| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0149/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Д.О, Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б А нарт холбогдох 1812003460195 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Хоёр голын бэлчир гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Дийн О /РД:.../
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Байц гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бямбаагийн А /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.О нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Байц” гэх газарт малын бэлчээр эзэмших асуудлаас болж иргэн Б.А, Ч.М нартай маргалдаж, улмаар Б.А, Ч.М нарын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Байц” гэх газарт малын бэлчээр эзэмших асуудлаас болж иргэн Д.Отэй маргалдаж, улмаар Д.Огийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд Б.Аын хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл гомдол санал гэх зүйл байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанд Д.Огийн хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл гомдол санал гэх зүйл байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812003460195 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Мгийн мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед би нөхөр Б.Аын хамтаар Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Байц гэх газар гэртээ байж байтал манай гэрийн гадаа нэг хүн пизда гэж хараах дуу сонсогдохоор нь би юу юм бол гэж бодоод гэрээс гараад хартал манай сумын иргэн О гэх залуу манай гэрийн араар үхрээ туугаад явж байхаар нь би гэртээ буцаж ороод О үхрээ хураагаад явж байна гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал манай 6 настай охин У гаднаас уйлаад гэртээ орж ирэхээр нь юу болсон талаар асуухад О ах надтай таараад намайг гуйлгачин цагаачингууд минь зайлаарай гэж аашилж загнасан гээд уйлаад байсан. Тухайн үед манай охин гэрийн ойролцоо тоглож байсан юм. Тэгээд би нөхөр Аын хамт гэрээс гараад Од хандаж чи учир мэдэхгүй нялх хүүхэд аашилж, загнаад байхаар ярих юм байвал надтай ярь гэж хэлсэн чинь О модноос гишүү хугалж аваад муу пизда минь чамайг ална шүү гээд морьтойгоо давхиж хүрч ирээд манай гэрийн гадаа мориноосоо бууж ирээд манай нөхрийг заамдаж авсан. Тэр үед Огийн шанаа нь шалбарсан цус гарч байсан бөгөөд би бодохдоо модноос гишүү хугалж авах гэж байх үедээ шанаагаа урсан байх гэж бодсон. О чи намайг цохичихлоо ш дээ, энэ цусаа хар гээд шанаанаасаа урсаж байсан цусаараа нүүрээ арчаад байсан. Тэгээд манай нөхөртэй барьцалдаж аваад байж байсан. Тэр үед би Огийн үхрийг холдуулах гээд зэлэн дээр очсон чинь миний толгой эргээд байхаар нь даралт ихсээд байгаа юм байх гээд доошоо газар хэвтсэн чинь манай хүн Отгонсүрээн чи хүний аминд хүрчихэж байгаа юм биш биз дээ, тэр хүн яагаад уначихав, очиж, босгоё гээд барьцалдаж авсан байснаа салаад над дээр ирээд манай нөхөр намайг зүгээр үү гээд босгосон. Тэр үед би нөхөртөө зүгээр толгой эргээд гэж хэлсэн чинь О гэнэт ухасхийгээд манай нөхөртэй барьцалдаж аваад манай нөхрийг газарт унагаагаад нүүр рүү нь гараараа цохиод, татаж босгож ирээд хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд над дээр ирээд үхрийн нойтон баасаар миний нүүр рүү цохиод миний баруун гарын булчин хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд ална шүү муу золбин жингэр минь гээд байсан. Би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь гэртээ байсан. Тэгээд миний толгой эргээд байхаар нь гэрээсээ мөлхөж гараад хартал манай нөхөр О хоёр бас л барьцалдчихсан зодолдож байхаар нь би Аоо хоёулаа явъя, миний бие болохгүй байна гээд тэр хоёрыг очиж салгаад өөрийн нөхөр Аын хамтаар Булган сумын эмнэлэг дээр ирсэн. Булган сумын эмнэлгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. О манайхтай бэлчээрийн маргаанаас болж урьд өмнө хоорондоо хэрүүл маргаан хийсэн байсан. Тухайн үед манай хүүхдийг аашилж загнасан байхаар нь нөхөр бид хоёр өмөөрч гарч ирээд манай нөхөр Од хүүхдээ өмөөрч хэдэн юм хэлсэн чинь уурлаж давхиж ирээд нөхөр бид хоёрыг зодсон. О үхрийн нойтон баасаар миний нүүр рүү 2-3 удаа шидэж цохисон, мөн миний баруун гарын булчин хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, миний бөөр рүү нэг удаа хальт өшиглөсөн. О тухайн үед эрүүл байсан. Миний баруун гар өвдөж байна, даралт жаахан ихсэж, толгой өвдөж байна. Манай нөхөр Аыг О барьж аваад газар унагаагаад гараараа нүүр рүү нь олон удаа цохиж байсан. Тэр үед манай нөхөр ахыгаа тавьчихаач гэхэд чамайг алчихсан байсан ч яадаг юм бэ гээд зодоод байсан. Тэр үед манай нөхөр А, О, манай 6 настай охин, бид нараас өөр хүн байгаагүй. Намайг Огээс өөр хүн цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтлийг О цохиж, зодож учруулсан. Би гомдолтой байна, эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Б.Аын хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед эхнэр Ч.Мгийн хамтаар Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Байц гэх газарт гэртээ байж байтал гэрийн гадаа хүн пизда гэж орилоод байх шиг байхаар нь би эхнэртээ хандаж гараад хар даа гэсэн чинь манай эхнэр гарч харчихаад О үхрээ туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай охин гаднаас уйлаад орж ирээд О ах намайг аашилж загнасан гээд уйлаад байхаар нь би гэрээс гараад Од хандаж чи жаахан хүүхэд яахаараа загнаад байдаг юм бэ, ярих юм байвал надтай ярь гэж хэлсэн чинь О ална шүү пизда минь гээд модноос гишүү хугалж бариад морьтойгоо давхиж ирэхээр нь би айлгах гэж газраас чулуу авч шидсэн чинь чулуу нь Ог оноогүй. Тэгээд О мориноосоо бууж ирээд надтай барьцалдаж аваад намайг татаж газар унагаагаад дээр гарч гараараа миний нүүр рүү зөндөө олон удаа цохиод, намайг боогоод байхаар нь би ахыгаа тавьчих, ах нь амьсгаа давчдаад үхэх гээд байна ш дээ гэж гуйхад яадаг юм чамайг ална гээд миний багалзуурыг шахаад бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Би тухайн үедээ урдаас нь гар хөдөлсөн боловч Ог олигтой цохиж чадаагүй. Намайг О янз бүрээр цохиж, зодож байсан бөгөөд би угаасаа дийлэхгүй байсан. Модноос гишүү авч ирэх үедээ О зүүн шанаагаа урчихсан ирээд намайг миний нүүрийг урсан гээд над руу дайраад байсан. Тэгээд хэсэг зууралдаж байгаад салах үед манай эхнэр газар уначихсан байхаар нь би эхнэр дээрээ очоод яаж байна гээд тэвэрч аваад сэгсэрч үзэхэд О танай эхнэр худлаа унадаг гэсэн гээд намайг дахиж барьж аваад газар унагаагаад миний дээр гарч суугаад гараараа миний нүүр, толгой орчимд олон удаа цохиж зодсон. Миний бие тааруу байдаг учир би үнэндээ урдаас нь хөдөлж чадаагүй. Намайг хүүхдээ зодож байгаа юм шиг л зодож байсан. Тэгээд манай эхнэр Мг ингээд үх гээд нүүр рүү нь нойтон баас авч шидээд, баруун гар руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би дахиж очоод Отэй барьцалдаж авсан. Сүүлдээ би Огээс гуйсаар байгаад миний дүү М эгчийгээ хамт өргөлцөөд оруулаад өгөөч гэж гуйгаад манай эхнэрийг гэрт оруулж өгөөд гэрт орж ирээд дахиж надтай барьцалдаж аваад намайг гэрээс гаргаж ирээд маргалдаж надтай хэсэг барьцалдаж байгаад О яваад өгсөн. Тухайн үед хэл амаар маш ихээр доромжилж байсан. Урьд өмнө О бид нарын хооронд газрын бэлчээртэй холбоотой маргаан байсан бөгөөд түүнээсээ шалгаалж тухайн өдөр надтай хэрүүл маргаан хийж намайг зодсон. О намайг газар унагааж байгаад дээр гараад гараараа нүүр, толгой орчимд олон удаа цохиж зодсон. О тухайн үед эрүүл байсан. Миний нүүр, нүд улаан эрээн болсон бөгөөд баруун талын хөмсөг язарч 2 оёдол тавиулсан, тархи толгой хавдсан байдалтай байна. Манай эхнэрийн нүүр рүү нойтон баасаар шидээд, баруун гар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед М, О, манай 6 настай охин, бид нар байсан, өөр хүн байгаагүй. Намайг Огээс өөр хүн цохиж, зодоогүй. Би зөвхөн Од л цохиж, зодуулсан. Миний биед учирсан гэмтлийг О гар хөлөөрөө цохиж, зодож учруулсан. Би гомдолтой байна, эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Насанд хүрээгүй гэрч А.Уийн мэдүүлсэн: ...Би гэрийнхээ гадаа эрэг дээр ганцаараа тоглож байх үед О ах үхэр туугаад явж байснаа пиздагуудаа, гуйлгачингуудаа зайлаарай гээд намайг загнаад байсан. Тэгээд бас О ах манайд ирээд манай ээжийг зодсон, манай ээжийн толгой руу баас шидээд ээжийн үс зөндөө үхрийн баас болсон. Бас манай аавыг зодсон. О ах манай үхэр байдаг газрын тэнд манай аавыг газар унагаачихаад гараараа аавын толгой руу цохиод байсан. Тэгсэн чинь аавын нүүрнээс цус гараад байсан. О ахыг аав, ээж зодоогүй. Би тэр үед айгаагүй, зүгээр уйлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Д.Огийн хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Байц багт байх А гэх айлын хажуугаар үхрээ туугаад гарахдаа та нар малын бэлчээрээс зайл, пизда нар минь гэж хэлсэн. Учир нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зусландаа буух гээд гэрээ үхэр тэргэн дээр ачаад явж байтал Аын эхнэр М машинтай ирээд Байц гэх энэ газар чамайг буулгахгүй гэж хэлэхээр нь би буудаг газраа буух гэж байна, таньд хамаагүй гэж хэлээд үхэр тэргээ хөтлөөд явж байсан чинь хажуугаар гүйж ирээд чулуу шидэхэд миний баруун далан дээр оносон. Тэгээд М яваад өгсөн. Би зуслан дээрээ ирээд гэрээ буулгаад малын хашааны модоо голын эрэг рүү зөөж байсан чинь М дахиж ирээд гэрийн хана, унийг тарааж шидээд, тооныг авч газар руу шидэхэд тооно хэмхэрч унь болон ханын үдээс тасарч унасан байсан ба М буцаад яваад өгсөн байсан. Тэгээд би гэрээ барьж чадалгүй овоолж орхиод гэрийн бүрээсээр бүтээгээд харьсан. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрийнх нь хажуугаар гарахдаа зайл та нар гэж хэлэхэд А, М нар гарч ирээд чи муу юу гээд байгаа юм гээд А над руу чулуу авч шидэхэд миний зүүн хөлийн шилбэ рүү оносон. Тэгээд би мориноосоо унаад босч ирээд Атой барьцалдаж авахад А миний цамцны захнаас барьж авахаар нь би түүний нүүр рүү 2 удаа цохисон. А миний нүүр рүү бас цохиход эхнэр нь над руу дайрахаар нь түлхээд унагаасан. Тэгээд миний нүүр рүү цохиод шанаанаас цус гарахаар нь чи намайг цохичихлоо гээд гараараа цусаа арчсан. Бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан чинь эхнэр нь мал руу гүйж яваад малынхаа хашааны хажууд уначихсан байхаар нь бид хоёр эхнэрийг нь хамт өргөж гэрт нь оруулаад дахиад барьцалдаж аваад хэсэг зууралдаж байгаад болиод би гэр рүүгээ малаа туугаад явсан. Бид хоёр зуслангийн маргаанаас болоод намайг зодсон. Өөр шалгаан гэх зүйл байхгүй. Маргаан болсон гэх зуслангийн газар ноднин буусан. А чулуу авч шидэхэд миний баруун шилбэ рүү оноод би мориноосоо унасан. Бас зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Миний нүүр рүү самардсан. Толгой болон хөл өвдөөд байна, миний нүүр шалбарч цус гарсан. Зүүн талын хөл шилбээрээ хөхөрч хавдсан байсан байдалтай байна. Аын эхнэр М рүү малын нойтон баас авч шидэхэд нүүр хэсэг рүү нь оносон байх. А, М тэдний эмэгтэй хүүхэд байсан. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М миний зүүн талын дал хэсэг руу чулуугаар цохисон. Мөн А чулуугаар шидэж зүүн хөлийн шилбэ рүү онож мориноосоо унасан. Миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж, нүүр самардсан. Би гомдолтой байна. Гэрийнхээ тооно болон 2 хананы үдээс тасарсан тул хохирлоо барагдуулмаар байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/
Яллагдагч Б.Аын мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байтал гадаа хүн пизда гээд хараал хэлэх чимээ гарахад эхнэр Мг гадаа чимээ гараад байна уу, юу байна хар даа гээд гаргасан чинь О байна гэсээр орж ирсэн. Удалгүй манай хүүхэд гэрийн гадаа тоглож байснаа уйлаад ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад О ах намайг пизда минь гуйлгачингууд цагаачдаа зайлаа гээд аашлаад байна гэсээр орж ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр гараад чи хүүхэд юундаа загнаад байгаа юм, хэлэх юм байвал бид хоёрт хэл, хүүхэд яах гэж аашлаад байгаа юм гэхэд мод хугалж ирээд пизда минь чамайг ална, цагаачид минь гээд над руу дайрсан. Тэгээд О бид хоёр зууралдаж авсан. Огийн үхэр манай зэлэн дээр ирээд тугал мөргөөд байхаар нь эхнэр туух гээд очоод зэлэн дээр унасан байсан. Тэгээд О бид хоёр зэлэн дээр очоод би эхнэрээ тэвэрч авсан чинь О миний араас цамцны захнаас татаж намайг газар унагаагаад дээр гарч суугаад цамцны захаар боож, миний нүүр рүү цохисон. Тэгээд миний амьсгаа боогдоод дотор давчдаад байхаар нь О ахын дүү ахыгаа тавьчих, ах нь яг үхлээ гэж хэлэхэд чамайг ална, чамайг алахад чиний сэвсэн дээр орилох хүн байхгүй гэж хэлээд нүүр рүү дахиад цохисон. Тэгээд босоод танай эхнэр чинь худлаа унадаг гээд очиж өшиглөөд нойтон баас шидсэн. О одоо болъё, эхнэр уначихлаа эхнэрийн хажуу талаас өргөөд гэрт хонуулъя гэхэд О эхнэрийг хамжиж өргөөд гэрт оруулаад гараад явсан. О бид хоёр зууралдаж авах үед бие биенийгээ цохиж зодсон. Зуслангийн газраас болоод хэрүүл маргаан эхэлсэн. Би Архангай аймаг Булган сум Тусгалт баг Байц гэх газар нүүр болон толгой хэсэг рүү нь гар хүрч цохисон. Би О рүү чулуу шидсэн. Миний шидсэн чулуу оноогүй, өөр газар нь цохиогүй. Тухайн үед би болон О, манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний дээр гарч намайг цохиж зодоход гартаа чулуу бариад нүдний зовхи руу цохичихсон гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/
Яллагдагч Д.Огийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Байц гэх газраас 2018 оны 06 дугаар 20-ны орой 20 цагийн үед малаа тууж яваад Аын хажуугаар гарахдаа та зайл гэж хэлсэн. Учир нь 2018 оны 06 дугаар 14-ний өдөр Аын эхнэр М нь машинтай ирээд Булган сумын Тусгалт багийн Байц нэртэй зуслангийн газар буулгахгүй гээд чулуугаар баруун талын дал хэсэг рүү цохиж, малын баас авч шидэж элдвээр доромжилсон. Эхнэр нь буулгаад тавьсан байсан гэрийн унь, тооно авч шидсэн. Тэгээд 06 сарын 20-ны орой 20 цагийн үед Атой зодоон хийсэн. Эхлээд А чулуу авч шидэхэд зүүн хөлийн шилбэ рүү оноод би мориноосоо унаад Атой зууралдаж миний дээлний захнаас боосон. А миний зүүн шанаа руу цохиход шанаанаас цус гарсан. Аыг нүүр болон толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр хэсэг зууралдаад газар унаад буцаж босч ирэхэд Аын эхнэр малынхаа хашааны хажууд уначихсан байсан. Тэгээд А бид хоёр өргөөд гэрт оруулчихаад буцаад хэсэг зууралдаж байгаад би явсан. Би Аын нүүр хэсэг рүү 2 удаа гараараар цохисон. Мг цохиж, зодоогүй, нойтон баас авч шидсэн. Бид нар зуслангийн газраас болоод хэрүүл маргаан эхэлсэн. Би Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Байц гэх газар Аын нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. О нь эхнэр Мгийн нүүр хэсэг рүү нь нойтон баас авч шидсэн. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 280 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ч.Мгийн биед гэмтэл учирсан байна. 2. Ч.Мгийн биед баруун бугалганы гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Аын биед гэмтэл учирсан байна. 2. Б.Аын биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт, хоёр шилбэний урд хэсэг, цээжний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийдтээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Б.А нь бамбайн булчирхайн дутмагшил архаг хууч өвчтэй ба хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон байна...гэх дүгнэлт /хх-ийн 34 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 289 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Огийн биед зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааг хамарсан зулгарсан шарх, баруун дал орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун далны цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61, 84 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64-65, 86-87 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Байц” гэх газарт Б.А, Ч.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь Д.О, Б.А нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай яллагдагч Д.О нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Байц” гэх газарт малын бэлчээр эзэмших асуудлаас болж иргэн Б.А, Ч.М нартай маргалдаж, улмаар Б.А, Ч.М нарын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би нөхөр Аын хамт гэрээс гараад Од хандаж чи учир мэдэхгүй нялх хүүхэд аашилж, загнаад байхаар ярих юм байвал надтай ярь гэж хэлсэн чинь О модноос гишүү хугалж аваад муу пизда минь чамайг ална шүү гээд морьтойгоо давхиж хүрч ирээд манай гэрийн гадаа мориноосоо бууж ирээд манай нөхрийг заамдаж авсан. О гэнэт ухасхийгээд манай нөхөртэй барьцалдаж аваад манай нөхрийг газарт унагаагаад нүүр рүү нь гараараа цохиод, татаж босгож ирээд хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд над дээр ирээд үхрийн нойтон баасаар миний нүүр рүү цохиод миний баруун гарын булчин хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд ална шүү муу золбин жингэр минь гээд байсан. Тухайн үед манай хүүхдийг аашилж загнасан байхаар нь нөхөр бид хоёр өмөөрч гарч ирээд манай нөхөр Од хүүхдээ өмөөрч хэдэн юм хэлсэн чинь уурлаж давхиж ирээд нөхөр бид хоёрыг зодсон. О үхрийн нойтон баасаар миний нүүр рүү 2-3 удаа шидэж цохисон, мөн миний баруун гарын булчин хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, миний бөөр рүү нэг удаа хальт өшиглөсөн. Манай нөхөр Аыг О барьж аваад газар унагаагаад гараараа нүүр рүү нь олон удаа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, Б.Аын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “О мориноосоо бууж ирээд надтай барьцалдаж аваад намайг татаж газар унагаагаад дээр гарч гараараа миний нүүр рүү зөндөө олон удаа цохиод, намайг боогоод байхаар нь би ахыгаа тавьчих, ах нь амьсгаа давчдаад үхэх гээд байна ш дээ гэж гуйхад яадаг юм чамайг ална гээд миний багалзуурыг шахаад бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Намайг О янз бүрээр цохиж, зодож байсан бөгөөд би угаасаа дийлэхгүй байсан. О танай эхнэр худлаа унадаг гэсэн гээд намайг дахиж барьж аваад газар унагаагаад миний дээр гарч суугаад гараараа миний нүүр, толгой орчимд олон удаа цохиж зодсон. Намайг хүүхдээ зодож байгаа юм шиг л зодож байсан. Тэгээд манай эхнэр Мг ингээд үх гээд нүүр рүү нь нойтон баас авч шидээд, баруун гар руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би дахиж очоод Отэй барьцалдаж авсан. О намайг газар унагааж байгаад дээр гараад гараараа нүүр, толгой орчимд олон удаа цохиж зодсон. Миний нүүр, нүд улаан эрээн болсон бөгөөд баруун талын хөмсөг язарч 2 оёдол тавиулсан, тархи толгой хавдсан байдалтай байна. Манай эхнэрийн нүүр рүү нойтон баасаар шидээд, баруун гар руу нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, насанд хүрээгүй гэрч А.Уийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “О ах манайд ирээд манай ээжийг зодсон, манай ээжийн толгой руу баас шидээд ээжийн үс зөндөө үхрийн баас болсон. Бас манай аавыг зодсон. О ах манай үхэр байдаг газрын тэнд манай аавыг газар унагаачихаад гараараа аавын толгой руу цохиод байсан. Тэгсэн чинь аавын нүүрнээс цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “би мориноосоо унаад босч ирээд Атой барьцалдаж авахад А миний цамцны захнаас барьж авахаар нь би түүний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд миний нүүр рүү цохиод шанаанаас цус гарахаар нь чи намайг цохичихлоо гээд гараараа цусаа арчсан. Бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан чинь эхнэр нь мал руу гүйж яваад малынхаа хашааны хажууд уначихсан байхаар нь бид хоёр эхнэрийг нь хамт өргөж гэрт нь оруулаад дахиад барьцалдаж аваад хэсэг зууралдаж байгаад болиод би гэр рүүгээ малаа туугаад явсан. Аын эхнэр М рүү малын нойтон баас авч шидэхэд нүүр хэсэг рүү нь оносон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/, Б.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “эхнэр бид хоёр гараад чи хүүхэд юундаа загнаад байгаа юм, хэлэх юм байвал бид хоёрт хэл, хүүхэд яах гэж аашлаад байгаа юм гэхэд мод хугалж ирээд пизда минь чамайг ална, цагаачид минь гээд над руу дайрсан. О бид хоёр зэлэн дээр очоод би эхнэрээ тэвэрч авсан чинь О миний араас цамцны захнаас татаж намайг газар унагаагаад дээр гарч суугаад цамцны захаар боож, миний нүүр рүү цохисон. Тэгээд миний амьсгаа боогдоод дотор давчдаад байхаар нь О ахын дүү ахыгаа тавьчих, ах нь яг үхлээ гэж хэлэхэд чамайг ална, чамайг алахад чиний сэвсэн дээр орилох хүн байхгүй гэж хэлээд нүүр рүү дахиад цохисон. Тэгээд босоод танай эхнэр чинь худлаа унадаг гээд очиж өшиглөөд нойтон баас шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/, Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “06 сарын 20-ны орой 20 цагийн үед Атой зодоон хийсэн. Аыг нүүр болон толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/, хохирогч Ч.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 280 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/, Б.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар,
яллагдагч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Байц” гэх газарт малын бэлчээр эзэмших асуудлаас болж иргэн Д.Отэй маргалдаж, улмаар Д.Огийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “О чи намайг цохичихлоо ш дээ, энэ цусаа хар гээд шанаанаасаа урсаж байсан цусаараа нүүрээ арчаад байсан. Миний толгой эргээд байхаар нь гэрээсээ мөлхөж гараад хартал манай нөхөр О хоёр бас л барьцалдчихсан зодолдож байхаар нь би Аоо хоёулаа явъя, миний бие болохгүй байна гээд тэр хоёрыг очиж салгаад өөрийн нөхөр Аын хамтаар Булган сумын эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, Б.Аын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “манай охин гаднаас уйлаад орж ирээд О ах намайг аашилж загнасан гээд уйлаад байхаар нь би гэрээс гараад Од хандаж чи жаахан хүүхэд яахаараа загнаад байдаг юм бэ, ярих юм байвал надтай ярь гэж хэлсэн чинь О ална шүү пизда минь гээд модноос гишүү хугалж бариад морьтойгоо давхиж ирэхээр нь би айлгах гэж газраас чулуу авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрийнх нь хажуугаар гарахдаа зайл та нар гэж хэлэхэд А, М нар гарч ирээд чи муу юу гээд байгаа юм гээд А над руу чулуу авч шидэхэд миний зүүн хөлийн шилбэ рүү оносон. Тэгээд би мориноосоо унаад босч ирээд Атой барьцалдаж авахад А миний цамцны захнаас барьж авахаар нь би түүний нүүр рүү 2 удаа цохисон. Миний нүүр рүү цохиод шанаанаас цус гарахаар нь чи намайг цохичихлоо гээд гараараа цусаа арчсан. Бид хоёр зуслангийн маргаанаас болоод намайг зодсон. Миний нүүр рүү самардсан. Толгой болон хөл өвдөөд байна, миний нүүр шалбарч цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/, Б.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “О бид хоёр зууралдаж авсан. О бид хоёр зууралдаж авах үед бие биенийгээ цохиж зодсон. Би О рүү чулуу шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/, Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “Эхлээд А чулуу авч шидэхэд зүүн хөлийн шилбэ рүү оноод би мориноосоо унаад Атой зууралдаж миний дээлний захнаас боосон. А миний зүүн шанаа руу цохиход шанаанаас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/, хохирогч Д.Огийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 289 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш овогт Дийн Ог 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Б Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.О, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О, Б.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дийн Ог 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Б Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Аод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.А нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.О, Б.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Б.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ