Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00986

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

   Дугаар 319/ШШ2025/00986

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс  би

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан ба, ******* тоотод байрлах ******* банк /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн  Жаргалант сумын Рашаант багийн ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох,

 5,518,747.07 (таван сая таван зуун арван найман мянга долоон зуун дөчин долоон төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн агуулга: ******* үндсэн зээл 4,372,876.64 төгрөг, зээлийн хүү 1,*******4,9*******.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,967 төгрөг, нийт 5,518,747.07 төгрөг гаргуулж өгнө үү

2. Хариу тайлбарын агуулга: ******* банкнаас авсан үндсэн зээл 4,372,876.64 төгрөг, зээлийн хүү 1,*******4,9*******.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,967 төгрөг, нийт 5,518,747.07 төгрөгийг төлнө. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* банкны үндсэн зээл 4,372,876.64 төгрөг, зээлийн хүү 1,*******4,9*******.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,967 төгрөг, нийт 5,518,747.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул ******* банкны нэхэмжлэлтэй Б.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Б.*******  холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 51,625  төгрөгийг, улсын орлогоос 51,625 төгрөгийг тус тус гаргуулан ******* банкинд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  ******* нь нэхэмжлэгч ******* банкны үндсэн зээл 4,372,876.64 төгрөг, зээлийн хүү 1,*******4,9*******.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,967 төгрөг, нийт 5,518,747.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 51,625 төгрөгийг, улсын орлогоос 51,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС