Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 319/ШШ2025/01003

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс  би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу, 6,07 тоотод байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ховд аймаг, Жаргалант сум, 1-р баг, Алагтолгой ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох

Үндсэн зээл 1,768,597.07 төгрөг, үндсэн хүү 1,533,920.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,394.59төгрөг, нийт 3,466,9*******.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: *******  нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 1,809,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч ******* нь Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 854 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

2. Хариу тайлбарын агуулга: Миний бие Нямсүрэн овогтой ******* нь 2023 онд гар утас зээлээр авсан. Одоо зээлийн үлдэгдэл 3,302,517.66 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Тус зээлийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллага нэмэгдүүлсэн хүү болох 164,394.59 төгрөгөөсөө татгалзсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээл 3,302,517.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хариуцагч Н.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 35,210.5 төгрөгийг, улсын орлогоос 35,210.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,466,9*******.25 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 164,394.59 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч ******* нь зээлийн үлдэгдэл 3,302,517.66 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хариуцагч Н.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 35,210.5 төгрөгийг, улсын орлогоос 35,210.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС