| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00490/И |
| Дугаар | 312/ШШ2026/01001 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2026/01001
| 2026 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 2/ШШ2026/01001 | аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод байрлах хаягтай, “******* ******* ******* *******” ХХК /РД:, утас: /-д холбогдох
“ аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай “ ” худалдаа үйлчилгээний төвийн 3-р давхарын тоот , метр квадрат, тоот , метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* “******* ******* ******* *******” ХХК-ийн захирал Г. аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдаа үйлчилгээний төвийн 3-р давхарт , тоот 2 талбайг 2020 оны 11-р сарын 4-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээнд . м.кв бүхий тоот талбайг 1м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр бодож нийт 56,380,000 төгрөгөөр, .м.кв бүхий тоот талбайг 1м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож талбай тус бүр дээр гэрээ байгуулсан. Тус 2 талбайнд заасан төлбөр болох нийт 104,362,000 төгрөгийг 2020-11-04-ний өдрөөс 2020-12-11-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгасан. Гэтэл гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн байхад “******* ******* ******* *******” ХХК-ийн захирал Г. нь өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа болно. Иймд аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдаа үйлчилгээний төвийн 3-р давхарт тоот (. м.кв), тоот (. м.кв) талбайн өмчлөгчөөр Ж.*******ыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. аймаг, Баян-Өндөр сум, баг, хороолол, тоот худалдаа, үйлчилгээний төвийн 3-р давхарын тоот , метр квадрат, тоот , метр квадрат талбайг Ж.******* /РД: *******/ нь худалдаж авсан нь үнэн болно. Мөн тус талбайн төлбөр бүрэн төлөгдөж дууссан учир Ж.*******ын өмчлөх эрхтэй болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д холбогдуулан аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдааны төвийн 3-р давхарын тоот , метр квадрат, тоот , метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдааны төвийн 3-р давхарын тоот , метр квадрат, тоот , метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, төрийн сангаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ын аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдааны төвийн 3-р давхарын тоот , метр квадрат, тоот , метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас 70,200 төгрөгийг, төрийн сангаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ