2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2026/00486

 

2026            03           20

                                 193/ШШ2026/00486

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод байрлах, *******К /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,316,679.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэлэлцсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 1,316,679.23 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-д Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан.

 

Шүүх 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн ар гэрийн хүнд шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн хариу тайлбар өгөх эс үйлдэхүй нь уг шийдвэрийн үндэслэл болоогүй, харин нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн баримт, нотолгоо нь энэхүү шийдвэрийн үндэслэл болсон болохыг дурдах нь зүйтэй.

 

3.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/1510601552 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан,

- Хариуцагч Б. нь зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдүүлэгчээс 2024 оноос 2025 он хүртэл хугацаанд зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн,

- Хариуцагч Б. нь уг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 597,346 төгрөг зээлж, зээлдэгчийн эзэмшилд шилжүүлэн авсан гэх зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/1510601552 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан эсвэл зөвшөөрсөн эсэх тайлбар ирүүлээгүй.

 

5. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий *******К нь хариуцагч Б. нарын хооронд байгуулсан гэрээгээр гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэг тохиролцсон агуулгаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1[1].-д заасан гэрээ байгуулагдсан үзлээ.

Талуудын хооронд байгуудагдсан гэрээнд хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Уг гэрээгээр зээлдэгч нь кредит эрхээр баталгаажсан, үнийн дүнгээр худалдан авалт хийж, гэрээгээр тохирсон хугацаандаа үндсэн зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх нэмэгдүүлсэн хүүг эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч Б. нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-д зааснаар үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа заасан боловч үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК хариуцагч Б.аас 1,316,679.23 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн байна.

 

7.Иймд хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,316,679.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******К-д олгож шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1., 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,316,679.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******К-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,017 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагчаас 36,017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3.-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН

 

 

[1] Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.