| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00422/И |
| Дугаар | 312/ШШ2026/00861 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2026/00861
2026 03 10 312/ШШ2026/00861
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,
Нэхэмжлэгч: *** хаягт байрлах, “******* *******” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт *******-******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 23,106,657.3 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******- овогтой ******* /РД: *******/ нь 2024 оны 12 сарын 25-нд ******* *******наас МN930034130701860309 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 6.2.1 заалтыг зөрчиж, хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс удаа дараа утсаар ярьсан мөн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч зээлийн гэрээгээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Тиймээс зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч *******- овогтой *******ас зээлийн үндсэн төлбөрийн өр 21,935,133.82 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,077,423.28 төгрөг, хуримтлагдсан хүү 77,884.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,215.46 төгрөг, нийт 23,106,657.30 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 12 сарын 25-ны МN930034130701860309 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь ******* *******ны 23,106,657.30 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,106,657.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 23,106,657.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,483 төгрөгийн 50 хувь болох 136,741.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 136,741.5 төгрөгийг, хариуцагч М.*******ас 136,741.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 23,106,657.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,483 төгрөгөөс 136,741.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 136,741.5 төгрөгийг, хариуцагч М.*******ас 136,741.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ