Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 319/ШШ2026/00019

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс  би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр 503 тоот, ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Буянт сум, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 148,363.20 (нэг зуун дөчин найман мянга гурван зуун жаран гурван төгрөг хорин мөнгө) төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 2,083,955.53 төгрөг, зээлийн хүү 873,111.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,392.55 төгрөг, нийт 2,959,457.73 төгрөг төлсөн. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 222 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлдэгч той байгуулсан В30023051125 тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 148,363.20 төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ******* ******* ХХК-д гаргуулах.

             

2. Хариу тайлбарын агуулга: 148,363.20 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч  нь 148,363.20 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д төлж нэхэмжлэлийг биелүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон тул ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш. холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  5,102  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 2,551 төгрөгийг, улсын орлогоос  2,551 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 622,649.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Ш. холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 2,551 төгрөгийг, улсын орлогоос  2,551 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС