Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00918

 

 

 

 

 

 

 

 

2026         03           13                                           312/ШШ2026/00918

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах байрлах, “******* ******* *******” ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 923,070.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.******* нь 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 30772 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, нийт Хаан банкны 5091413379 тоот дансанд 350,000 төгрөгний зээлийг Unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.Уянгад удаа дараа зээлээ төлөхийг шаардаж дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* нь “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дүн 923,070.15 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 923,070.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 923,070.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,703.68 төгрөгийн 50 хувь болох 13,351.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 13,351.84 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 13,351.84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 923,070.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,703.68 төгрөгөөс 13,351.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 13,351.84 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 13,351.84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   О.ЭНХСАРУУЛ