Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 75

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч******* овогт *******гийн *******- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ийн Хохирогч овогт Г-ийн Г  овогт С-ийн Цэ- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.гаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******-д холбогдох 1723000510039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн *******ян- сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын хэсэг **-*** тоотод оршин суудаг, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт *******гийн *******- /Регистрийн дугаар: ФЖ********/

Шүүгдэгч Б.*******- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч******* овогт Б-гийн *******- нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны орчимд Завхан аймгийн сумын багт байрлах хадам ах С.Цэ-ын эзэнгүй байсан монгол гэрийг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж, авдарт байсан мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг /мөнгөн бэл, мөнгөн гинжтэй, хуйтай хамт/ мөнгөн хэрэглэлтэй хаш соруултай гаанс 1 ширхэг, шинэ цагийн даваа толгойтой бага гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч С.Цэ-ын “...2016 оны 11 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын хооронд *******янхонгор аймгийн төвд миний том эгчийн хүүхэд Б-гийнд очиж өвөлжөөд 2017 оны 04 дүгээр сард гэртээ ирсэн. 2017 оны 04 сарын 20-ны үеэр үзэхэд авдранд байсан мөнгөн хэрэглэлтэй хаш гаанс 1 ширхэг, мөнгөн хэрэглэлтэй хутга 1 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, даваа толгойтой шинэ цагийн харлаг манан хөөрөг 1 ширхэг эд зүйлс алга болсон байсан... 2016 оны 10 дугаар сарын үеэр намайг *******янхонгор аймагт эмнэлэгт хэвтэж байхад манай аав тэй хамт эхнэр ийн хамт манайд амьдарч байсан. Тэгэхэд манай дүү ийн охин нөхрийн хамт ирж хоноод явсан гэсэн.... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү утсаар яриад таны алдсан гаанс, хутга хоёр р хотын дүүргийн урт цагаанд байх алт мөнгөний дэлгүүрт байна гэж ярихаар нь би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлгээр, С.Цэ-ын алдсан мөнгөн хэрэглэлтэй хутга, хаш соруултай гаансыг Б.*******-аас худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Ц.П-ийн “...Би ...хаш оруулгатай гаанс, мөнгөн хэрэглэлтэй хэт хутга зэргийг 2017 оны 04 сарын 13-ны өдөр *******- гэх хүнээс худалдаж авсан юм. ...Надад уг эдлэлийг /фж/ сум 4 дүгээр баг 2 дугаар гудамж ***-** тоотод амьдардаг гэх хүн зарсан юм...” гэсэн мэдүүлгээр, Б.*******- дээрх эд зүйлсийг С.Цэ-ынхаас хулгайлан авч, Ц.П-д худалдсан талаараа мэдүүлсэн түүний яллагдагчаар өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 10-даар... амжиргаа цагаан машинаар ганцаараа явж С.Цэ- ахынд очоод гэрт нь ороод гэрийн зүүн талын хойморт байх авдарнаас нь мөнгөн хэрэглэлтэй хэт хутга 1 ширхэг, 1 ширхэг хаш соруултай гаанс хэрэглэлтэй, шинэ цагийн манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 5 ширхэгийг аваад унаж явсан машиныхаа аккумляторын хажуугийн сууринд даавуунд боогоод хийчихсэн. Дараа нь хадам аавынд хоёр хоногийн дараа өвлийн идшээ бэлтгэж аваад р хот руу эхнэр гийн хамтаар амжиргаа цагаан машинтайгаа хулгайлсан эд зүйлээ аваад буцаад явсан. рт очоод урт цагаан дээр байх үнэт эдлэл авдаг дэлгүүрт хэт хутга, хаш соруултай гаансыг, манан хөөргийг алт мөнгөний дарханд, аягануудыг р хотын Ц-т хүнд зарсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн тэрээр 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн сумын багт байрлах Г.*******ын байшингийн салхивчаар нэвтрэн орж алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэгийг хулгайлсан нь хохирогч Г.*******ын “ ... 2017 оны 09 дүгээр сарын 20- ны үеэр хөдөө айлд очих болоод өөрийнхөө хөөргийг гэртээ ирж хайгаад олоогүй юм... миний хөөрөг шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хуучин цагийн Чүнчигноров хөөрөг байсан. Цагдаагийн байгууллагад шалгуулах явцад миний Чүнчигноров хөөрөг толгойгүй олдсон. Мөн хөөрөгний мөнгөн халбага олдсон. Харин одоо хөөрөгний шүрэн толгойг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр, хөөрөгний шүрэн толгойг Б.*******-аас худалдан авсан тухайгаа мэдүүлсэн гэрч Д.гийн “... миний санаж байгаагаар шүрэн толгойны өндөр нь 2.4 мм өргөн нь бас л 2.5 мм хавьцаа хэмжээтэй шүрэн толгой байсан байх тухайн үед сайн хэмжиж аваагүй болохоор сайн санахгүй байна. Шүрэн толгойны хувьд бол хуучны шүр байсан. Гэхдээ уг шүрэн толгойны дээд доод талыг нь өөр шүрээр таглаж нөхсөн байсан. яг зориулалтын хөөрөгний толгой бол ямар нэгэн өө сэвгүй байдаг...” гэсэн мэдүүлгээр, яллагдагч Б.*******-ын “... 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр.. сумын төв рүү явахдаа ******* ахын мотоциклийг сумын төв дээр замдаа хүргэж өгөөд гэрт нь очиход гэр нь эзгүй байхаар нь мотоциклийг нь хашаан дотор оруулж тавихад байшингийн цонх нь онгорхой байхаар нь цонхоор орж ханын стекний хамгийн дээд талд даалинтай хөөрөг байхаар нь авсан. Хөөргийг өөртөө байлгаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 05- ны өдөр р хотод урт цагаан гэдэг газарт хөөрөгний шүрэн толгойг 2.200.000 төгрөгөөр зарчихсан. Хөөрөгнөөс өөр эд зүйл аваагүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Б.*******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул уг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Цэ-т 11640000 төгрөгийн, хохирогч Г.*******т 26206000 төгрөгийн хохирол учирсан нь шүүхийн шатанд томилогдсон шинжээч ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч Г.*******ын олдоогүй байгаа шүрэн толгой /хөөрөгний/ нь 2,4 см өндөртэй, 2,5 см диаметртэй байсан нь гэрч Д.гийн мэдүүлгээр нотлогдож байх тул хөөрөгний толгойг 14206000 төгрөгөөр үнэлсэнийг шүүх үнэн зөв гэж үзсэн болно. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор заажээ. 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн 2016 оны 10 дугаар сард үйлдсэн хулгайлах гэмт хэрэг болон 2017 оны 08 дугаар сард үйлдсэн хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцох нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учир Завхан аймгийн Прокурорын газраас Б.*******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Б.*******-ын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж С.Цэ-ын гэрийн түлхүүрийг өмчлөгч болон, хадгалж байсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч гэрт нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан мөн Г.*******ын байшингийн цонхоор нэвтэрч алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэгийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх эд зүйлсийг хулгайлаагүй эхнэр Н. надад худалд гэж өгсөн гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь гэрч Н.гийн “Б.*******-... би Г.Цэ- гэдэг айлаас хөөрөг, гаанс, хэт хутга, мөнгөн аяга хулгайлсан юм гэж ярихад нь мэдсэн...” гэсэн мэдүүлгээр, түүнчлэн Б.*******- хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэрч Д., Ц.П нарт худалдсан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В. Б.*******-ын хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаагүй учир түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь ттай тогтоогдоогүй байна. Иймд түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед Б.*******-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Д.Б, Ц.П, Н.Н нарын мэдүүлэг, Д., Ц.П нараар эд зүйл худалдсан гэх хүнийг таньж олуулахад шүүгдэгч Б.*******-ыг таньсан талаар тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус батлагдаж байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******-ын хулгайлсан Чүнчигноров хөөрөг /толгойгүй/ хөөрөгний мөнгөн халбага, мөнгөн тоноглолтой хэт хутга, мөнгөн тоноглолтой, хаш соруултай гаанс нь биет байдлаараа олдсон учир хохирогч нарт дээрх эд зүйлсийг буцаан олгож шүүгдэгчээс 17196000 төгрөг гаргуулж алтан нуухтай, шүрэн толгойны үнэ 14206000 төгрөгийг хохирогч *******т, шинэ цагийн даваа толгойтой манан хөөрөгний үнэ 900000 төгрөг, 8 ширхэг мөнгөн аяганы үнэ 940000 төгрөг, Ц.П-д төлсөн 1150000 төгрөгийг хохирогч С.Цэ-т тус тус төлүүлэх үндэслэлтэй байна. Б.*******- холбогдох хэрэгт шүүхийн шатанд Л ХХК-нийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн зардал 880000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлөөгүй учир түүний хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт Б-ийн *******-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.*******-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 17196000 төгрөг гаргуулж, 2990000 төгрөгийг хохирогч С.Цэ-т, 14206000 төгрөгийг хохирогч *******т тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 880000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн савхин гэртэй хаш соруултай гаанс 1 ширхэг, мөнгөн гинжтэй мөнгөн соёо мөнгөн цохилууртай ногоон өнгийн өлзий хээтэй хавтага 1 ширхэг, үйсэн бариултай мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг, мөнгөн бэлтэй мөнгөн гинжтэй хутганы хуй 1 ширхэгийг хохирогч С.Цэ-т, чүнчигноров хөөрөг /толгойгүй/, мөнгөн халбагыг хохирогч Г.*******т тус тус буцаан олгосугай.

8. Шүүгдэгчийн эзэмшлийн 32 инчийн sharp маркийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/50 дугаартай прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ