Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2026/00675

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******,

Хариуцагч: *******ын ******* нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* /утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* миний бие 2024 оны 08 дугаар сард Дорнод аймгийн иргэн Г.*******тэй ярилцан 60 толгой бярууг нэг бүрийг нь 650,000 төгрөгөөр үнэлэн нийт 39,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2024 оны 09 дүгээр сард бяруунуудыг Дорнод аймгаас очиж авахаар тохиролцсон. Энэхүү харилцан тохиролцооны дагуу миний бие өөрийн Хаан банкны тоот данснаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 39,000,000 төгрөгийг шилжүүлэхээр Г.*******гийн утас руу залгаж дансны дугаарыг асуухад "...миний данс мөнгө хүлээн авах боломжгүй байгаа учраас Ч.*******ы Хаан банкны тooт дансанд мөнгөө шилжүүлээрэй, бид хамтран 60 толгой бяруу худалдаж байгаа" гэсэн хариуг өгсөн тул дээрх дансанд 39,000,000 төгрөгийг "60 бярууны үнэ" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж төлсөн. Гэтэл Г.*******, Ч.******* нар 2024 оны 09 дүгээр сард нийт 60 бяруунаас 38 толгой бярууг өгсөн бөгөөд 22 толгой бярууг дараа өгнө гэсээр өнөөдрийг хүртэл огт өгөөгүй, хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй иргэн намайг хохироосон. Миний бие Г.*******гийн утас руу удаа дараа залгаж үлдэгдэл 22 толгой бяруугаа хүлээн авах, эсхүл 22 толгой бярууний үнэ болох 14,300,000 төгрөгөө буцаан авах талаар шаардаж байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр 08-ны өдөр, 2025 оны 11 дүгээр 24-ний өдөр, 2025 оны 12 дугаар 07-ны өдөр, 2026 оны 01 дүгээр 04-ний өдөр тус тус мессеж илгээсэн. Хариуцагч Ч.******* нь өөрийн дансандаа 39,000.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд Г.*******, Ч.******* нар хамтран миний худалдан авсан бярууг өгөх ёстой байсан. Иймд миний бие Г.*******, Ч.******* нараас аваагүй 22 толгой бярууны нийт үнэ болох 14,300,000 төгрөг буюу Г.*******гээс 7,150,000 төгрөг, Ч.*******аас 7,150,000 төгрөгийг тус тус гаргуулан авах хүсэлтэй байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* /утас: /, Ч.******* /утас: / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид *******ийн нэхэмжилсэн 14,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна  гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.*******, Ч.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.*******, Ч.******* нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г.*******, Ч.******* нар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,450 төгрөгийн 50 хувь болох 114,725 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 114,725 төгрөгийг, хариуцагч Г.*******, Ч.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.******* /РД: /-т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА