Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2026/00247

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа би,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, ... давхарт байрлах, ...... ББСБ ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Дөрвөлжин сум, .......р багт оршин суух, ...... овогт Н....ын Ц...... /РД:......./-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,547,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Ц.... нь манай компанитай 2024 оны 07 сарын 08-ны өдөр ...... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн байна. 2025 оны 01 сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй авсан. Хариуцагч Н.Ц...... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 10 сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 537,167 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг нийт 1,547,167 төгрөг байна.

Иймд зээлдэгч Н.Ц.....с үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 537,167 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг нийт 1,547,167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 12 сараас ажилгүй болж, 2025 оны 08 сард хүндрэлтэй төрж, одоог хүртэл хүүхдээ хараад гэртээ байгаа тул зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Би төрийн албаны шалгалтанд тэнцээд 2-3 ажилд хүсэлтээ өгсөн. Иймд авсан зээлээ 05 сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 06 сарын 01-ний өдөр 547,167 төгрөгийг төлж барагдуулана. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь Н.Ц......т холбогдуулан 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 76539 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,547,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ц........ нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,547,167 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц.....т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,547,167 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,852 төгрөгийг улсын орлогоос, тал хувь болох 19,852 төгрөгийг хариуцагч Н.Ц......оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА