| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0146/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогч Ч.Б
Иргэний нэхэмжлэгч: Б.О
Шүүгдэгч: М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Хт холбогдох 1812001880153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Мын Х /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Х нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед... авто засварын газрын зүүн талын зам дээр өөрийн эзэмшлийн 20-92 АРА улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Бын жолоодож явсан 68-92 АРХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн, иргэн Б.Оийн эд хөрөнгөд 1.625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Ч.Бын мэдүүлсэн: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би шүүгдэгчээс хохирол төлбөрөө аваагүй байгаа. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Нийт хохирол 2.059.000 төгрөг нэхэмжилж байгаагаас эмчилгээний зардалд өгсөн 400.000 төгрөгийг хасч, үндсэн хохирлыг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Оийн мэдүүлсэн: Машинаа янзлуулмаар байна. “Миг” даатгал дээр даатгалаа хийлгэсэн юм байна лээ. Тухайн даатгалын компаниас хохирлын мөнгийг гаргаад өгөх боломжтой гэсэн. Гэтэл Х хохирол төлбөрөө төлөх бодолгүй байгаа юм шиг байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812001880153 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Бын мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр Тамир хорооллоос аймгийн төв рүү буюу урдаас хойшоо чиглэлтэй гэр бүлийнхээ эзэмшлийн 68-92 АРХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Премио маркийн автомашиныг жолоодон ганцаараа замын хөдөлгөөнд оролцоод явж байтал өөдөөс ирж байсан 20-92 АРА улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус маркийн автомашин гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Үүний улмаас миний баруун гар шуу хэсгээрээ хугарсан. Миний автомашины гуфер, копуд, салхины шил, кондейшн, радиатор, моторын радиотор, баруун талын карло, нүүр, баруун гар талын их гэрэл, баруун урд хаалганы ус хаягч буюу хөмсөг, жолооны хүрдний аюулгүйн дэр, салоны аюулгүйн дэр, радиоторын сэнс зэрэг зүйлс эвдэрч ашиглагдах боломжгүй болсон. Гэнэт урдаас ороод ирсэн. Би ямар ч арга хэмжээ авч чадалгүй мөргөлдсөн. Надад мөргөлдөхгүй байх ямар ч боломж гарч ирээгүй. Би ойролцоогоор 40 км цагийн хурдтай л явсан. Уг Приус 10 маркийн машин ч гэсэн тийм их хурдтай яваагүй. Зүүн гар тийшээ эргэх гээд л урдуур ороод ирсэн байх. Би бол өөрийнхөө урсгалаар л явсан юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. 68-92 АРХ улсын дугаартай машин манай гэр бүлийн эзэмшлийн машин бөгөөд эхнэр Оийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний автомашин 2004 онд үйлдвэрлэгдэж, 2013 онд Монгол улсад орж ирсэн автомашин байгаа юм. Би тухайн үед ганцаараа явсан. Харин Приус-10 маркийн машин жолоочоосоо гадна нэг хүнтэй байсан юм. Би эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой байна. Би өдөр бүр таксинд явдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 40-50 мянган төгрөгийн ашиг олж амьдардаг юм. Иймээс зогссон орлогын мөнгөө нэхэмжилнэ. Машины эвдэрлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоно. Эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Хохирогч Ч.Бын дахин мэдүүлсэн: ...Би хохирлоо барагдуулж аваагүй. Х миний хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаар барагдуулна гэсэн. Мөн засвар хийлгэх хөлсийг хоорондоо тохиролцож шийднэ. Автомашин засахад бол тогтсон үнэ байхгүй учраас хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал буюу эм тарианд 48.750 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө 35.950 төгрөг, хугарсан гарандаа хагалгаа хийлгэхэд 350.000 төгрөг өөрөөсөө зарцуулсан. Харин автомашины эвдрэлийг шинжээч шинжилгээ хийгээд 1.625.000 төгрөг хэмээн тогтоосон тул Хаас нийт 2.059.700 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх нэхэмжилсэн мөнгөн дүн баримтаараа байгаа, хэрэгт хавсаргуулна. Би шүүх хуралд сууна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр хойноос урагшаа чиглэлтэй өөрийн найз Хын хамт түүний эзэмшлийн 20-92 АРА улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-10 маркийн автомашинтай явж байсан юм. Тухайн үед Х автомашинаа жолоодоод би жолоочийн хажуу талд суучихсан явж байсан. Ингээд “Автовишн” нэртэй засварын газрын ертөнцийн зүгээр зүүн талд урагшаа чиглэлтэй явж байгаад асфальтан замаас салах гээд зүүн гар тийш дараад эсрэг урсгал руу ортол өөдөөс ирж явсан саарал өнгийн жижиг тэрэг ирээд мөргөсөн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Автомашин дотор Х бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед нэг их хурдтай яваагүй. Ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явсан юм. Тухайн үед таггүй саванд нохойны хоол хийчихсэн байсан бөгөөд хурдтай явахаар цалгиад байсан юм. Харин өөдөөс ирдэг автомашин 40-50 км/цагийн хурдтай явсан байх. Сайн хэлж мэдэхгүй байна. Х тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Эмчид үзүүлэхэд миний нэг хавирга хугарсан, баруун нүдний зовхи хавдсан байсан. Одоогоор биеийн байдал гайгүй байна. Замын нөхцөл байдал хэвийн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн мэдүүлсэн: ...68-92 АРХ улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай гэр бүлийн дундын өмчлөлийн автомашин юм. Уг автомашиныг манай нөхөр Б унаж ашиглаж таксинд явдаг байсан юм. Би ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, манай нөхөр Б энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Б нэхэмжлэх зүйлээ хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Б нь өдөрт 40-50 орчим мянган төгрөг олдог байсан ба ямар нэгэн баримт байхгүй. Манай нөхөр Б эмчилгээний зардалд буюу эм тариа, хэрэгсэлд 48.750 төгрөг, хагалгаа хийлгэхэд 350.000 төгрөг, ор хоногийн мөнгө 35.950 төгрөг тус тус зарцуулсан. Автомашины эвдрэл 1.625.000 төгрөг болсон. Нийт 2.059.700 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр автомашин засахад тодорхой мөнгөн дүн гарна. Үүнийг Хтай тохиролцоно. Эдгээр хохирлыг манай нөхөр Б нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр Б над руу утсаар яриад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Автовишн” нэртэй засварын урд талд асфальтан зам дээр нэг машин урсгал сөрөөд миний автомашинтай мөргөлдчихлөө, миний гар хугарчихлаа, хурдан хүрээд ир гэсэн. Үүнийх нь дагуу очиход уг замын ертөнцийн зүгээр зүүн хэсэгт зам тээврийн осол болж хоёр машин мөргөлдсөн байсан. Б бол урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан гэсэн. Харин нөгөө автомашин нь хойноос урагшаа чиглэлтэй явж байсан гэсэн. Уг машин нь эсрэг урсгал руугаа орсон байсан. Б бол өөрийнхөө урсгалаар явж байсан байна лээ. Манай нөхрийн 68-92 АРХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашинд нилээн их эвдрэл учирсан байсан. Би яг нэрлэж мэдэхгүй байна. Одоогоор засуулаагүй байна. Нөгөө автомашин цайвар ногоон өнгөтэй, 20-92 АРА улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин байсан. 68-92 АРХ улсын дугаартай машин манай гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг, манай нөхөр ашигладаг бөгөөд уг автомашинаар таксинд явдаг юм. Манай нөхөр хохирогчоор оролцож байгаа учраас гомдол, саналаа хэлэх байх. Автомашинтай холбогдуулан гаргах санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч М.Дын мэдүүлсэн: ...Миний ах Х нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 48 настай бөгөөд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хоршоолол гэх газарт аав М, ээж Д нарынхаа хамтаар амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр хүүхэд аваагүй, зан ааш сайтай, ажилсаг, хичээнгүй, архи согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэдэггүй хүн юм. Жолооч мэргэжилтэй, цэргийн алба хаасан, урьд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан хүн байгаа юм. Манай ах Ц гэдэг хүнтэй ойр дотно найзалж нөхөрлөдөг, бусад хүмүүсийг бол сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Яллагдагч М.Хын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг зөвшөөрч байна. Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Автовишн” нэртэй авто засварын зүүн талын засмал зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан ба уг замаас салах гээд зүүн гар тийшээ дараад эсрэг урсгал руу ортол урдаас ирж явсан автомашинтай мөргөлдсөн. Үүний улмаас уг автомашины жолооч Б гэх хүний гар хугарсан, миний автомашинд сууж явсан Б ч мөн адил гэмтсэн. Би тухайн үед өөрийнхөө эзэмшлийн 20-92 АРА улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг жолоодож явсан. Би замаас салж найзындаа очих зорилгоор л эсрэг урсгал руугаа орсон юм. Болгоомжгүйгээр л ийм зүйл болсон. Миний автомашинд Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин миний автомашинтай мөргөлдсөн 68-92 АРХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашины жолооч ганцаараа явсан. Түүний автомашины урд хэсэг нилээн эвдрэлтэй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би уг нь урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг харсан бөгөөд амжаад замаас сална гэж бодоод эсрэг урсгал руу ортол чадалгүй мөргөлдсөн юм. 20-92 АРХ улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Баян-Уул гэх газарт төрсөн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хоршоолол гэх газарт аав, ээжийн хамтаар амьдарч байна. Урьд өмнө нь 2 удаа ял шийтгэл эдэлж байсан. Миний овгийг андуурч бичсэн байсан, Миний аавыг М гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/
Яллагдагч М.Хын дахин мэдүүлсэн: ...Би хохирол, төлбөрөө бүрэн барагдуулна. Одоогоор хохирол, төлбөрөө төлөөгүй байгаа бөгөөд даатгалаас нөхөн төлүүлнэ. Би жолоочийн хариуцлагын даатгалтай юм. Миний зан байдлын тодорхойлолт дээр Мсүрэнгийн Х гэж андуурч бичигдсэн байна. Намайг Мын Х гэдэг юм. Урьд өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Регистрийн дугаар ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. 68-92 АРХ улсын дугаартай автомашины жолооч Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 2. 20-92 АРА улсын дугаартай автомашины жолооч М.Х нь 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Уг осол нь 20-92 АРА улсын дугаартай автомашины жолооч М.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөнөөс гарсан байна. 4. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөхгүй. 5. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн жолоочийн санд жолооч Ч.Б нь В ангиллын 288381 дугаарын үнэмлэхтэй, жолооч М.Х нь ВСДЕ ангиллын 342318 дугаарын үнэмлэхүүд нь хүчинтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 63 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Бгийн биед тархи доргилт, баруун талын 8-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Бын биед баруун шуу ясны доод хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05, 10-11 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06-07 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 12 хуу/
2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 хуу/
Тодорхойлолт /хх-ийн 87 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 91-92 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг “Автовишн” нэртэй авто засварын газрын зүүн талын зам дээр зам тээврийн осол гарч, хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Х нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг “Автовишн” нэртэй авто засварын газрын зүүн талын зам дээр өөрийн эзэмшлийн 20-92 АРА улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Бын жолоодож явсан 68-92 АРХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр Тамир хорооллоос аймгийн төв рүү буюу урдаас хойшоо чиглэлтэй гэр бүлийнхээ эзэмшлийн 68-92 АРХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Премио маркийн автомашиныг жолоодон ганцаараа замын хөдөлгөөнд оролцоод явж байтал өөдөөс ирж байсан 20-92 АРА улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус маркийн автомашин гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Үүний улмаас миний баруун гар шуу хэсгээрээ хугарсан. Миний автомашины гуфер, копуд, салхины шил, кондейшн, радиатор, моторын радиотор, баруун талын карло, нүүр, баруун гар талын их гэрэл, баруун урд хаалганы ус хаягч буюу хөмсөг, жолооны хүрдний аюулгүйн дэр, салоны аюулгүйн дэр, радиоторын сэнс зэрэг зүйлс эвдэрч ашиглагдах боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ““Автовишн” нэртэй засварын газрын ертөнцийн зүгээр зүүн талд урагшаа чиглэлтэй явж байгаад асфальтан замаас салах гээд зүүн гар тийш дараад эсрэг урсгал руу ортол өөдөөс ирж явсан саарал өнгийн жижиг тэрэг ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр Б над руу утсаар яриад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Автовишн” нэртэй засварын урд талд асфальтан зам дээр нэг машин урсгал сөрөөд миний автомашинтай мөргөлдчихлөө, миний гар хугарчихлаа, хурдан хүрээд ир гэсэн. Үүнийх нь дагуу очиход уг замын ертөнцийн зүгээр зүүн хэсэгт зам тээврийн осол болж хоёр машин мөргөлдсөн байсан. Б бол урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан гэсэн. Уг машин нь эсрэг урсгал руугаа орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, М.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг зөвшөөрч байна. Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Автовишн” нэртэй авто засварын зүүн талын засмал зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан ба уг замаас салах гээд зүүн гар тийшээ дараад эсрэг урсгал руу ортол урдаас ирж явсан автомашинтай мөргөлдсөн. Үүний улмаас уг автомашины жолооч Б гэх хүний гар хугарсан, миний автомашинд сууж явсан Б ч мөн адил гэмтсэн. Би замаас салж найзындаа очих зорилгоор л эсрэг урсгал руугаа орсон юм. Би уг нь урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг харсан бөгөөд амжаад замаас сална гэж бодоод эсрэг урсгал руу ортол чадалгүй мөргөлдсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63/, хохирогч Ч.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05, 10-11/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим гарсан ослын улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Оийн эд хөрөнгөд 1.625.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй боловч уг гэмт хэргийн хор уршигт хамаарч байгаа болно.
Иймд шүүгдэгч Б овогт Мын Хыг жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. д 1.559.700 төгрөгийг шүүгдэгч М.Хаас гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Х нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байгаа болон түүний ар гэрийн амьдарлын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Хыг жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хыг Архангай аймгийн төрийн өмчит үйлдвэрийн газарт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хаас 1.559.700 /нэг сая таван зуун тавин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Од олгосугай.
5. Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ