| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00488/И |
| Дугаар | 312/ШШ2026/00939 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2026/00939
2026 03 16 312/ШШ2026/00939
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 427,950 гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь овогтой *******тай 2024-12-30-ны өдөр 92482 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,25 хувийн хүүтэй 2000803484 тоот зээлийг ХААН банк дахь 5127149894 тоот дансанд зээлдэгч М.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-25-ны өдрийн байдлаар 2000803484 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 238 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 208 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 124,950 төгрөг + шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 124,950, нийт дүн 427,950 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 124,950 төгрөг , шимтгэл нийлбэр 3,000 төгрөг, бүгд нийлээд 427,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* “******* ******* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 427,950 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 427,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 427,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,488.5 төгрөгийн 50 хувь болох 6,744.25 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 6,744.25 төгрөгийг, хариуцагч М.*******гаас 6,744.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 427,950 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,992.04 төгрөгөөс 13,488.5 төгрөгийн 50 хувь болох 6,744.25 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 6,744.25 төгрөгийг, хариуцагч М.*******гаас 6,744.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ