Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Я.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Я.Ц холбогдох эрүүгийн 1806034060832 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Я.Ц . /РД:/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Бөхийн өргөөнд хохирогч Б.Батчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би бөхийн өргөөнд тоглолт үзэхээр очоод өөрийн суудлыг олохгүй байсан учир сул байсан суудалд сууж байсан. Би уг нь хүнтэй явсан ба тэр хүнийг үүдэнд нь оруулаагүй. Тэгээд уг сандал дээр сууж байхад 4 согтуу хүүхэн намайг суудал дээр суучихлаа гэж хэлсэн. Би сандал дээр цүнхээ тавиагүй, өөрийнхөө ард тавьсан, 2 настай хүүхэдтэй хамт явж байсан. Ээж нь өвөл авто осолд орж нас барсан юм. Тэд нар намайг барьж аваад, миний гар хөлнөөс татаж, дух шалбалсан. Хамгаалагч нь намайг дуудаж, үйлчлэгч нь миний цусыг арчсан. Тэгээд цагдаа ирсэн. Би “энэ хүүхнүүд согтуу байна, үз” гэхэд үлээлгэдэг багаж байхгүй гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр очсон. Би хараал хэлээгүй. Өөрсдөө намайг хөгшин авгай гэж хэлсэн. Би эвээр “эмээ нь хүүхэд тэвэрч явсаар байгаад ядарчихлаа, та хэд өөр суудал олоод суучих” гэж эвээр хэлсэн. Батчулуун нь  эхэлж намайг цохиж авсан. Ар талд сууж байсан залуу хөгшин хүн зодлоо гэж тэд нарыг хөөж гаргасан. Намайг хүмүүс хөгшин хүн атлаа хүн зодлоо гэж хэн ч хэлээгүй. Намайг бүх хүн өмөөрч байсан. Батчулуун хэрэгт 2 хүүхэдтэй гэсэн байсан. Хүүхэдтэй хүн бол миний хүүхдийг тийм аймар уйлж байхад надаас яагаад салаад явж болоогүй юм бэ. Хүмүүс тэд нарыг “архичин авгай нар минь зайл” гэж хэлж байсан. Таны духнаас чинь цус гарч байна гэж хэлэхэд л би цус гарсаныг мэдсэн. Хамгаалагчид нь зодуулчихлаа гэж хэлсэн чинь хөгшин хүн байна шүү дээ, та дээшээ гарч тоглолтоо үз гэж хэлсэн. Удалгүй дахин дуудахад цагдаа ирсэн байсан. Цагдаа нар нь хөгшин хүн байхад хоорондоо зохицохгүй гээд нэг нь нэгийгээ өшиглөж байсан гэв.

 

Хохирогч Б.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөнд 10 жилийн сургуулийн ангийн Золзаяа, Ууганжаргал, Орхонбаяр нарын хамт нөгөө ангийн залуу дуучин В.Баттулгын "Үргэлжлэл" нэртэй тайлан тоглолтыг үзэх гээд очсон. Бөхийн өргөөнд ороод би билетний дугаараар суудалдаа суух гэтэл 6 гаран насны хүүхэдтэй эгч бидний суух ёстой 4 суудлын 3 дээр нь суусан нэг суудал нь хүүхдээ суулгасан, нөгөө суудал нь цүнх болон гадуур хувцасаа тавьсан сууж байхаар нь би "эгчээ та бидний суудал дээр суусан байна гээд тасалбар дээрх суудлын дугаараа үзүүлээд, та хаана суух ёстой юм тасалбараа өгч байгаа ч, би таны суудлыг олоод өгье" гэж хэлтэл надад билет ээ үзүүлээгүй, ууралсан янзаар "та нар хэзээ байхдаа суудлын дугаараараа суудаг болсон юм бэ, би хүүхэдтэй явж байна та нар өөр суудал олоод суухгүй юу" гэж хэлэхээр нь эгч ээ бид нар ангиараа явж байна гэтэл бидний үгийг хүлээн аваагүй. Тухайн үед тоглолт эхэлж байсан учраас арын эгнээнд сууж байсан хүмүүс доошоо бол, суудалдаа суу гэхээр нь бид 4 тэр эгчийн хажуугаар шахаад суух гэтэл миний нүүрэн тус газар 3-4 удаа мангасдаад миний нүүрийг гараараа чанга атгачаад тавихгүй, хүүхэд шахчихлаа гээд уурлаад биднийг янхан, гичий, завхай хүүхнүүд гээд янз бүрийн муухай хараал хэлж байсан. Энэ үгийг нь ард болон урд талын суудалд сууж байсан хүмүүс сонсоод эгчээ та болиоч настай хүн байж гэж хэлж байсан. Тэгсэн миний хамраас цус гартал Ууганжаргал намайг тэр хүнээс салгаад аваад гарах гэтэл Ууганжаргалыг бас цохиод байсан, тэгээд бид нар ариун цэврийн өрөө орох замдаа хамгаалагчийг нь дуудан болсон явдлыг хэлтэл хамгаалагчийн үгэнд ороогүй, цагдаа дуудтал цагдаагийн үгэнд ороогүй. Тэгээд бид нар тэр өдөртөө цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

     Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бидний суудал дээр 60 гаран насны эмэгтэй суусан тухайн үед Батчулуун хамгийн урд явж байгаад суудал дээр ирээд тэр хүнээс эгч бидний суудал дээр та суусан байна, таны суудал хаана юм бэ, тасалбараа өгч бай суудал дээр чинь хүргээд өгье гэж хэлсэн чинь тэр эгч биднийг суух суудлын 3 суудал дээр нь суусан байснаа "та нар хэзээ байхдаа дугаартай суудал дээрээ суудаг байсан юм бэ гэж хэлэхээр нь бид нар шахаад сууя гэсэн тухайн үед тоглолт эхлээд арын эгнээний хүмүүс холд гээд байсан.., тэр эгчийн хажуугаар Батчулуун суусан чинь тэр эгч яагаад шахаад байгаа юм бэ гэж хэлээд Батчулууны нүүрэн тус газар гараараа 3 удаа цохиход хамраас нь цус гарсан. Тэгсэн тэр эгч Батчулууны нүүрэн тус газар дахиж нэг удаа мангасдсан.." гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/,

     Гэрч М.Орхонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Батчулуун тэр эгчийн цүнхийг авч өөрт нь өгөөд бид хажууд нь байсан 2 суудал дээр 4-лээ шахаж суухыг хичээсэн, тэгтэл тэр эгч шууд л Батчулууны нүүрэн тус газар 2-3 мангасдаад эхэлсэн, тухайн үед тэр эгч би бол хүчний байгууллагад ажиллаж байсан та муу, сайн юмнуудыг зодох чадал байна гээд онгироод байсан. Тэгээд Батчулуун доош тонгойсон хамарнаас нь цус гарахаар нь би Батчулууныг аваад ариун цэврийн өрөө орж хамрийн цусыг нь угаах гэж гарсан. Тэр үед тэр эгч бидний ардаас муу, муухай үгээр хэлээд үлдсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16 -ны өдрийн шинжээчийн ¹4853 дүгнэлтэд

1. Б.Батчулууны биед тархины доргилт, 2 хацар, хамар, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,  

тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байна,

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-11/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Бөхийн өргөөнд хохирогч Б.Батчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Я.Ц прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.Шүүгдэгч нь тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй байх тул орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтлоо.  

Шүүх шүүгдэгч Я.Ц эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Батчулуун нь хохирлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.