| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01092/И |
| Дугаар | 319/ШШ2025/00980 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 319/ШШ2025/00980
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 319/ШШ2025/00980 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж Embassy one offce ******* ББСБ ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат багийн ******* тоотод оршин суух Эрдэнэцогтын Цогт-Очир
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат багийн ******* тоотод оршин суух Бямбажавын ******* нарт холбогдох
22,918,521.94 (хорин хоёр сая есэн зуун арван найман мянга таван зуун хорин нэгэн төгрөг, ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн агуулга: Иргэн *******, Б.******* нар нь зээлдүүлэгч байгууллагатай 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3,4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлийн барьцаанд иргэн ******* нь өөрийн өмчлөлд шилжүүлсэн ХОТ улсын дугаартай арлын дугаартай, хар өнгөтэй Lexus /CT200H-A10 маркийн автомашиныг “******* ББСБ” ХХК-ийн нэр дээр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн барьцаалсан болно. Зээлдэгч нар сар бүрийн 01-ний өдөр зээлээ төлж явахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргуулж, зээлдэгч тухайн өдрөө зээлээ төлнө хэмээн гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээлийн төлөлтийг хийж байсан ч удалгүй зээлийн төлөлтөө тасалж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар 122 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй олон сар өнгөрсөн, мөн зээлдэгч байгууллагаас зээлдэгч нарт зээлээ төлөх хугацаа өгсөн боловч зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцалж, зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан шаардах эрх үүссэн.
Үндсэн хүүгийн бодолт:
Үндсэн зээлийн үлдэгдэл болох 19,600,000 төгрөгийг заасан 3,4 хувиар бодоход 1 сарын хүү 666,400 төгрөг / 30 хоног х 122 хоног = 2,710,026.66 төгрөг,
Нийт алдангийн буюу нэмэгдүүлсэн хүүгийн бодолт: Үндсэн зээл 19,600,000 төгрөг, үндсэн хүү 2,710,026.66 төгрөг жилийн хүү 40,8%х20%365х122= 608,495.28 төгрөг
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 22,918,521.94 төгрөгийг зээлдэгч *******, Б.******* нараас гаргуулан ******* ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл 22,918,521.94 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч *******, Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -ийн гүйцэтгээгүй үүргийн нийт төлбөр 22,918,521.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, Б.******* нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч *******, Б.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,543 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.******* нараас 136,271.05 төгрөгийг улсын орлогоос 136,271.05 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, Б.******* нар нь нэхэмжлэгч “******* ББСБ ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 22,918,521.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч *******, Б.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,543 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.******* нараас 136,271.05 төгрөг, улсын орлогоос 136,271.05 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС