Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2026/00706

 

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******т холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,545,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* /утас: *******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие В.*******, Г.Оюунсүрэн нарт 2025.07.07-ны өдөр 1ш төлөгний үнэ 120,000 төгрөг, 2025.07.08-ны өдөр 1ш ямааны үнэ 90,000 төгрөг, 2025.07.08-ны өдөр 1ш төлөгний үнэ 120,000 төгрөг, 2025.07.17-ны өдөр 1ш төлөг, 2ш ямааны үнэ 300,000 төгрөг, 2025.07.26-ны өдөр 1ш төлөгний үнэ 120,000 төгрөг, 2025.07.26-ны өдөр 1ш шүдлэн үхэрний үнэ 749,000 төгрөг, 2025.07.29-ний өдөр 1ш бярууны үнэ 400,000 төгрөгийг ХААНБанкны *******, *******, , , дансуудаар нийт 1,899,000 төгрөгийг шилжүүлэн өгч дээрх тооны малуудыг авахаар болсон боловч нэг ч мал хүлээлгэж өгөөгүй. В.******* нараас 2025.09.06-ны өдөр малаа авахаар Цагаан-Овоо сумын 2-р баг Элс боон гэх газар нь В.*******ыг дагуулж очиход түүний нагац ах Соль нь энэ хүний мал гэж байхгүй гэсэн. Тэр үед энэ хүн надаас авсан мөнгөндөө өгөх малгүй юм байна гэж ойлгон өгсөн нийт мөнгөө нэхэхэд асуудалгүй төлчихнө гэсэн боловч одоог хүртэл харилцах утасгүй, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болж хохироогоод байгаа билээ. Мөн В.******* нь 2025.07.29-ний өдөр 100,000 төгрөгийг бэлнээр, 2025.08.02-ны өдөр амралтын газраар үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөр 546,500 төгрөг, нийт 646,500 төгрөгийн өр тавьсан боловч төлөгдөөгүй байна. Иймд В.*******, Г.Оюунсүрэн нараас мал худалдаж авахаар дансаар шилжүүлсэн үнэ 1,899,000 төгрөг, бэлэн болон амралтын газраар үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөр 646,000 төгрөг, нийт 2,545,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* нь миний мөнгийг бүрэн төлнө гэж зөвшөөрч тайлбар гаргасан, Г.Оюунсүрэн нь надад хамаагүй гэж байгаа учир нийт 2,545,500 төгрөгийг В.*******аас гаргуулах хүсэлтэй байна. Энэ тухай хүсэлтээ өнөөдөр бичгээр өгсөн байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч В.******* /утас: / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.*******ын нэхэмжилсэн 2,545,500 төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн нь үнэн учир өөрөө хариуцан төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч В.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Хариуцагч В.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,545,500 төгрөгийг нэхэмжлэгч А.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,678 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.******* /РД: /-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.ПАГМА