, татвар, даатгалын хураамжид төлсөн гэх 786,00 төгрөгийг суутган тооцсон нь үндэслэлгүй.

 

            Учир нь, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 202 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийг хураан авсан /өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авсан/ атлаа 202 оны автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болох 34,22 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрт 180,000 төгрөгийг суутган тооцсон нь талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 7.1, 7.2-т заасантай нийцэхгүй, 260,978 төгрөгийг фидуцийн зүйлийг үнэлүүлэх үйлчилгээний зардалд төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 786,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

8. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч нар нь фидуцийн зүйлийн зах зээлийн үнэлгээг 19,00,000 төгрөгөөс илүү үнэтэй, фидуцийн зүйлийг үнэлгээгээр тогтоогдсон 19,00,000 төгрөгөөр худалдан авах боломжгүй олгоогүй гэх тайлбар, татгалзлаа үндэслэл бүхий тайлбар, баримтаар нотлоогүй, шүүхэд баримт гаргаж өгсөнгүй.

 

Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Э., Б. нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,049,13.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 786,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 207,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 11 дугаар зүйлийн 11.2.2, 79.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч Э., Б. нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,049,13.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 786,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар, зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 207,736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 711 дүгээр зүйлийн 711.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.АЗБАЯР