| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01005/И |
| Дугаар | 319/ШШ2025/01031 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/01031
| 2025 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 319/ШШ2025/01031 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Улаанбураа багт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт багийн ******* тоотод оршин суух, Б.*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,800,000 (зугаан сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 319/2025/01005/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Рахман нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”...Миний бие нь 2025 оны 05 сарын 20-ны өдөр facebook хуудаснаас Ховд аймгийн зарын дор ******* адуу зарна гэсэн зарын дор үнэ хэд вэ гэсэн хүсэлт үлдээсэн. Удалгүй ******* чатаар надтай холбогдож та гүү авах гэж байгаа юм уу ахаа манай хадам ээж эмчилгээнд явж байгаа тэгээд би хадам ээждээ туслах гэж байгаа бүхнээ зарж байгаа гэхээр нь туслах сэтгэл төрж эхлээд 2025 оны 05 сарын 20-нд 600,000 төгрөг, 1,600,000 төгрөгийг 2 гүүний үнэ гэж шилжүүлсэн. Гэтэл өглөө 5 тооны үхрийг нэг бүрийг нь 800,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон дахиад 6 сарын 02-нд 750,000 төгрөг, 6 сарын 3-нд 900,000 төгрөг, 6 сарын 4-нд 500,000 төгрөг, 6 сарын 07-нд 1,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.******* удалгүй хадам ээж өнгөрсөн гээд буяны ажилд 500,000 төгрөг аваад хэсэгтээ нам болсон. Охинтойгоо гадаа хөлдөх гээд байна гээд 500,000 төгрөг өгөөч маргааш өглөө хийнэ гэхээр нь өгсөн. Ингээд би *******өөс болж нилээн хохирсон. Иймд Б.*******өөс 6,800,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...”гэжээ.
2. Нэхэмжлэгч*******, хариуцагч Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч Б.******* миний бие нь С.******* нэхэмжлэлийн шаардлагаас 5,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгөөс татгалзаж байна. Б.******* нь 5,050,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна, энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон, хэн нэгний дарамт шахалтгүй байгуулсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* холбогдуулан 6,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,050,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахыг, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгөөс татгалзсан тухай эвлэрлийн гэрээг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгөөс эвлэрсэн хэмжээний 5,050,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 28,000 төгрөг, 95,750 төгрөгийн тал хувь болох 47,875 төгрөг, хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн тал хувь болох 47,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох 6,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 5,050,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Б.******* нь 5,050,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор өгөхөөр нэхэмжлэгч*******тай эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгөөс эвлэрсэн хэмжээний 5,050,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 28,000 төгрөг, 95,750 төгрөгийн тал хувь болох 47,875 төгрөг, хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн тал хувь болох 47,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Даваасүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС