| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/00053/И |
| Дугаар | 309/ШШ2026/00667 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 309/ШШ2026/00667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 7 дугаар багт байрлах Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, ын тоотод оршин суух овогт ын Наран*******эл,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, тоотод оршин суух овогт Дү*******сүрэнгийн ,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, тоотод оршин суух овогт ын нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсад учирсан хохирол 24,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч
Хариуцагч Л.Наран*******элийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч Д.
Хариуцагч У.
Иргэдийн төлөөлөгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газар нь хариуцагч Т.*******, Л.Наран*******эл, Д., У. нарт холбогдуулан “Улсад учирсан хохирол 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дорнод аймгийн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах" салбар дундын стратеги (202031) төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны А/48 захирамжаар 9 нэр төрлийн үйл ажиллагаанд 38,000,000 төгрөгийн төсвийг батлан 2023 онд хэрэгжүүлсэн. Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн завсрын үеийн санхүүгийн тайлангийн аудитаар А/48 дугаар захирамжийн 7 дахь заалт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх" зардлын 24,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг зөрчилтэй гэж үзэн Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын 73 ДОА-2024/09/НА-СТА-ТШЗ-А1170309 дугаартай акт тавигдаж, зардлын гүйцэтгэлийг зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх дүгнэлт гарсан. Энэхүү зардлыг тухайн үед аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан Д., Т.*******, У., Л.Наран*******эл нарыг Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу туршлага солилцохоор явахад зарцуулсан. Үүний мөрөөр *******, ******* ******* *******, ******* газраас туршлага судлахаар явсан уг албан тушаалтнуудад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 70, 71, 72, 73 тоот албан бичгээр хэрэгжилтийг хангаж, тайлагнах тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн боловч актын төлбөрийг барагдуулаагүй учир 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 338, 339, 340, 341 тоот албан бичгээр дахин төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* овогтой *******аас 6,000,000 төгрөг, овогтой Наран*******элээс 6,000,000 төгрөг, Дү*******сүрэн овогтой аас 6,000,000 төгрөг, овогтой ээс 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж, улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дорнод аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги 202031 төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны А/48 дугаартай захирамжаар 9 нэр төрлийн үйл ажиллагаанд 38,000,000 төгрөгийн төсвийг батлан 2023 онд хэрэгжүүлсэн. Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн завсрын үеийн санхүүгийн тайлангийн аудитаар А/48 дугаартай захирамжийн 7 дахь заалтад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх” зардлын 24,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг зөрчилтэй гэж үзэн Дорнод аймгийн Төрийн Аудитын газрын 73 ДОА/2024/09/НА/-СТА-ТШЗ-А1170309 дугаартай акт тавигдаж, зардлын гүйцэтгэлийг зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх дүгнэлт гаргасан. Энэхүү зардлыг тухайн үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан Д., Т.*******, У., Л.Наран*******эл нарыг Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу туршлага солилцохоор явахад зарцуулсан. Үүний мөрөөр *******, Гэр ******* *******, ******* газраас туршлага судлуулахаар явсан уг албан тушаалтнуудад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 70, 71, 72, 73 тоот албан бичгээр хэрэгжилтийг хангаж, тайлагнах тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн боловч актын төлбөрийг барагдуулаагүй учир 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 338, 339, 340, 341 тоот албан бичгээр дахин төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр барагдуулаагүй байна. Иймд хариуцагч *******ын *******аас 6,000,000 төгрөг, ын Наран*******элээс 6,000,000 төгрөг, Дү*******сүрэнгийн аас 6,000,000 төгрөг, ын ээс 6,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж, улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.*******, Л.Наран*******эл, Д., У. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурьдсанаар Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн завсрын үеийн санхүүгийн тайлангийн аудитаар А/48 дугаар захирамжийн 7 дахь заалт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад, дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх зардал"-ын 24,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 "Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно", Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 "Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3 "төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах", 41.2.7 "...хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 "...хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох", мөн хуулийн 15.2.3 "...сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, ГБХЗГ-ын нэмэлт санхүүжилтийн данснаас "Түмэн аялал" ХХК руу үйл ажиллагааны удирдамжгүй, худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх асуудалд Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023.10.18-ны өдрийн 01/73 ДОА-2024/09/НА-СТА-ТШЗ А1170309 дугаар бүхий актад дурдсанаар мөнгийг Дорнод аймгийн Төрийн сан дахь орон нутгийн торгуулийн орлогын 100070000952 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Засаг даргын "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги /202031/ төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай" 2023.01.24-ний өдрийн А/48 дугаар захирамж болон түүний 3 дахь заалт "Ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, *******ээ байгуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэн, олон нийтэд мэдээлж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс /В.Цэнгэлмаа, Нийгмийн бодлогын хэлтэс //, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар //-д, мөн захирамжийн 4 дэх заалт "аймгийн ГБХЗХГ //-тай байгуулах "Орон нутгийн төсөв"-өөс дэмжлэг үзүүлэх *******ээг боловсруулан батлуулахыг тус тус даалгаж, тус захирамжийн 01 дүгээр хавсралтын 7 дахь заалт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад, дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх”-д 25.000.000 төгрөгийн төсөвтэйгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга, аймгийн ХГБХХГ-ын санал болгосноор аймгийн ИТХ дахь намуудын бүлгийн төлөөлөл болсон эмэгтэй ИТХ-ын төлөөлөгчид Д. , Т.*******, У., Л.Наран*******эл бид 2023 оны 02 сарын 16-20-ны өдөр ХБНГУ-ын Штутгард хотын Жендэрийн хорооны үйл ажиллагаа, жендэрийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэвтрүүлэх, сайн туршлагыг судалж танилцах ажлыг хийж гүйцэтгэхэд оролцогчоор оролцсон төдийгүй хүрээлэн буй орчин, хог хаягдлыг шийдвэрлэж буй сайн туршлагуудыг судалж ирсэн.
Бид аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах туршлага судлах ажлыг төлөвлөсөн зорилгын хүрээнд хангалттай хэрэгжүүлэн ажилласан төдийгүй ажлын тайланг холбогдох газар нь гаргаж хүргүүлэн хамтран ажиллах *******ээ, аймгийн ЗД-ын А/48 тоот захирамж, онгоцны тийз зэрэг баримтуудыг хүлээлгэн өгсөн.
Мөн орон нутагтаа ирж Европын холбооны улсуудын жендэрийн тэгш байдал, сайн туршлагын талаарх 50:50 сургалтыг 250 иргэдэд зохион байгуулж ажилласан ба Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, СДМЭХ-ны ерөнхийлөгч зэрэг хүмүүст гадаадын улс орны сайн туршлагуудыг танилцуулж ойлгуулсны дүнд УИХ-ын, орон нутгийн сонгуулийн хуулиудад нэр дэвших эмэгтэйчүүдийн квот тогтоох асуудлыг хуульчлахад багагүй хувь нэмэр болсон гэж үзнэ. Сонгуулиудын үр дүнд УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгч нарын эзлэх хувь хэрхэн нэмэгдсэн үр дүн нь бидний туршлага судалсан ажлын нөлөөлөл юм.
Нэг: Европын холбооны улсуудад бидний жендэрийн талаарх туршлага судлах ажил үр дүнтэй зохион байгуулагдсан ба аймгийн Засаг дарга, аймгийн ХГБХХГ-аас зохион байгуулсан арга хэмжээнд бидний зүгээс хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцсон оролцогч болохоос Төрийн аудитын газраас хяналт шалгалтад хамрагдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий хариуцлага хүлээх этгээд биш байх тул холбогдох хууль тогтоомжийн үйлчлэлд хамааран тус бүр 6.000.000 төгрөгийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хоёр: Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэх ба энэхүү худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх, үүрэг нь ИТХ-ын төлөөлөгч нарт хамааралгүй бөгөөд уг ажлыг зохион байгуулах эрх, үүрэг нь зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтанд байгаа ба Аймгийн Засаг даргын захирамжийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй санхүүгийн баримтанд акт тогтоолгосон нь бидэнд хамаарахгүй, бид хариуцах ёсгүй үйлдэл юм. Актын биелэлтийг төлөөлөгч нараас гаргуулан төсөвт төвлөрүүлэх талаар актан дээрээ тусгаагүй байгаа нь биднийг хариуцагч гэж тооцох үндэслэл биш.
Гурав: Төрийн аудитын актаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д., Т.*******, У., Л.Наран*******эл биднийг хууль зөрчсөн, төлбөр төлөх хууль зүйн үндэслэл гаргаж хариуцлага оногдуулсан гэх асуудал тогтоогоогүй байхад өөрсдийн хууль зөрчсөн эсэх үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагад хангалттай нотлох үйл ажиллагааг явуулаагүй мөртлөө үр дагавар, төлбөр тооцооны асуудлаа бидэнд нялзаан хариуцлагаас мултрах нэхэмжлэгчийн үйлдэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь үндэслэлгүй бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас бидэнд мэдэгдэх хуудас өгсөн боловч төлбөрөө төлөхгүй байсан гэсэн байх ба бидний зүгээс үйл ажиллагааг хэрэгжүүлж дууссан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байсан юм гэжээ.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/48 дугаартай захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний дагуу уг захирамжийг гаргасан. Уг захирамжийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийн задаргаа байсан бөгөөд захирамжийн хүрээнд 9 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлыг тусгаж өгсөн юм. Энэ нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан байсан. Уг захирамжийн 3 дахь заалтад ...ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, *******ээ байгуулан, ажил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэн, олон нийтэд мэдээллэж, ажиллахыг аймгийн Засаг даргын тамгийн газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс В.Цэнгэлмаа, Нийгмийн бодлогын хэлтэс , аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нарт даалгасан байдаг юм. Тухайн үед аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 5 эмэгтэй төлөөлөгч ажиллаж байсан. Жендэрийн эрх тэгш байдлыг судлах сургалтад нийт 4 эмэгтэй сургалтад хамрагдах болсон бөгөөд Ардчилсан намаас 1, Ардын намаас 3 эмэгтэй төлөөлөгч Жендэрийн эрх тэгш байдлын талаар туршлага судлах сургалтад хамрагдах болсон. Бид нарыг уг сургалтад ямар үүрэг оролцоотой оролцох талаар зааж байсан. Уг явж ирсэн талаараа бид нар тайлангаа Дорнод аймгийн *******, ******* бүл *******, ******* газар болон иргэдэд сургалт мэдээлэл хийсэн. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд явсан туршлагаас солилцож, санал мэдээлэл өгсөн. Гэтэл одоо бид нарт сургалтад явуулах дэмжлэг үзүүлчихээд тухайн явсан 4 хүнээс 6,000,000 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэл гаргасан байдаг юм. Анх бол уг асуудлыг Дорнод аймгийн Аудитын газраас асуудлыг хөндсөн байсан. Тэгээд төлбөр барагдуулах акт гаргасан. Уг актыг болохоор 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн уг актаар Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас Түмэн аялал ХХК руу үйл ажиллагааны удирдамжгүй, худалдах, худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, 24,000,000 төгрөг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж байна гарсан байсан. Гэр бүл хүүхэд, залуучуудын газар нь удирдамжаа батлуулах, *******ээг боловсруулах, байгуулах тухайн үйл ажиллагааг тайлагнах байсан. Төр өөрөө анхнаасаа энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа засаг даргын захирамжид заагдсан зүйлийг хэрэгжүүлээгүй. Уг актанд Д., Т.*******, У., Л.Наран*******эл нараар төлүүл гэсэн шийдвэр огт гаргаагүй. Гэтэл уг актын хэрэгжүүлнэ гэж бид нар руу албан тоот хүргүүлсэн гээд байгаа. Нэхэмжлэгч талаас 2 удаагийн албан тоотны асуудлыг ярьж байна. Би бол 1 удаагийн албан тоот хүлээж авснаа үгүйсгэхгүй. Тухайн албан тоотыг аваад үндэслэлгүй гэж тухайн үеийн удирдлагуудад хэлж байсан. Түүнээс хойш ямар нэгэн асуудал хөндөхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг төлбөр тогтоосон актанд төсвийн хөрөнгийг зорилго үр дүнгүй зарцуулсан учир төрийн сангийн дансанд төвлөрүүлэх гэж байна. Энэ нэхэмжлэгч этгээд нь төрийн байгууллагын статустай нэгж байгаа. Иймд Нэгдүгээрт: уг нэхэмжлэгч байгууллагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч этгээд гэж үзэхгүй байна. Хоёрдугаарт: Энэ мөнгийг өнөөдөр хариуцагчаар оролцуулж байгаа 4 төлөөлөгч эмэгтэй Засаг даргын захирамжийн хүрээнд оролцогч болохоос биш, тендэр зарлах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар уг үйл ажиллагааг явуулах нь төрийн хийх ажил юм. Түүнээс биш оролцсон бид дөрвөөс уг мөнгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бид дөрөв нэгэнт явж ирээд туршлага сураад, улс төрд байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх зэрэг цаашид улс төрийн асуудалд шийдвэр гаргахад гүүр болох ёстой юм байна гэдгийг судалж, мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцсан байдаг. Тиймдээ ч тухайн улсын сонгуульд хэдэн эмэгтэй гишүүд нэр дэвшдэг юм бэ, сонгуулийн орчин нөхцөл, сонгуульд оролцоход хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ гэж туршлага судалсан. Тухайн үед нь Нийтийн аж ахуйд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Наранчимэг, ******* нар нь Чойбалсан ******* орон нутгийн Гэрэл сэтгэмж гэдэг байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн байсан. Эдгээр хүмүүс нь Холбооны Бүгд найрамдах Герман улсаас хог хаягдал, Хот тохижилтын менежментийн асуудал зэрэг асуудлаар туршлага судалж ирсэн. Энэ талаар өөр өөрсдийн байгууллагад хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэтэл үүнийг яагаад Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар үр нөлөөгүй гэж дүгнэсэн юм бэ, бид нарын үйл ажиллагааг хэмжээгүй байж акт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид нарын хувьд Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлээд явсан болохоос Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар нь уг актандаа дээрх 4 эмэгтэйчүүдээс уг хохирлыг барагдуул гэсэн акт тавиагүй юм. Гэтэл улсад учирсан хохирол гэж үзээд нэр бүхий 4 хүнээс тус бүр 6,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагаас нотолсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ямар үндэслэлээр хохирол гэж үзэж байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлээ бүрэн нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, нэхэмжлэгчийн эрх ашиг бид дөрвийн зүгээс яаж хөндсөн юм бэ, улсад бид дөрөв хохирол учруулсан уу гэдгийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ямар нэгэн байгууллага акт тавиулсан бол тухайн акттай маргадаг юм. Түүнээс биш засаг даргын захирамжаар явсан дөрвөн эмэгтэйтэй маргана гэсэн үг биш. Та дөрөв төл гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг аудитор хүний хувьд ойлгохгүй байгаа. Аудит хийсэн хуулийн заалт нь шаардлага хангахгүй байна. Төрийн аудитын байгууллагын гаргасан акт болгон зөв байдаггүй. Гэр бүл хүүхэд, залуучуудын газар нь уг акттайгаа маргах байтал засаг даргын захирамжаар явсан бид дөрөвтэй маргаад байгааг ойлгохгүй байгаа. Бид дөрөв засаг даргын захирамжаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр л явсан. ...Актын үндэслэл нь худалдах, худалдах авах ажиллагаа хийхдээ сонгон шалгаруулалт хийгээгүй гэж байна. Мөн босго үнэ давсан гэж байна. Нэг хүнээс ер нь 12,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Тэгээд бид нар өөрсдөө тал зардлаа гаргасан. Хэрвээ тийз захиалахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй гэж байгаа бол тухайн үед МИАТ-ээс өөр нислэг үйлдэж байгаа компани байгаагүй шүү дээ. Тиймээс Гэр бүл хүүхэд, залуучуудын газар акттайгаа маргаад Дорнод аймгийн Төрийн Аудитын газрыг шүүхэд өгөх байсан. Уг актны хоёр дахь үндэслэл нь Хэмнэлтийн тухай хууль зөрчсөн гэж байна. Хэмнэлтийн тухай хуулинд албан томилолттой холбоотой заалт байхгүй. Одоо ч уг хууль хэрэгжиж байгаа юм. Тэгээд тухайн байгууллагад аудит тавьсан бол таны эрх ашиг хөндөгдөж магадгүй шүү гэж хэлэх үүрэгтэй байдаг. Бусад төлөөлөгч нарт танилцуусан эсэхийг би мэдэхгүй байна. Надад бол танилцуулж албан ёсоор гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би өнөөдөр зүгээр шүүх дээр шууд дуудагдаж ирсэн. Тийм учраас энэ актын үндэслэлийн талаар зөв, буруу байгаа талаар хэлэх боломжийг хэн ч олгоогүй юм. Ер нь би албан томилолтоор явсныхаа төлөө шүүхэд хариуцагчаар дуудагдаж байгаадаа бухимдалтай байна. Зүгээр та 4 явсан шүү дээ гээд хариуцагч болгож байна. Надад энэ захирамжид акт тавьсан Ухаанбилэг гэж аудитор бол Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт ажиллаж байхад hi гэсэн үг л бичсэн байсан. Ер нь надад энэ актын талаар хэлэх боломж олдоогүй. Энэ акттай маргах юм бол актын үндэслэл нь өөрөө Аудитын тухай хууль, Нягтлан бодогчийн тухай хууль, Хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авах тухай хууль зэрэг хууль тогтоомжтой нийцсэн акт биш байна гэж тайлбар хэлмээр байна гэв.
Хариуцагч Л.Наран*******элийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч , нарын саналтай нэг байна. Тухайн үед бол Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний дагуу уг захирамжийг гаргасан. Уг захирамжийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийн задаргаа байсан бөгөөд захирамжийн хүрээнд 9 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлыг тусгаж өгсөн. Уг захирамжийн 7 дахь заалтад төсвийн задаргаа нэлээд олон чиглэлээр 38,000,000 төгрөгийн зардалтай хэрэгжүүлнэ гэж заасан. Иймд уг захирамжийн хүрээнд Олон улсын Жендэрийн тэгш байдлыг газар дээр нь судлах, туршлага солилцох үүднээс тухайн үеийн аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд 5 эмэгтэй төлөөлөгч байсан бөгөөд Ардчилсан намаас 1 төлөөлөгч, Монгол Ардын намаас 3 төлөөлөгч нийт 4 төлөөлөгч явсан юм. Түүний нэг нь Наран*******эл байсан бөгөөд дээрх төлөөлөгч эмэгтэйчүүд нь өөрсдөө сайн дураараа яваагүй. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Европын холбооны Герман улс руу онгоцны тийзийг нь хувиасаа зардал гаргаж оролцсон байдаг. Гэр ******* гишүүний хувьд ч миний бие хэдэн төгрөг зарцуулсан талаар санаж байна. Герман Улс руу явж ирээд маш сайн судалгаа туршлагыг судалж ирээд 250 хүнд сургалт хийсэн. Нөлөөллийн асуудлын талаар нөлөөлийг хэрэгжүүлэх талаар нэлээд улс төрийн түвшинд нэлээд ахисан түвшин гарсан байгаа юм. Уг үйл ажилллагааны үр дүн нь нэг жилийн дотор үр дүн нь гараад явдаг зүйл биш. Жишээлбэл өнгөрсөн орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид нэмэгдсэн. Энэ бол бодит үр дүн юм. Мөн хог хаягдлын менежмэнтийг яаж ашиглах вэ гэсэн туршлага судалж эхлсэн. Уг явсан төлөөлөгч нараас 2 төлөөлөгч нь орон нутгийн болон хот тохижуулалтын газарт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан талаар сая дурдаж байна. Хог хаягдлын тухай хуульд зааснаар хогийг маш хурдан хугацаанд ангилан, түүнийг дахин боловсруулах төсөл эхнээсээ хэрэгжээд эхэлж байгаа юм. Одоо бол байр болгоны гадаа, цэнхэр хогны савнууд байна. Энэ ч мөн тухайн явж ирсэн эмэгтэй гишүүдийн туршлага судалж ирсэн сургалттай холбоотой. Тухайн аудитын дүгнэлтийг Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд ******* газарт хамааруулж тавьсан болохоос энэ дөрвөн хүнийг төл гэж тавьсан асуудал биш юм. 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн завсрын үеийн санхүүгийн тайлангийн аудитаар А/48 дугаартай захирамжийн 7 дахь заалтад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх” зардлын 24,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг зөрчилтэй гэж үзэн Дорнод аймгийн Төрийн Аудитын газрын 73 ДОА/2024/09/НА/-СТА-ТШЗ-А1170309 дугаартай акт тавигдаж, зардлын гүйцэтгэлийг зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх дүгнэлт гаргасан. Түүнээс биш энэ дөрвөн хүнийг төлөх ёстой гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Манай зүгээс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбараа гаргасан. Уг актын хэрэгжилтийг хангаж, уг 24,000,000 төгрөгийг тус бүр 6,000,000 төгрөгөөр хариуцагч нар төлөх нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ дөрвөн төлөөлөгчөөс мөнгө нэхсэн нь буруу гэж үзэж байна” гэв.
4. Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн *******чилгээ, 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 445 тоот албан бичгээр олгосон итгэмжлэл, Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 01/73 ДОА-2024/09/НА-СТА-ТШЗА1170309 дугаартай акт, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 24-ний өдрийн А/48 дугаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги (202031) төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай” захирамж, түүний хавсралт, нислэгийн тийз, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид Герман улсад ажилласан тайлан, Түмэн аялал компанийн нэхэмжлэх, 2023 оны 01 сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 70, 71, 72, 73 тоот албан бичгүүд, 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 338, 339, 340, 341 тоот албан бичгүүдийн нотариатчаар *******члүүлсэн хуулбарууд, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 138/ШЗ2024/03870 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, хариуцагч нарын 2025 оны 01 сарын 22-ны өдөр гаргасан тайлбар, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 309/ШТ2025/00017 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” тогтоол зэрэг бичгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нар нь хариу тайлбараас өөр бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газар нь хариуцагч Т.*******, Л.Наран*******эл, Д., У. нарт холбогдуулан “Улсад учирсан хохирол 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “...Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн завсрын үеийн санхүүгийн тайлангийн аудитаар А/48 дугаар захирамжийн 7 дахь заалт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх" зардлын 24,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг зөрчилтэй гэж үзэн Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын 73 ДОА-2024/09/НА-СТА-ТШЗ-А1170309 дугаартай акт тавигдаж, зардлын гүйцэтгэлийг зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх дүгнэлт гарсан. Энэхүү зардлыг тухайн үед аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан Д., Т.*******, У., Л.Наран*******эл нарыг Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу туршлага солилцохоор явахад зарцуулсан тул хариуцагч тус бүрээс 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж, улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч Т.*******, Л.Наран*******эл, Д., У. нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...Бид аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах туршлага судлах ажлыг төлөвлөсөн зорилгын хүрээнд хангалттай хэрэгжүүлэн ажилласан төдийгүй ажлын тайланг холбогдох газар нь гаргаж хүргүүлэн хамтран ажиллах *******ээ, аймгийн ЗД-ын А/48 тоот захирамж, онгоцны тийз зэрэг баримтуудыг хүлээлгэн өгсөн. Бидний зүгээс хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцсон оролцогч болохоос Төрийн аудитын газраас хяналт шалгалтад хамрагдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий хариуцлага хүлээх этгээд биш. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх, үүрэг нь ИТХ-ын төлөөлөгч нарт хамааралгүй бөгөөд Аймгийн Засаг даргын захирамжийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй санхүүгийн баримтанд акт тогтоолгосон нь бидэнд хамаарахгүй, бид хариуцах ёсгүй үйлдэл тул төлбөр төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Дорнод аймгийн Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/48 дугаар захирамжаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” салбар дундын стратеги /202031/ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулж 38,000,000 төгрөгийн төсвийг баталж, ажил гүйцэтгэх этгээдийг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, төрийн байгууллагад даалгасан.
2. Уг төлөвлөгөөний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад, дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх” ажлыг хэрэгжүүлэх зардлын 24,000,000 төгрөг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөвт тусгагдаж, уг 24,000,000 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дансаас “Түмэн аялал”ХК ХХК-ийн данс руу шилжүүлсэн.
3. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” салбар дундын стратеги төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дахь төлөөлөгч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нар “Түмэн аялал”ХК ХХК-ийн аяллын үйлчилгээгээр ХБНГУ-ын Штутгард хотын Жендерийн хорооны үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан.
4. Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар аудит хийж тус газрын нэмэлт санхүүжилтийн данснаас Түмэн аялал ХХК руу үйл ажиллагааны удирдамжгүй, худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зөрчилтэй гэж үзэн уг 24,000,000 төгрөгийг төрийн санд төвлөрүүлэх, биелэлтийг ирүүлэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, нягтлан нарт хариуцуулсан акт тавьсан.
5. Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 01/73 ДОА-2024/09/НА-СТА-ТШЗА1170309 дугаартай актыг эс зөвшөөрч гомдол гараагүй байхаас гадна төлбөрийн 24,000,000 төгрөгийг төрийн санд төлөөгүй.
Зохигч талууд дээрх үйл баримтад маргадаггүй боловч нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газар нь уг 24,000,000 төгрөгийг улсад учирсан хохирол гэж үзэж уг зардлаар гадаад улсад туршлага судалсан аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нараар дээрх төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нар тухайн хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сонгон шалгаруулах, зохион байгуулах үүрэггүй учраас бид хариуцахгүй гэж маргасан.
Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 24-ний өдрийн А/48 дугаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги (202031) төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай” захирамж, түүний хавсралтаар батлагдсан төсвийн задаргаа зэргээс үзвэл “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад, дотоодод туршлага судлах, сургалт дэмжлэг үзүүлэх” арга хэмжээг холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулж, *******ээ байгуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэн, олон нийтэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах ба гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх, үүний улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болохоор байна.
Дээр үйл баримтуудаас үзвэл Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газраас зорилго, үр дүнгүй зарцуулсан гэх 24,000,000 төгрөгийн төлбөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тавигдахад тус зардлаар туршлага судалсан аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нар буруутай болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/48 дугаар захирамжаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” салбар дундын стратеги /202031/ төлөвлөгөөг баталж, улмаар төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулж 38,000,000 төгрөгийн төсвийг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр гадаад, дотоодод туршлага судлах, сургалтад дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааг төрийн байгууллагын худалдан авах ажиллагааны хууль журмын дагуу хэрэгжүүлэх, зохион байгуулахыг аймгийн ЗДТГ холбогдох хэлтэс, төрийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нарын “...Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх, үүрэг нь ИТХ-ын төлөөлөгч нарт хамааралгүй бөгөөд Аймгийн Засаг даргын захирамжийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй санхүүгийн баримтанд акт тогтоолгосон нь бидэнд хамаарахгүй...” гэх тайлбар үндэстэй байна.
Иймд улсад 24,000,000 төгрөгийн хохирол учирсантай хариуцагч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нарын ХБНГУ-ын Штутгард хотын Жендерийн хорооны үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан үйлдэл шалтгаант холбоогүй, дээрх хохирол 24,000,000 төгрөгийг хариуцагч Д., Т.*******, У., Л.Наран*******эл нараас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.******* нь “Энэ дөрвөн төлөөлөгчөөс мөнгө нэхсэн нь буруу гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газрын хариуцагч Т.*******, Л.Наран*******эл, Д., У. нарт холбогдох “Улсад учирсан хохирол 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* *******, ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Х.ОТГОНЖАРГАЛ
Э.ХОСБАЯР