2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2026/00507

 

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2026/00507

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , овогт ын -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,506,787.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,506,787.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Талууд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 4,000,102.26 төгрөг, хүүгийн төлбөр 4,698,859.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 737,625.46 төгрөг, бусад зардал 70,200 төгрөг нийт 9,506,787.59 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.

 

Уг төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 4,753,393 төгрөг, 2026 оны 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4,753,394.59 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,506,787.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 4,753,393 төгрөг, 2026 оны 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4,753,394.59 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,059 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 83,529.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 83,529.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА