Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 161

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүгдэгч: П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Пгийн Од холбогдох 1812002800202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Т овогт Пгийн О /РД:.../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.О нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө ,,,багийн төв дээр иргэн Д.Б бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812002800202 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Хохирогч Д.Багийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын төвөөс Тариат сумын Цагаан нуур багийн төв рүү очсон. Цагаан нуур багийн төв дээр байдаг Т гэдэг айлд орох гээд зогсож байтал   Цагаан нуур багийн иргэн П.О гэдэг залуу над дээр ирээд чамайг ална шүү, баян пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Од ах нь яасан юм бэ, үхрээ тариулах гээд явж байна гэж хэлсэн. Гэтэл П.О нь намайг шууд барьж аваад боогоод 4-5 удаа хавсарч унагааж, дараа нь намайг дээлний энгэрээс чирээд Б гэдэг айлын гадаа очоод намайг ахиад 1-2 удаа хавсарч унагаад байшингийн хаалгыг толгойгоор 2 удаа мөргүүлсэн. Б гэдэг айлын гадаа байсан микро машины жолооч гэх нэг залуу бид хоёрыг дэлгүүрийн үүдээ онгойлгоод архи авч өг гээд байсан. Бын дэлгүүр онгойхгүй байж байтал П.О мотоциклио унаад яваад өгсөн. 20 минутын дараа дахиж ирээд микрийн жолооч бид хоёрыг мотоциклийнхоо ард суу гэсэн. Би П.Оы ард сууж, жолооч залуу О гэх залуугийн мотоциклийн ард суугаад Б гэх айлын дэлгүүр дээр очсон. Тэгээд Б гэх айлын дэлгүүр лүү ороод дэлгүүрийн худалдагч болох Бгийн эхнэрийг ална шүү, архи аваад ир гээд айлгасан. Тэгээд дэлгүүрийн худалдагчаас би П.Од 20 000 төгрөгөөр 1 шил Хар чингис нэртэй архи авч өгсөн. П.О өөрөө нэг шил архи авсан. Миний авч өгсөн архийг П.О та энэ архийг задал гэж хэлсэн. Тэгээд би архийг задлаад өгтөл чи өөрөө уу гээд шахаад байхаар нь би архи уухгүй, ах нь даралт ихтэй гэж хэлсэн. Тэгсэн энэ пиздаг шонгоос баглаад хаячихъя гээд байсан. Тэгээд Б гээд залуу ирээд Б ахаа хоёулаа уулзая гээд Ж гэх айлын хашаа руу орсон. Тэгээд би Бд битгий архи уугаарай ахын дүү гэж хэлээд би хашаан дээгүүр даваад үхэр тарьж байсан газар луу очсон. Хашаан дээр очтол малын эмч А, Т хоёр байсан. Тэр хоёрт П.О намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би А гэх хүний машин дотор орж нуугдсан. Тэгээд байж байтал манай 2 хүүхэд малаа туугаад ирсэн. Тэгээд малын хашаан дээр П.О, О, Б нар нь 2 мотоцикльтой ирээд үхрийг чинь тариулахгүй гээд хашааны үүдэн дээр зогсоод байсан. Гэтэл А П.О, О, Б нарыг хөөж явуулсан. 2 жилийн өмнө байхаа Тариат сумын Цагаан нуур багийн Халзангийн өвөлжөө гэх газар малаа хараад явж байхад П.О намайг нэг удаа энэ газраас малаа аваад зайл, ална шүү гээд дарамталж байсан. П.О намайг боож унагаад нуруу орчим 2 удаа өшиглөсөн. Толгойгоор дэлгүүрийн хаалгыг 2 удаа мөргүүлсэн. Сумын төв орж ирээд эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой доргилттой байна гэж бичиг хийж өгсөн. Т гэх айлын байшингийн үүдэнд намайг П.О нь зодож байхад бид хоёрын хажууд О, Э нар байсан. Б гэх айлын гадаа байхад микрийн жолооч гэх танихгүй залуу, эхнэрийн хамт, О, Э нар байсан. П.О тухайн үед архи уусан байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Хохирогч Д.Б дахин мэдүүлсэн: ...нэмж ярих зүйл байна. Манай нутгийн П.О надтай хэрүүл маргаан хийж байгаад намайг зодож миний өмсөж байсан цэнхэр өнгийн гэртээ өмсдөг торгон дээлийн энгэр хэсгийг урсан. Одоо миний эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй. Гэртээ өмсдөг муу дээл байсан. 10000 төгрөгөөр үнэлэж байна. Мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахгүй. Хуучин муу дээлийн энгэр хэсэг нь оёогоороо урагдсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч М.Тын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн төв дээр машин дотроо нөхөр Агийн хамт унтаж байхад машины цонхыг тогшоод би сэрсэн. Сэрээд хартал нэг танихгүй залуу зогсож байсан. Бид хоёрт тэр залуу энд байгаа дэлгүүрийн үүдийг нүдээд онгойхгүй байна. Та хоёр нүдээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн үүдэнд очиход гурван залуу зогсож байсан. Гэтэл Б гэх хүнийг О нь энгэр дээрээс нь барьж аваад цааш нааш нь түлхээд хавсрах гээд байсан. Тэгээд дэлгүүр нь онгойгоогүй болохоор тэнд байсан залуучууд мотоциклио асаагаад бүгдээрээ явсан. Би нөхөр Аын хамт машиндаа суугаад Тариат сумын төв рүү явсан. О нь миний харснаар дээлнийх нь энгэрээс нааш цааш нь 1-2 удаа түлхээд хавсрах гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Гэрч Л.Аын мэдүүлсэн: ... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн төв дээр машин дотроо эхнэр Тын хамт унтаж байхад машины цонхыг тогшоод би сэрсэн. Сэрээд хартал нэг танихгүй залуу зогсож байсан. Надад тэр залуу дэлгүүр онгойлгоод ганц шил архи аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь ахад нь мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн хамт дэлгүүрийн үүдэнд очиход дэлгүүрийн үүдэнд 2 залуу зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн баруун талд байсан дэлгүүрийн үүдэнд мотоцикльтой нэг хүн зогсож байсан. Гэтэл надтай хамт явж байсан залуу тэр дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан хүн дээр очих гээд явсан. Тэр хүн дээр очоод юм яриад байгаа юм шиг харагдсан. Тэгээд бид хэд дээр ирсэн. Манай эхнэр машин руугаа яваад тэнд байсан хүмүүс бүгд замын цаана байсан дэлгүүр лүү очиж 1 шил архи авсан. Би тэгээд машин дээр очоод эхнэр Тын хамт Тариат сумын төв рүү явсан. П.О гэх залуу архи уусан байсан. П.О нь миний харснаар Д.Б гэх хүний дээлнийх нь энгэрээс барьчихсан нааш цааш нь түлхээд байгаа харагдсан. Би Б гэх айлын гадаа зогсож байхад Т гэх айлын дэлгүүрийн гадаа О, Б хоёр бие биенийхээ энгэрээс заамдчихсан зогсож байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа эргээд хартал хоёулаа газар уначихсан О нь Б гэдэг хүний дээр нь гарчихсан байж байгаад хоёулаа босоод Б гэх айлын гадаа бие биенийхээ мөрнөөс барьчихсан тэр хоёрын дээлнийх нь энгэр урагдчихсан ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 хуу/ 

 

Гэрч Б.Оын мэдүүлсэн: ...2018 оны 05 сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим О эхнэрийн хамт манайд ирсэн. Тэгээд манайд байсан Б, Э, Оы эхнэр, манай эхнэр М нарын хамт 1 шил архи уусан. Дараа нь бүгд Эгийнд очсон. Тэгээд Э, О бид гурав Тариат сумын Цагаан нуур багийн төв рүү 2 мотоциклиор явсан. Цагаан нуур багийн төв дээр Баа гэх айлын гадаа Э бид хоёр зогсож байтал Б ах ирсэн. Дараа нь Т гэх айл руу явсан. 10-20 минутын дараа Б, О хоёр маргалдсаар бие биенийхээ дээлний энгэрийг урсан байдалтай О Б мөрөн дээр барьчихсан Баа гэх айлын үүдэнд ирсэн. Баа гэх айлын дэлгүүр онгойхгүй байхаар нь замын цаана байдаг Б гэдэг хүний дэлгүүр дээр очиход дэлгүүр нь онгорхой байсан. Б, О хоёр дэлгүүр лүү түрүүлж орсон. Э бид хоёр араас нь ортол тэр хоёр нэг нэг шил архи авсан байсан. Тэгээд дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд байж байтал Б ганцаараа мотоцикльтой ирсэн. Дэлгүүрийн хажууд Б, Э, О, Б бид хэд суусан. Тэгээд Б ах авсан архиа задалсан. Задалсан архийг ууж дуусаад О Э Б бид дөрөв багийн төвийн баруун урд талд байдаг мал тарьдаг хашаан дээр очоод Эгийн гэр лүү явсан. О архи уусан байсан. Миний харснаар Т гэх айлын гаднаас О нь Б гэх хүний мөрөн дээрээс нь барьчихсан бие биенийхээ дээлний энгэрийг урчихсан ирж байсан. Өөр зүйл хараагүй. Б өмнө нь архи уусныг мэдэхгүй байна. Дэлгүүрээс авсан архийг хувааж уусан. Баа гэх айлын гадаа зогсож байгаад би дэлгүүрийн хойгуур тойрч Б гэх айлын гэрийн хаалгыг тогших хооронд маргалдаж, барилцсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Гэрч П.Бын мэдүүлсэн: ...2018 оны 05 сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед О нь эхнэр Н, О нь эхнэр Мийн хамт манайд ирсэн. Би тэр хэдэд нэг шил архи задалж өгсөн. Манайд байж байгаад Э гэх айлд очихоор би эхнэр Пын хамт тэр хадийн хамт Тариат сумын Цагаан нуур багийн  Бүдүүн хашаат гэх газар луу явсан. Э гэх айлд байж байгаад Цагаан нуур багийн төв рүү Э, О, О нар айлд очно гээд явсан. Би тэр хэдийг ирэхгүй байхаар нь Цагаан нуур багийн төв рүү яваад очтол Б гэдэг айлын дэлгүүрийн үүдэнд Б, О, Э, О нар нь 2 шил архи авчихсан уугаад сууж байсан. Би ууж байсан архинаас 2 удаа татсан. Тэгээд ууж байсан архи нь дууссан. Тэгээд би Э, О, О бид дөрөв мал тарьдаг хашаан дээр очсон. Би хашаан дээр байж байгаад мотоциклийн хажууд унтаж байгаад сэрээд Оы хамт Тариат сумын Цагаан нуур багийн Бүдүүн хашаат гэх газар луу Э гэх айл руу явсан. Тэнд очоод эхнэрээ аваад гэр лүүгээ явсан. О архи уусан байсан. Намайг очсоноос хойш О, Б хоёр нь маргалдаагүй. Б гэх айлын дэлгүүрийн үүдэнд Б, Э, О, О нар байсан. Б О хоёрын дээлнийх нь энгэр урагдчихсан архи уугаад сууж байсан. Ямар нэгэн шарх сорви байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Гэрч Э.Эын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 04-05 цагийн орчим О нь эхнэр Нхамт, О нь эхнэр Мийн хамт, Б нь эхнэр Д хамт манайд ирцгээсэн. Ирэхэд нь манай эхнэр ирсэн хүмүүст цай чанаж, тос хайлж өгсөн. Тэгээд байж байгаад Цагаан нуур багийн төв рүү О Оын хоёрын хамт 2 мотоцикльтой явсан. Цагаан нуур багийн төв дээр Баа гэх айлын гадаа очиж зогсоод цайны газрын үүдийг О бид хоёр нүдээд байж байтал Б ах мотоцикльтой ирсэн. Би Б ахыг сайн байна уу та  гэж мэндлээд та ямар ажилтай яваа юм бэ гэж асуухад Б ах нь үхрээ тариулах гэж ирсэн юмаа гэж хэлсэн. Б ах нь мотоциклио асааж яваад Б гэх айлын баруун талд байдаг Т гэх айлын гадаа очиж зогсож харагдсан. Тэгээд харж зогсож байтал О нь мотоциклио унаад Т гэх айлын гадаа зогссон. Миний харснаар Т гэх айлын гадаа очоод Б О нар нь хамт 2 удаа газар унаж байгаа харагдсан. Тэгээд Б О нар нь Т гэх айлын гаднаас Б гэх айлын гадаа ирсэн. Б О нарын дээлийнх нь энгэр урагдсан байгаа харагдсан. Тэгээд дараа нь Б, О нар нь эргээд Т гэх айлын гадаа очоод О нь мотоциклио бариад Бг ардаа суулгаад замын цаана байдаг Бгийн дэлгүүр лүү явсан. Хэсэг хугацааны дараа О нь гараараа даллахаар нь О бид хоёр Б гэх айлын гадаа очтол О Б хоёр нэг нэг шил архи авчихсан байсан. Тэгээд 2 шил архийг нь О, О, Б  бид дөрөв хувааж уусан. Тэгээд би мал тарьдаг хашаа руу явсан. О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. О Бг цохиж байгааг хараагүй. Харин Т гэх айлын гадаа Б  О хоёр хамт 2 удаа газар унаж байгаа харагдсан. Б дээлнийх нь энгэр урагдсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Гэрч Г.Лийн мэдүүлсэн: ...2018 оны 05 сарын 06-ны өдөр 07 цагийн орчим дэлгүүр дотроо байж байтал гадна талаас О Б хоёр орж ирсэн. Б гэдэг хүн нь надаас нэг шил архи өгөөч гэж хэлсэн. Би Б гэдэг хүнд зарж байгаа архи байхгүй, харин хүүхдийн хадаг тавиад илүү гарсан архи байгаа гээд нэг шил Соёрхол гэдэг архи 20 000 төгрөгөөр зарсан. Тэгээд дараа нь О нь би нэг шил архи авъя гэж хэлэхээр нь надад байгаа нь нэг шил архи байна гээд 20 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр хоёр хүн гараад явсан. Б гэдэг нь эрүүл байх шиг байсан. Харин О бага зэрэг согтуу харагдаж байсан. Б дээлнийх нь энгэр урагдсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Ч.Бын мэдүүлсэн: ...Би он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 05 дугаар сарын эхээр байх шөнө гэртээ унтаж байхад байшингийн хаалгыг хүмүүс нүдэж байгаад яваад өгсөн. Өглөө босоод харахад байшингийн үүдэнд улаан өнгийн мотоцикль байсан. Би босч хараагүй. Чимээг нь сонсож байхад 2 хүн байх шиг байсан. Би ганцаараа байсан. Хэрэлдэж маргалдаж байсан талаар би сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Яллагдагч П.Оы мэдүүлсэн: ...Би 2018 оны 05 сарын 06-ны өглөө Тариат сумын Цагаан нуур багийн төв дээр өглөө 06 цагийн үед явж байхад манай нутгийн ах Б үхрээ тариулах гэж байгаа гээд багийн төв дээр ирээд би түрүүлж үхрээ тариулна гээд уурлаад манай үхрийг хөөгөөд миний дээлний энгэрийг ураад хаясан. Тэгэхээр нь би та миний дээлний энгэрийг урчихлаа гээд өөрийнх нь дээлний энгэрийг урж хаяаад бид хоёр хоорондоо маргалдаж байгаа би нэг удаа дэлгүүрийн модон хаалгыг мөргүүлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад бид хоёр барилцаж хоёулаа газар ойчсон. Нэг удаа би Б ахын дээрээс дарж унасан. Тэгээд босоод Б ахаар би багийн төвийн дэлгүүрээс нэг шил Соёрхол нэртэй 0.75 граммын архи авахуулж хамт уусан. Тэрнээс хойш бид хоёр гэрлүүгээ явсан. Би найз нартайгаа 3 шил архи уусан байсан. Өөр янз бүрийн асуудал байхгүй. Малын бэлчээрээс болж хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед үхэртээ тариа хийлгэх гээд хашаанд үхэр хашсан байсан. Тэгсэн Б ах түрүүлж үхрээ тариулна гээд байсан. Тэрнээс болж хэрүүл зодоон хийсэн. Би Цагаан нуур багийн дэлгүүрийн үүдэн дээр хоорондоо маргалдаж байх явцад дэлгүүрийн хаалга нэг удаа Б ахыг мөргүүлсэн. Маргалдаж байх явцад 2 удаа дээрээс нь дарж унасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Б цэнхэр өнгийн торгон хуучин дээлтэй байсан. Дээлний энгэр оёогоороо бага зэрэг урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 219 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Д.Б биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 42 хуу/  

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 60 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн төв дээр иргэн Д.Б бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн төв дээр иргэн Д.Б бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан: 

хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “П.О нь намайг шууд барьж аваад боогоод 4-5 удаа хавсарч унагааж, дараа нь намайг дээлний энгэрээс чирээд Б гэдэг айлын гадаа очоод намайг ахиад 1-2 удаа хавсарч унагаад байшингийн хаалгыг толгойгоор 2 удаа мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-12 хуу/

гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Гэтэл Б гэх хүнийг О нь энгэр дээрээс нь барьж аваад цааш нааш нь түлхээд хавсрах гээд байсан. Тэгээд дэлгүүр нь онгойгоогүй болохоор тэнд байсан залуучууд мотоциклио асаагаад бүгдээрээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

гэрч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “П.О нь миний харснаар Д.Б гэх хүний дээлнийх нь энгэрээс барьчихсан нааш цааш нь түлхээд байгаа харагдсан. Би Б гэх айлын гадаа зогсож байхад Т гэх айлын дэлгүүрийн гадаа О, Б хоёр бие биенийхээ энгэрээс заамдчихсан зогсож байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа эргээд хартал хоёулаа газар уначихсан О нь Б гэдэг хүний дээр нь гарчихсан байж байгаад хоёулаа босоод Б гэх айлын гадаа бие биенийхээ мөрнөөс барьчихсан тэр хоёрын дээлнийх нь энгэр урагдчихсан ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “10-20 минутын дараа Б, О хоёр маргалдсаар бие биенийхээ дээлний энгэрийг урсан байдалтай О Б мөрөн дээр барьчихсан Баа гэх айлын үүдэнд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

гэрч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Миний харснаар Т гэх айлын гадаа очоод Б О нар нь хамт 2 удаа газар унаж байгаа харагдсан. Тэгээд Б О нар нь Т гэх айлын гаднаас Б гэх айлын гадаа ирсэн. Б О нарын дээлийнх нь энгэр урагдсан байгаа харагдсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

П.Оы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 05 сарын 06-ны өглөө Тариат сумын Цагаан нуур багийн төв дээр өглөө 06 цагийн үед явж байхад манай нутгийн ах Б үхрээ тариулах гэж байгаа гээд багийн төв дээр ирээд би түрүүлж үхрээ тариулна гээд уурлаад манай үхрийг хөөгөөд миний дээлний энгэрийг ураад хаясан. Тэгэхээр нь би та миний дээлний энгэрийг урчихлаа гээд өөрийнх нь дээлний энгэрийг урж хаяаад бид хоёр хоорондоо маргалдаж байгаа би нэг удаа дэлгүүрийн модон хаалгыг мөргүүлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад бид хоёр барилцаж хоёулаа газар ойчсон. Нэг удаа би Б ахын дээрээс дарж унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

хохирогч Д.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 219 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Т овогт Пгийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Пүрэвринчигийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Од оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ