| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0411/Э |
| Дугаар | 879 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа ,
улсын яллагч М.Эрдэнэзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ
шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н д холбогдох эрүүгийн 201725011768 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Н /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Н нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1852 тоотод оршин суух иргэн Ш.Очирбалын байшингийн вакум цонхыг хагалан нэвтрэн орж 39 инчийн Тошиба брендийн зурагт, 29 инчийн самсунг компьютерийн дэлгэц, хублот брендийн цаг, эрэгтэй хүний арьсан түрийвч, хар өнгийн костюм, тоон хүлээн авагч, нокиа гар утасны цэнэглэгч, цамц, хөнжил, биеийн тамирын цамц зэрэг эд зүйл хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 25- өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2-037 тоотод оршин суух иргэн Б.Хишигдоржийн байнга амьдрах өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн 32 инчийн Лед зурагт хулгайлж 300,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ш.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй.Сая хулгай ороод 39 инчийн Тошиба брендийн зурагт, 29 инчийн самсунг компьютерийн дэлгэц, хублот брендийн цаг, эрэгтэй хүний арьсан түрийвч, хар өнгийн костюм, тоон хүлээн авагч, нокиа гар утасны цэнэглэгч, цамц, хөнжил, биеийн тамирын цамц зэрэг эд зүйл хулгайлсан, түрийвчинд байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, өрмийн мастерын үнэмлэх, автобусны карт зэрэг зүйлс байсан, тэдгээрийг буцаан авсан учраас ямар нэгэн үнэлгээ хийлгэхгүй болно”...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Хохирогч Б.Хишигдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн орчим гэртээ ирхэд байшингийн үүдний амбаарын хаалга онгорхой түлхүүр цоож хоёрыг амбаар дотор хаячихсан байсан гэрлүү орсон чинь гэрийн урд талд байсан Монел маркийн 32 инчийн зурагт, удирдлагатай хамт байхгүй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн, өөр алдагдсан зүйл байхгүй.. “ гэх мэдүүлэг /хх-ийн150-151/
Гэрч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна,модон хашаатай хашаан дотроо нэг байшин байсан, цонхыг нь тоосгоор цохиод,одоо бол авсан зүйлийг нь санахгүй байна, ямарч байсан нэг зурагт, нэг компьютерийн дэлгэц энэ тэрийг цэнхэр өнгийн хөнжилд ороогоод гэрээс нь гарч яваад эзэнд нь баригдаад,тэгээд цагдаа дээр ирсэн./хх-ийн29-31/,
Гэрч К.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө нөхрийн хамт гарсан.Гадуур явж байгаад 16 цагийн орчим гэртээ ирсэн гэрийн амбаарын хаалга нээлттэй, түлхүүр цоож нь амбаарт дүүжлэгдсэн байсан гэрлүү ороод харахад Монел маркийн зурагт алга болчихсон өөр эд зүйлс алдагдаагүй байсан..”гэх мэдүүлэг /хх-ийн 153/,
Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Намхайнямбуу гэж нэрээр 32 инчийн Монел загварын зурагт 200,000 төгрөгний барьцаанд тавьсан байсан..,Тухайн үед би өөрөө ломбардандаа сууж байсан байна, гар бичмэлээ хараад саналаа, хулгайн зурагт гэдгийг мэдээгүй бөгөөд ломбарданд тавьсан хугацаа нь дууссан учир манай байгууллага барьцаалуулсан мөнгөө олох гээд зурагтыг 230,000 төгрөгөөр борлуулсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 157-158/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14, 143-145 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 59-55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Н гийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1852 тоотод оршин суух иргэн Ш.Очирбалын байшингийн вакум цонхыг хагалан нэвтрэн орж 39 инчийн Тошиба брендийн зурагт, 29 инчийн самсунг компьютерийн дэлгэц, хублот брендийн цаг, эрэгтэй хүний арьсан түрийвч, хар өнгийн костюм, тоон хүлээн авагч, нокиа гар утасны цэнэглэгч, цамц, хөнжил, биеийн тамирын цамц зэрэг эд зүйл, 2017 оны 04 дүгээр сарын 25- өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2-037 тоотод оршин суух иргэн Б.Хишигдоржийн байнга амьдрах өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн 32 инчийн Лед зурагт хулгайлж 300,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх шүүгдэгч А.Н г бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүх шүүгдэгч А.Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд холбогдох үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэх хуулийн заалтыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч А.Н нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдэлж байсан байна.2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2002 оны Эрүүгийн хуульд 2 жилээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь оногдуулж болох хорих ялын дээд хэмжээ бага байна.Мөн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан бол 2002 оны Эрүүгийн хуульд сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохоор заасан байгаа нь шүүгдэгчид ашигтай байна.
А.Н нь хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан боловч шүүгдэгчийн дээрхи үйлдлүүд нь 2015 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул амьдралын эх үүсвэр болгосон гэж үзээгүй болно.
Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 2 жилийн хорих ялаа эдэлж байсан учир энэ гэмт хэрэг цагдан хоригдсон хоноггүй гэж дүгнэлээ.
Хохирогч Ш.Очирбал нь “хулгайд алдсан зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан” гэж мэдүүлжээ.Иймд хохирогч Ш.Очирбалд төлөх төлбөргүй, хохирогч Б.Хишигдоржийн 300.000 төгрөгний үнэ бүхий зурагтны үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.