| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00032/И |
| Дугаар | 193/ШШ2026/00490 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 193/ШШ2026/00490
| 2026 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 193/ШШ2026/00490 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* овогт *******гийн ******* *******,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, овогт ы /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , , холбогдох,
Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талаас: ... Налайх шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн дагуу , , Л.******* нараас 4,863,114.377 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХК-нд олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. -ийн хувьцааны 20 хувийг О., 80 хувийн Л.******* нар эзэмшдэг.
Улмаар Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс санал гаргасны дагуу өдөр Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ч.цэцэгийн дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ын дагуу нэхэмжлэгч бидний гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болтол түдгэлзүүлсэн болохыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр баримт бичгийн хуулбар авах хүсэлт гаргаснаар тогтоолыг хуулбарлан авч дээрх тогтоолтой танилцаж мэдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болохоор заасан бөгөөд 59.1.1, 59.1.2, 59.1.3-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал хамаарахаар нарийвчлан зохицуулсан. Манай компанийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тус арга хэмжээг авч байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчиж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш шат арга хэмжээ авч байсан. "Хилийн хориг тавих гэж байна шүү" гэдэг мэдэгдлийг 6 удаа өгсөн. Би шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад "тавьчихсан" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би "нэгэнт тавьчихсан юм бол хөрөнгөө зарахын тулд гадаад түншүүдтэйгээ уулзъя, түр цуцалж өгөөч" гэдэг хүсэлтийг 3-4 удаа өгч байсан. Энэ бол "тавьчихсан" гэж ойлгоод түр сэргээх гэж гаргаж байсан хүсэлтүүд болохоос танилцаад гаргасан хүсэлт биш. 2025 оны 11 дүгээр сарын 28-нд өөрөө хүсэлт гаргаж байж гардаж авсан. Түүнээс өмнө тогтоолыг танилцуулсан үйл баримт байхгүй.
Иймд хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ч.цэцэгийн өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талаас ... Налайх шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн дагуу , , Л.******* нараас 4,863,114.377 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн бол 50 сая төгрөгөөс дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж заасны дагуу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2023.12.25-ны өдөр , 2024.04.29-ний өдөр , 2024.04.29-ний өдөр , Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2023.12.25-ны өдөр , 2024.04.29-ний өдөр , 2024.04.29-ний өдөр , 2024.09.19-ний өдөр , 2024.08.27-ны өдөр , 2024.08.27-ны өдөр , 2024.08.27-ны өдөр дугаар мэдэгдлүүд болон 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тус хэлтэст гаргасан хувийн баталгаа гаргаж, улсын хил нэвтрэх тухай албан бичгээс харахад нэхэмжлэгчийн надад мэдэгдээгүй гэх гомдлын үндэслэл үгүйсгэгдэнэ.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байх бөгөөд төлбөр төлөгч нар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг тогтоосон гэж үзэхээр байна. Иймд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1. Нэхэмжлэгч талаас Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, хх-7/, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид санал гаргах тухай хүсэлт /хх-8/, , , тойргийн шүүхийн шүүгчийн захирамж /хх9-11/,
2.2. Хариуцагч талаас- 2024.04.29-ний өдөр дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-23/, 2024.04.29-ний өдөр дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-24/, 2023.12.25-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-25/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2023.12.25-ны өдөр дугаартай мэдэгдэх хуудас /хх-26/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-27/, 2024.04.29-ний өдөр дугаартай мэдэгдэх хуудас /хх-28/, 2024.04.29-ний өдөр дугаартай мэдэгдэх хуудас /хх-29/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл №1 /хх-30/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл №2 /хх-31/, 2024.08.27-ны өдөр 24310030/23 дугаартай мэдэгдэх хуудас /хх-32/, 2024.08.27-ны өдөр дугаартай мэдэгдэх хуудас /хх-33/, 2024.08.19-ний өдөр дугаартай мэдэгдэх хуудас /хх-34/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-35/, -ийн 2024.10.10-ны өдрийн Хувийн баталгаа гаргаж улсын хил нэвтрэх тухай хүсэлт /хх-93,94/, Налайх шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-95,96/, Налайх шүүгчийн захирамж /хх99-101/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*******, О. нараас хариуцагч холбогдуулан гаргасан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс ... гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдээгүй, ... хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж, хариуцагчаас ... төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд арга хэмжээг авсныг мэдсэн. Хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Налайх шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар , , Л.******* нараас 4,863,114,377 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХК-нд олгохоор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 11 төрлийн хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3.2. Хариуцагч нар эвлэрэлд дурдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Налайх шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахаар,
3.3. Налайх шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар , Ундарга , Л.******* нараас 4,875,351,137 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн, бүртгэлийн 24310030 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/937 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төлбөр төлөгч -ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч О., 80 хувийн хувьцаа эзэмшигч Л.******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
4. Хэргийн харьяаллын талаар
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах шийдвэрийг үндэслэн явуулна гээд, 6.2.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, ... гэж тус тус заасан.
Налайх шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байх тул Багахангай, Налайх тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь харьяалал зөрчөөгүй байна.
5. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар
5.1. Нэхэмжлэгчээс ... гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээ авах талаар мэдэгдэх хуудсыг ирүүлдэг байсан гэхдээ бичгээр танилцуулж байгаагүй. Би авсан гэж бодож байсан ч сүүлд л албан ёсоор хуулбарлан авч байж мэдсэн гэх тайлбар гаргадаг ба хариуцагчаас ... мэдэгдсэн талаар баримт байхгүй гэхдээ мэдэж байсан болох нь хувийн баталгаа гаргаж улсын хилээр нэвтрэх хүсэлт гаргаснаар тогтоогддог гэж тайлбарладаг.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, ... мэдэгдэх хуудсаар ..., гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар..., 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл ... мэдэгдэж болно, 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдэгдэх хуудсаар, Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэхээр хуульчилжээ.
5.3. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаар төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл төлөөлөгчид хуульд зааснаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн хувийн баталгаа гаргаж улсын хилээр нэвтрэх хүсэлт гаргасан тул мэдэж байсан гэх үйл баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэл биш.
5.4. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаснаар мэдсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
5.5. хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог журамтай.
Нэхэмжлэгч нараас хариуцагчид холбогдуулан гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг , , шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс /2025.11.28/ буюу 14 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэлээ.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гээд, 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж тус тус заасан.
6.1. Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч байх, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг авч болохоор байна.
6.2. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч , Л.******* нар нь тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч байх хэдий ч эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдоогүй, хариуцагч үүнийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ... төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж удаа дараа шүүхэд гомдол гаргадаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөө төлөх талаар санаачлаг гаргадаггүй. Төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн гэх үндэслэлээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Эдгээр үндэслэлээр гадаадад зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээг авах нь хуульд нийцэхгүй.
7. Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын 4-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсан байх тул хариуцагчийн урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хуульд зааснаар ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******, О. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА