Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 319/ШШ2025/01001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ******* гудамжны ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* Бадамцэцэг тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* оршин суух хаяг нь тодорхой болсон тул шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай шаардлага бүхий хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч ******* нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг  2025 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.******* 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хүсэлт гаргагч *******т олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Э.******* хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хүсэлт гаргагч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС