| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/11571/И |
| Дугаар | 191/ШШ2025/10638 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10638
| 2025 11 27 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: *************************** давхарт байрлах, “****************” ББСБ ХХК /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************************тоотод оршин суух, ******************* овогт ***********н *********** /РД:***********/,
Хариуцагч: ************************************тоотод оршин суух, *********** овогт ***********ны *********** /РД:***********/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.118.350.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.*********** болон түүний хамтран зээлдэгч С.*********** нар “****************” ББСБ ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *********** тоот “Автомашин худалдан авах зээлийн” гэрээгээр 23.900.000 төгрөгийг жилийн 29.88 хувь буюу сарын 2.49 хувиар хүү тооцох нөхцөлтэй нийт 60 сарын хугацаатай байгуулж, уг гэрээний хавсралт №2 болох *********** тоот Фидуцийн гэрээ буюу Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж *********** улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн автомашиныг эзэмших ашиглах эрхтэйгээр зээлээр худалдаж авсан. Улмаар зээлийн гэрээний хавсралт №1 болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь cap бүрийн 20-ны өдөр боловч зээлдэгч нар 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт огт хийгээгүй нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зээл, зээлийн хүүний төлбөрийг графикийн дагуу төлөх зээлдэгчийн үүргээ гүйцэтгэхгүй олон сараар зөрчиж байна. Бидний зүгээс удаа дараа утсаар холбогдож зээлийн зөрчлөө арилгахыг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй ба зээлийн гэрээний 4.3 дугаар зүйлийн 4.3.3-т заасныг үндэслэж фидуцийн гэрээний 3-2 дугаар зүйлийн 3.2.4 дүгээр хэсэгт зааснаар төлбөрийн хуваарийг зөрчсөн, биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг барьцаалагчид үл маргах журмаар, түүний анхны шаардлагаар, бодитой шилжүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ огт биелүүлээгүй, барьцааны зүйлийг хураахаар албан ёсны шаардлагыг хүргүүлэхэд бүртгэлтэй хаяг болох гэртээ нэг бол байдаггүй эсхүл өөр хүн унаад явсан, ирээгүй байна, журмын хашаанд байгаа гэх мэт байдлаар хугацаа удаж барьцааны эд зүйлд элэгдэл хорогдол нэмсээр барьцаа хөрөнгийн үнэлгээг өдрөөс өдөрт муутгаж байна. Зээлдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдпаар үндсэн зээлд 359.129.54 төгрөг, зээлийн хүүд 410.840.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг, нийт 769.970 төгрөгийг төлсөн буюу үндсэндээ зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын л төлөлтийн үүргээ биелүүлж түүнээс хойш ямар нэгэн байдлаар зээлийн төлөлт хийхгүй, бидний зүгээс утасаар холбогдохоос өөрөөр холбогдох ямар нэг арга байхгүй, мэдэгдэх хуудас хүргүүлэхэд гэрээнд заасан хаягтаа эзэнгүй, барьцааны зүйлийн байгаа газрыг зааж өгөхгүй, өөрсдөө үл маргах журмаар автомашиныг авчирч өгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул ийнхүү Монгол Улсын Иргэний шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Бидний зүгээс өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгах хангалттай хугацаа өгч хүлцэж, тэвчих, зөвшилцөх байдлыг эрмэлзсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдсөнгүй. Иймд “****************” ББСБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дахь заалтыг тус тус үндэслэн мөн зээлийн гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.1.3, 4.3 дугаар зүйлийн 4.3.1-т заасны дагуу хариуцагч нараас дараах зээлийн төлбөрийг шаардаж байгаа болно.
2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар байна. Үүнд:
- Үндсэн зээлийн үлдэгдэлд: 23.540.870.46 төгрөг,
- Зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрт: 3.545.912.90 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд: 12.566.83 төгрөг, Нийт: 27.099.350.19 төгрөг гэв.
Нэхэмжлэгч “****************” ББСБ ХХК, хариуцагч Д.***********, С.*********** нар 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
2025 оны 12 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 20-нд 4.519.726.19 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****************” ББСБ ХХК нь хариуцагч Д.***********, С.*********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.099.350.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 27.099.350.19 төгрөгийг хариуцагч Д.***********, С.*********** нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2025 оны 12 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 20-нд 4.519.726.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”****************” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.***********, С.*********** нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.099.350.19 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 27.099.350.19 төгрөгийг хариуцагч Д.***********, С.*********** нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 4.519.726 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-нд 4.519.726 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 4.519.726.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Д.***********, С.*********** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 293.542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 146.771 төгрөгийг хариуцагчаас, 146.711 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН