| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0522/Э |
| Дугаар | 684 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч З.Г , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г т холбогдох эрүүгийн 2015 2501 1555 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2 жил хойшлуулсан, Зоригтын Гантулга гэсэн нэрээр,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306-р таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 2 жилийн хорих ял 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
Хан-Уул дүүргийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийн хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, З.Г , РД:,
Б.Ггэх нэрээр
2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч З.Г нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутагт байрлах 38б дугаар байрны 04 тоотод оршин суух Б.Э гийн гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖ маркын Нексус 4 утас, хөх сувдан зүүлт, монетон гинж, удвал чулуун хүзүүний зүүлт, мөнгөн зоос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 5.145.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зорбиом ХХК-ний вакум цонхоор хулгай орж иргэн М.Батзоригийн эзэмшлийн Кен маркын цэнэглэгчтэй дрилл, Кен маркын бага оврын цахилгаан дрилл, Кен маркын цахилгаан зүлгүүр, цахилгаан хөрөө, уран хөрөө зэрэг эд зүйлс хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 29 дүгээр байрны 04 дүгээр орцны подвалын цонхоор хууль бусаар нэвтэрч, иргэн Ш.Жижгээгийн зөөврийн компьютер, тог баригч зэргийг хулгайлж, нийт 316.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 5 байр, 78 тоотод оршин суух Э.Сумъяагийн гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучны дунд гарын мөнгөн аяаг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, гуулин бурхан 1 ширхэг, хүрэл бурхан зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 байрны 24 тоотод оршин суух иргэн Д.Жаргалын гэрт хууль бусаар нэвтэрч Ногоон Дарь Эх бурхан, Цагаан Дар Эх бурхан, Самсунг Галакси Эс 4, маркын гар утас, зөөврийн компьютер, цагаан өнгийн чулуун хөөрөг, ногоон чулуун хөөрөг, хүрэн чуулуун хөөрөг, Сони маркын дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 12.664.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 байрлах байрны 187 тоотод оршин суух иргэн П.Эрдэнэчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяаг, шар өнгийн металл жижиг шармал аяга тус бүр 1 ширхэгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Л.М той бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд байрлах иргэн Ж.Төрболдын эзэмшлийн зуны сууцанд хууль бусаар нэвтэрч НР маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Эпл маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Эйсэр маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Айпад 1 ширхэг, Плэйсташион 1 маркын 2 ширхэг тоглоом, хөх өнгийн цүнх, цэнхэр өнгийн унадаг дугуй зэрэг эд зүйлс хулгайлж 1.645.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 21.520.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 7 удаагийн хулгайн үйлдлээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл байхгүй. 7 удаагийн хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн хэрэгт хамааралтай Батжаргалыг уг хэрэгт хамааралгүй болгож зүйлчилсэн. Нямхүүгийн Батжаргал гэж хүн байх ёстой гэв.
Хохирогч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт маань 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хулгай орж эд зүйлс алдагдсан талаар би өөрийн хүү Б.Даас сонссон. Ихэвчлэн үнэт эдлэлүүд алдагдсан байсан. Хөх сувдан зүйлт, цагаан сувдан зүүлт, цагаан сувдтай хар хаштай унждаг ээмэг, сувдан бугуйвч, улаан шүрэн бугуйвч, шүрэн ээмэг, цэвэр мөнгөн зүүлт, сувдан шитгээтэй мөнгөн ээмэг, ягаан өнгийн амистрит шигтгээтэй ээмэг, бөгж, бугуйвчний хослол, ягаан шигтгээтэй ээмэг, кулон, гар хийцний мөнгөн бугуйвч, ээмэг, кулон, цуглуулагны мөнгөнүүд, миний ээжийн будагны цүнхэнд мөнгө байсан, Финлянд архи 2 ширхэг, монетон ээмэг, Солонгос цагригтай ээмэг, халаасны цаг, цэвэр мөнгөн тэмдэг, Галакси маркын гар утас, ЛЖ маркын Нексус 4 гар утас зэрэг зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 02:40 цаг хүртэл кино үзэж байгаад унтаж өглөө 07 цагийн үед жижиг өрөөнд орсон чинь хамаг юм эмх замбараагүй болчихсон. Авдар онгорхой дотор нь байсан миний эд зүйлс алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгч, ээжид гэрт хулгайч орсон талаар утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг. /2 хх 38 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-18 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22-24 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 5.145.000 төгрөг /1 хх 25 дугаар хуудас/,
Хохирогч М.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 42А байрны подволын давхарт оёдлын үйлдвэрлэл явуулдаг. Уг байранд 2015 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө манай байранд урд талын нэг давхарын вакум цонх түлхээд хулгайч орон Кений цэнэглэгч дрилл 1 ширхэг, Кений бага оврын цахилгаан дрилл 1 ширхэг, Кений чичиргээтэй цахилгаан зүлгүүр 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, Кений цахилгаан уран хөрөө 1 ширхэг, дугуй хийлдэг даралт хэмжигчтэй хошуу 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 202-203 дугаар хуудас/,
Гэрч С.Заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед ажил дээр ирж дотор хаалгаа онгойлготол үүдэнд байдаг ажилчдын хувцаснуудыг газар тараачихсан байсан. Би тухайн үед менежер ажилтай Оюунбилэгтэй хамт гаднаас орж ирсэн. Бид хоёр гайхаад захирлын өрөөг онгойлгох гэтэл хаалга нь цоожны хэсгийн мод нь ховхроод гараад ирчихсэн, хаалга нь хасаг онгойсон байдалтай байсан. Хаалгыг нь түлхээд ортол дотор бүх зүйлийг нь онгичсон, бүх шүүгээний хаалга онгорхой байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 204 дүгээр хуудас/,
Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед би ажил дээрээ иртэл Заяа мөн ажил дээр ирсэн байсан. Бид хоёр өрөөндөө орох гээд дотор хаалгаа онгойлгох гэтэл захирлын өрөөний хаалганы мод нь суграад, хаалга нь хагас онгойсон байсан. Бид хоёр өрөөг нь түлхэн яваад ортол бүх зүйлийг нь онгичсон, бүх шүүгээний хаалга онгорхой байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 205 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 270.000 төгрөг /1 хх 200 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Жижгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. БЗД-ийн 7 хорооны нутагт байрлах 29 байрны 4 орцны подволын 3 тоот өрөөг түрээслэн ном бичих ажил эхэлсэн. Тэгээд хүү надад зөөврийн компьютер авч өгсөн ба уг компьютерийг ширээн дээрээ дэлгэж тавиад явсан. Маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь ширээн дээр байсан зөөврийн компьютер, хулгана зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би орой явахдаа жижиг вакум цонхоо онгорхой орхиод явсан юм. Яагаад гэвэл цаад талдаа төмөр хамгаалалттай байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 11-13 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 316.000 төгрөг /2 хх 14 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай хүү Батсайхан гэр рүү шат аваачиж тавиад цэцгээ усалчихаад гэр рүү харина гээд явсан юм. Тэгээд байж байтал манай хүү орой 18 цаг өнгөрч байхад утсаар яриад гэрт хулгай орчихсон байна хамаг юм онгичсон байна гэж хэлсэн. Эд зүйлсийг бүртгэхэд 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бурхан зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 161-164 дүгээр хуудас/,
Гэрч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр санаж байна лагер дээр байж байгаад орой 18 цагийн орчим хот руу явсан. Тэгээд аавынхаа гэр болох СБД-н 7 хороо, 5-78 тоотод ирээд гэрийн хаалгыг нээгээд дотогш ортол хамаг эд зүйлсийг онгичоод хулгай орчихсон байхаар нь цагдаад дуудлага өгөөд аавдаа мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 165 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 153-156 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 1.100.000 төгрөг /1 хх 160 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹03/436 дүгнэлтэд “Шинжилгээнд 3а, 3б, 7 дугаартай 1 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 3б дугаартай гарын мөр нь санд 2008.11.12-нд MN0005210000473 дугаараар ЧДЦХ-т бүртгэгдсэн Батзориг овогтой Ганжигүүрийн зүүн гарын ядам хуруутай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна” гэжээ /1 хх 167 дугаар хуудас/,
Хохирогч Д.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө манай гурван охин өвөө Дагвадоржийнхоо Баянзүрх дүүрэгт байх гэрт нь очиж хонохоор явсан байсан юм. Гэтэл тэр шөнө манай гэрт хулгай орж их хэмжээний зүйл хулгайлж авсан байна. 30-ны 13-14 цагийн орчимд манай охин Дэлгэрмаа над руу утасдаж ээжээ манай гэр рүү хулгай орчихсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 78-80 дугаар хуудас/,
Гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд гэртээ би түрүүлж ганцаараа ирсэн. Гэрийн хаалга түлхүүрээр нь зүгээр онгойлгоод л орж ирсэн. Тэгээд хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан. Гэрт ороод үзэхэд том өрөө болон бие засах өрөөнөөс бусад өрөөний гэрэл нь асаалттай байсан ба бүх эд зүйлийг онгичсон байдалтай юмнуудыг нь асгаад энд тэндгүй тараагаад хаячихсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн. Мөн тагтны хаалганы болон цонхны шил нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 81 дүгээр хуудас/,
Гэрч Б.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 28-ны орой 22:40 цагийн үед цонхоороо зам руу хараад зогсож байтал манай доод талын өргөтгөл дээр 35 орчим насны 165 см өндөр нуруутай, туранхай бараан өнгийн хувцастай, саравчтай малгай өмссөн санагдаж байна, согтуу бололтой залуу дээш авираад манай өрөөний цонхны цаагуур гараад өргөтгөлийн дээврээр баруун тийш яваад алга болсон. Би цонхоо онгойлгоод юун хүн бэ гэж асуухад ямар нэг хариу хэлээгүй цааш яваад алга болсон...” гэх мэдүүлэг. /2 хх 39 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 45-54 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 67-72 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 73-74 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх 75-77 дугаар хуудас/,
Хохирогч Л.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23:30 цагийн орчимд миний хөл өвдөөд байхаар нь анальгин уугаад жижиг өрөөндөө ороод унтаад өгсөн. Эхнэр Эрдэнэчимэг нь миний хажууд унтчихсан байсан. Бид хоёр унтахдаа том өрөөнийхөө тагтны салхивчийг онгорхой унтсан байсан. Тэгтэл гаднаас хулгайч тэр цонхоор орж ирээд хулгай хийгээд мөн буцаж гарахдаа тагтны хаалгыг онгойлгоод цаашаа салхивчаар гараад явчихсан байсан. Манай гэрээс алдагдсан зүйл гэвэл шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг гурван ширхэг зэс аяга зэрэг алдагдсан. Эдгээр аяганууд том өрөөний сервантан дотор байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 118-120 дугаар хуудас/,
Гэрч П.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед нөхөр Батхүүгийн хамт жижиг өрөөндөө унтаж байтал хаалга цохихоор нь онгойлгосон чинь манай байрны нэг давхарын Гэрийн бууз цайны газрын залуу орж ирээд танайхаас хулгай хийсэн залууг бариад цагдаагийн хэлтэст өглөө гэхээр нь том өрөөндөө орсон чинь шүүгээ онгорхой байсан ба дотор нь байсан мөнгөн аяганууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 37 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 104-110 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 380.000 төгрөг /1 хх 114 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 115 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Төрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Жаргалсайханы зуслангийн байшин ХУД-ийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрладаг юм. Зундаа уг байшинд зусланд гарч өвөлдөө хүн амьдардаггүй. Уг байшинд би хамгийн сүүд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирж шалгачихаад явсан. Өнөөдөр орой 23:30 цагийн үед цагдаагийн байгууллагаас танай зуслангийн байшинд хулгайч очсон байна гэж мэдэгдсэний дагуу байшиндаа ирэхэд байшингийн нэг давхарын цонхыг түлхэн хулгайч орж эд зүйлс алдагдсан байна. Одоогоор гэрээс НР маркын 19 инчийн зөөврийн компьютер, цэнхэр өнгийн оруулгатай амаржинтэй унадаг дугуй, Плэй стор загварын хоёр ширхэг тоглоом нэг гартай цэнэглэгч залгууруудтай, цагаан өнгийн Эпл 15 инчийн зөөврийн компьютер, Айсэр маркын зөөврийн компьютер, Айпад, грашид байсан автомашины иж бүрэн түлхүүр багаж алдагдсан байна...” гэх мэдүүлэг. /2 хх 229-231 дүгээр хуудас/,
Гэрч Б.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхт тур ХХК-ний харуулын ажил хийдэг юм. 2016 оны 03 дугаар сарын 11-ний орой 22:40 минутын орчим би өөрийн ажлын байранд сууж байсан чинь хажуугаар их бүдэг гэрэлтэй микроавтобус өнгөрч харагдсан. Ард талаас нь харсан чинь их гэрэл муутай ард талын тормосны гэрэл асаад л уруудаад явчихсан. Удалгүй Төрболдын хашааны наад өнцөг орчмоос маш их хурдтай манай харуулын өрөөний хажуугаар гараад явсан. Ард талаас нь гэрэлтүүлээд төв зам хүттэл номерыг нь хартал 41-12 УБЦ улсын дугаартай, хар ногоон өнгийн мкроавтобус байсан. Тэр машиныг явсны дараа Төрболдын хашааны өнцөг рүү гүйж очиж харахад машинаас хүн буугаад хашаа давж ороод буцаж гарахдаа дугуй түрж явсан юм шиг мөр байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 233 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 4.230.000 төгрөг /2 хх 232 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /4 хх 245 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 хх 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч З.Г нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутагт байрлах 38б дугаар байрны 04 тоотод оршин суух Б.Э гийн гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖ маркын Нексус 4 утас, хөх сувдан зүүлт, монетон гинж, удвал чулуун хүзүүний зүүлт, мөнгөн зоос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 5.145.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зорбиом ХХК-ний вакум цонхоор хулгай орж иргэн М.Батзоригийн эзэмшлийн Кен маркын цэнэглэгчтэй дрилл, Кен маркын бага оврын цахилгаан дрилл, Кен маркын цахилгаан зүлгүүр, цахилгаан хөрөө, уран хөрөө зэрэг эд зүйлс хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 29 дүгээр байрны 04 дүгээр орцны подвалын цонхоор хууль бусаар нэвтэрч, иргэн Ш.Жижгээгийн зөөврийн компьютер, тог баригч зэргийг хулгайлж, нийт 316.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 5 байр, 78 тоотод оршин суух Э.Сумъяагийн гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучны дунд гарын мөнгөн аяаг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, гуулин бурхан 1 ширхэг, хүрэл бурхан зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 байрны 24 тоотод оршин суух иргэн Д.Жаргалын гэрт хууль бусаар нэвтэрч Ногоон Дарь Эх бурхан, Цагаан Дар Эх бурхан, Самсунг Галакси Эс 4, маркын гар утас, зөөврийн компьютер, цагаан өнгийн чулуун хөөрөг, ногоон чулуун хөөрөг, хүрэн чуулуун хөөрөг, Сони маркын дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 12.664.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 байрлах байрны 187 тоотод оршин суух иргэн П.Эрдэнэчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяаг, шар өнгийн металл жижиг шармал аяга тус бүр 1 ширхэгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Л.М той бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд байрлах иргэн Ж.Төрболдын эзэмшлийн зуны сууцанд хууль бусаар нэвтэрч НР маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Эпл маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Эйсэр маркын зөөврийн компьютер 1 ширхэг, Айпад 1 ширхэг, Плэйсташион 1 маркын 2 ширхэг тоглоом, хөх өнгийн цүнх, цэнхэр өнгийн унадаг дугуй зэрэг эд зүйлс хулгайлж 1.645.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 21.520.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч З.Г т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч З.Г нь Нямхүүгийн Батжаргал гэгчтэй бүлэглэн хулгй хийсэн гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй,Нямхүүгийн Батжаргал гэгч байдаг болох нь тогтоогдоогүй,мөн шүүх хуралдааныг хойшлуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өөр хэрэгт шалгагдаж байгаа учир нэгтгэн шалгуулахаар буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч 2018 оны 5 сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчийн тогтоолоор З.Ганжигүүрт эрүүгийн хэрэг үүсгэсэн,яллагдагчаар татагдсан асуудал байхгүй болох нь тогтоогдож байна.Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч З.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Л.Батхүү,Ж.Төрболд нар нь эд зүйлээ буцаан авсан /1 хх 115 дугаар хуудас/,хохирогч Д.Жаргалд 12.644.000 төгрөгний хохирол учирсанаас 6.720.000 төгрөгний эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Өвөртогруут овогт Балжиннямын Эрдэнэтуяа /РД:ЧБ66021905/-д 4.945.000 төгрөг /дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/,
Ончууд овогт Мижээхүүгийн Батзориг /РД:ШЗ63062118/-д 270.000 /хоёр зуун далан мянга/,
Даагаа овогт Шаргаагийн Жижгээ /РД:УС54121254/-д 316.000 төгрөг /гурван зуун арван зургаан мянга/
Боржигонтойн овогт Энэбишийн Сумъяа /РД:ЗЮ51052118/-д 1.100.000 төгрөг /нэг сая нэг зуун мянган төгрөг/,
Олхонууд овогт Дагвадоржийн Жаргал /РД:МИ64060304/-д 5.944.000 төгрөг/таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ тус тус олгохоор шийдвэрлэлээ
Шүүгдэгч З.Г ийн цагдан хоригдсон 449 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан тамхины иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Адидас /Adidas/ гэсэн бичигтэй ногоон өнгийн оруулгатай цэнхэр өнгийн пүүз 1 хос, хөх цүнхтэй Сони маркийн дижитал аппарат 1 ширхэг дагалдах хэрэгсэл /удирдлага, залгуур 2 ширхэг, холбогч, батерей/, Минолто зургийн аппарат 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, НӨТ-ын баримт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Г т буцаан олгож, Баасангэрэлийн Одхүү гэх нэртэй жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Ж.Төрболдын эзэмшлийн 41-12 УБЦ улсын дугаартай Хьюндэй Грэйс /Hundai Grace/ маркын автомашиныг битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.