2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2026/00485

 

2026 03 20

193/ШШ2026/00485

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,149,644.01 иргэний хэргийг хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагч Ө.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Зээлийн нэмэгдүүлсэн хүү 368,034.83 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Ө. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Би нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 4,781,609.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ө.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 5,149,644.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.Алтангэрэлээс 5,149,644.01 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.3.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн 368,034.83 төгрөгөөс татгалзсан татгалзал, хариуцагч Ө.гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 4,781,609.18 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                П.НЯМСҮРЭН