Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 153

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эын Оад холбогдох 1712001190185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  М овогт Эын О /РД:.../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нефтун нэртэй баарны гадна иргэн Д.Өы бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712001190185  дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Хохирогч Д.Өы мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 27-ны орой манай найз Улаанбаатар хотоос ирсэн гээд намайг Архангай аймгийн төвд байх Нефтун бааранд байна хүрээд ир гэж дуудахаар нь би найз дээрээ очиж байгаад баар хаах болж шөнийн 02 цаг 00 минутанд найзын хамтаар баарнаас гарч машиндаа суух гээд байж байтал баарны үүдэн дээр байсан нэг залуу над руу ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь цаанаас нь нэг залуу гарч ирж байгаа харагдсан бөгөөд би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Тэгээд манай найз машиндаа суулгаад гэрт хүргэж ирсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм ч их согтоогүй байсан. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, зүүн чих хавдсан, одоогоор толгой өвдөж байгаа. Би харвал тэр залууг танина. Тухайн үед ямар шалтгаанаар зодсон болохыг мэдэхгүй. Би гомдолтой байгаа. Тухайн үед миний гар утасны дэлгэц нь хагарсан байсан бөгөөд дэлгэцээ засуулах хэрэгтэй байгаа, мөн эм тарианы гарсан зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Хохирогч Д.Өы дахин мэдүүлсэн: ...Одоо толгой эргэж өвддөг зовиуртай байгаа, байнгын өвчин намдаах эм ууж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах Нефтун баарны үүдэнд О, Т гэх залуучууд зургаагаас долуулаа нийлээд ямар нэгэн шалтгаангүйгээр машинаас чирч гаргаад нүүр, толгой хэсэг рүү олон хөл, гараар цохиж зодсон. Тэр залуучууд бүгдээрээ зодсон бөгөөд надтай хамт миний найз И нутгийн дүү Л нар Цэцэрлэг сумын нэг залуу хамт явж байсан ч тэд нар мэдэхгүй байгаа байх. Би сайн танихгүй, тухайн үед бааранд тааралдсан бөгөөд хоорондоо О, Т нэрээрээ дуудуулж байсан бөгөөд О гэгч нь намайг зодож зодчихоод машин руугаа орох гэж явтал цамцаа тайлчихсан цээж нүцгэн гүйж ирээд муу пиздаг алчихъя гэж орилоод миний хамар руу гараараа нэг удаа нэг цохичихсон. Маргааш орой нь манай дүү Ө нутгийн дүү Л нар Нефтун бааранд намайг зодсон залуучуудыг хайж явтал О, Т гэх залуучуудтай тааралдаад та нар өчигдрийн хүн зодсон залуучууд мөн биз дээ гэж асуусан чинь тийм мөн байна гэж хэлсэн гэж байсан. О гэх залуу нь барилддаг гэж байсан бөгөөд өндөр нуруутай махлагдуу, зузаан биетэй, шар царайтай, хүмүүс мангар О гэж дууддаг гэсэн. Т гэдэг залуу нь барзгар бор царайтай, өндөр биетэй, хар өнгийн савхин урт куртик өмссөн байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би болон намайг зодсон залуучууд бүгдээрээ уусан байсан бөгөөд их согтсон хүн байгаагүй. Би эрүүл ухаантай байсан, намайг хэн, хэн зодсон болохыг хараад мэдэж байгаа. Би гомдолтой байна. Намайг тэр залуучууд зодох үед ipone-5 маркийн гар утас засвар авахгүйгээр эвдэрсэн, би өөрийн гар утсаа 430.000 төгрөгөөр худалдаж аваад нэг сар орчим болж байсан бөгөөд баталгааны хуудас нь гэрт байгаа байх. Би гар утас болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Хохирогч Д.Өы дахин мэдүүлсэн: ...Миний өгсөн мэдүүлэг зарим зүйлээрээ буруу зөрүүтэй мэдээлэл өгсөн байна. Би өгсөн мэдүүлэгтээ намайг зургаагаас долоон залуу элбэж зодсон гэж бодоод мэдүүлэг өгсөн юм. Би хамт явсан найз нөхдөөсөө асуухад намайг О гэдэг залуу зодсон байна. Тухайн үед би өөрөө нилээн согтолттой байсан болохоор би тэр Нефтуне баарны гадна гадаа хүмүүс намайг бүлэглээд зодсон гэж ойлгосон юм. Би өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгөхдөө энэ талаараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаараа та бүгдээс уучлалт гуйж байна. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. О гэдэг залуу миний хохирлыг бүрэн барагдуулсан, миний зүгээс гаргах гомдол, саналгүй тул энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна. Намайг Т гэдэг залуу бол зодоогүй, тэр залуу О бид хоёрыг салгах гэж байсан юм. Би өөрөө согтуу байсан болохоор андуурсан байна. Миний утас тэр даруйдаа асахгүй байсан, одоо зүгээр ажиллаж байгаа. Би сумынхаа И гэдэг залуутай хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Гэрч Д.Өийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд намайг Архангай аймгийн төвд гэртээ байж байтал манай ах Ө гаднаас хүнд зодуулчихлаа гээд ганцаараа орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад Нефтуне баарны тэнд хүнд зодуулчихлаа гэж байсан. Тэгээд тэр шөнөө аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж эмчид үзүүлж шархыг нь цэвэрлүүлсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тухайн үед ахын хамраас нь цус гарсан, нүүр толгой нь хавдсан байдалтай орж ирсэн. Надад ярихдаа тухайн үед зодсон хүнийг танихгүй, харвал танина гэж байсан. Тэр үед зодсон гэх хүмүүс нэг нэгнийхээ нэрийг нь дуудаж байсан болохоор нь сонсоод О, Т гэх нэр сонссон байсан. Тэгээд дараа нь О гэх хүнийг олж уулзахад би ямар хүн зодсоноо мэдэхгүй байна гэж сүүлд нь болохоор би ганцаараа зодсон юм, ахын чинь хохирлыг төлнө гэж хэлсэн. Одоо  хохирлоо төлөөгүй байгаа. Тухайн зодуулах үед ахын гар утас нь унаж хагарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Гэрч О.Лхагвабаатарын мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна, би Архангай аймгийн төвд ирсэн байсан бөгөөд нэг орой 23 цаг өнгөрч байхад би аймгийн төвд байх “Арвис” нэртэй бааранд ганцаараа очсон. Тэгсэн чинь тэнд манай нутгийн Ө гэх залуу нилээд согтуу явж байсан. Би тэр бааранд байж байгаад гараад иртэл гадаа хүмүүс зодоон хийсэн бололтой Ө тэнд хамраас нь цус гарсан, нэг өндөр биеэрхүү залуутай мөрөн дээрээс нь барьсан зогсож байхаар нь би салгаж аваад Өыг тэндээс нь шууд нэг машинд суулгаад явуулсан, яг хэн гэдэг хүн Өыг зодсон талаар нь хараагүй, маргааш нь Өы дүү Ө над руу утсаар яриад манай ахыг зодсон залууг таних уу, царайг нь хараад өгөөч гэсэн. Тэгээд Ө бид хоёр маргааш нь “Арвис” бааранд очиж нөгөө залууг хайсан чинь нөгөө өчигдөр орой Өыг барьсан байсан залуу ороод ирсэн. Тэгээд би тэр залууг зааж өгсөн. Намайг баарнаас гарахад гадаа олон л хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ 

 

Гэрч П.Иын мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр юм уу 29-ний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна, би найз Өы хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум Нефтун бааранд сууж байгаад шөнө 01 цагийн үед гарч ирээд харих гээд баарны үүдэнд зогсож байсан чинь гадаа үүдэнд тамхи татаад зогсож байсан 5-6 залуу бид хоёр дээр хүрч ирээд манай найз Өыг барьж аваад цохисон. Тэгээд тал талаас нь элбээд нүдсэн. Би салгах гэж оролдсон боловч дийлээгүй тэр хавиар байсан хүмүүс салгасан. Би тэр хүмүүсийг танихгүй, тэр хүмүүс ямар ч шалтгаангүй зодсон, бид хоёр дээр хүрч ирээд юу ч ярилгүй Өыг цохиод тал талаас нь нүдсэн. Манай найз Өыг 5 залуу бүгд цохисон. Би тэр залуусыг танихгүй болохоор хэн, хэн яах цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Өы биеийн толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Нэг өндөр том биетэй шар махлаг залуу байсан, бусад нь бие хаа ойролцоо өндөртэй залуучууд байсан. Бүгд 20 гаруй насны залуучууд байсан. Өы хоёр нүд хавдсан, уруул нь хавдсан, хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед Ө бид хоёр байсан. Тэр залуучуудтай өмнө таараагүй, ямар нэг асуудал огт байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Гэрч П.Иын дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед тэр хүмүүсийг танихгүй байсан, Өыг нэг өндөр залуу цохиж байсан, тэр хүмүүсийг элбээд зодсон гэж харсан чинь тэр дунд арай том биетэй бор залуу Өыг зодсон юм. Маргааш нь тэр өндөр залуугийн нэрийг О гэдгийг мэдэж авсан юм. Миний харснаар тэр том биетэй О гэдэг залуу зодсон. Нөгөө залуучуудыг бөөгнөрөөд зогсож байхаар нь Өыг элбэж зодоод байна гэж би харсан юм. Сүүлд нь Өаас асуухад О гэдэг залуу цохисон гэж ярьж байсан. О гэдэг залуу цохиж гэмтэл учруулсан юм. Би тэр залуучуудыг андуурч харсан байсан. Би тэр О гэдэг залуугаас Өыг салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед баарны гадна олон хүн тойроод зогсож байсан болохоор би элбээд зодож байна гэж харсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Яллагдагч Э.Оын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа, Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гурван найз болох Төмөр-Очир, Бат-Эрдэнэ, Баасансүрэн нартай Нефтуне бааранд ороод хоёр, хоёр пиво уучихаад бүгдээрээ баарнаас гарцгаасан. Тэгээд баарны гадна зогсож байхад нэг залуу ирээд надаас гал асуугаад байхгүй гэсэн чинь галаа харамлаад үхлээ юу гээд миний нүүр рүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд зүүн шанаанд нь нэг удаа цохисон чинь Ө газар уначихсан. Тэгээд бид хоёрыг манай хамт явсан найзууд салгасан. Өы хамраас цус гарчихсан байгаа харагдсан. Тэгээд бид хоёр салаад гэр гэр рүүгээ явцгаасан юм. Өы биед учирсан гэмтлийг би нэг удаа цохиод учруулчихсан юм. Надтай маргалдах үед Өы нүүр зүгээр байсан. Би цохиод хөхрүүлчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 380 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Өы биед зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээний ирмэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дэлбээний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 хуу/  

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 64 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нефтун нэртэй баарны гадна иргэн Д.Өы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Э.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нефтун нэртэй баарны гадна иргэн Д.Өы бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан: хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 27-ны орой манай найз Улаанбаатар хотоос ирсэн гээд намайг Архангай аймгийн төвд байх Нефтун бааранд байна хүрээд ир гэж дуудахаар нь би найз дээрээ очиж байгаад баар хаах болж шөнийн 02 цаг 00 минутанд найзын хамтаар баарнаас гарч машиндаа суух гээд байж байтал баарны үүдэн дээр байсан нэг залуу над руу ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “О гэгч нь намайг зодчихоод машин руугаа орох гэж явтал цамцаа тайлчихсан цээж нүцгэн гүйж ирээд муу пиздаг алчихъя гэж орилоод миний хамар руу гараараа нэг удаа нэг цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн” би хамт явсан найз нөхдөөсөө асуухад намайг О гэдэг залуу зодсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Д.Өийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд намайг Архангай аймгийн төвд гэртээ байж байтал манай ах Ө гаднаас хүнд зодуулчихлаа гээд ганцаараа орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад Нефтуне баарны тэнд хүнд зодуулчихлаа гэж байсан. Надад ярихдаа тухайн үед зодсон хүнийг танихгүй, харвал танина гэж байсан. Тэр үед зодсон гэх хүмүүс нэг нэгнийхээ нэрийг нь дуудаж байсан болохоор нь сонсоод О, Т гэх нэр сонссон байсан. Тэгээд дараа нь О гэх хүнийг олж уулзахад би ямар хүн зодсоноо мэдэхгүй байна гэж сүүлд нь болохоор би ганцаараа зодсон юм, ахын чинь хохирлыг төлнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч О.Лын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би тэр бааранд байж байгаад гараад иртэл гадаа хүмүүс зодоон хийсэн бололтой Ө тэнд хамраас нь цус гарсан, нэг өндөр биеэрхүү залуу мөрөн дээрээс нь барьсан зогсож байхаар нь би салгаж аваад Өыг тэндээс нь шууд нэг машинд суулгаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч П.Иын мөрдөн байцаалтын дахин мэдүүлсэн “тэр хүмүүсийг Өыг элбээд зодсон гэж харсан чинь тэр дунд арай том биетэй бор залуу Өыг зодсон юм. Маргааш нь тэр өндөр залуугийн нэрийг О гэдгийг мэдэж авсан юм. Миний харснаар тэр том биетэй О гэдэг залуу зодсон. Сүүлд нь Өаас асуухад О гэдэг залуу цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, Э.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би баарны гадна зогсож байхад нэг залуу ирээд надаас гал асуугаад байхгүй гэсэн чинь галаа харамлаад үхлээ юу гээд миний нүүр рүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд зүүн шанаанд нь нэг удаа цохисон чинь Ө газар уначихсан. Өы биед учирсан гэмтлийг би нэг удаа цохиод учруулчихсан юм. Надтай маргалдах үед Өы нүүр зүгээр байсан. Би цохиод хөхрүүлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, хохирогч Д.Өы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 380 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч М овогт Эын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Э.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Эын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ