| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0152/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Гсүрэнгийн Над холбогдох 1812002550177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хагийн тал гэх газар оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Г-ийн Н /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Н нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хорооллын гудамжнаас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим иргэн Ш.Ө-ын “Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1 580 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812002550177 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ш.Ө-ын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би мотоциклиороо сумын төв орж ирээд ажил бөөгнүүлсэн. Тэр өдөр 17 цагийн үед хашааныхаа гадаа мотоциклио тавьчихаад байшиндаа орж гоймон дэвтээж идээд ойролцоогоор 15 минут болоод гарч иртэл миний мотоцикль байхгүй алга болсон байсан. Дугуйн морийг харахад түрж явж байгаад утсыг нь салгаад унаад явчихсан байсан. Дугуйн мөрийг дагаж явтал 200 метр орчим яваад мөр нь хаашаа явсан нь мэдэгдэхээ байсан. Би ойр орчмын хүмүүсээс асуухад сая И нэг шар мотоцикль уначихсан явж байсан гэ надад хэлсэн. Хүмүүсээс сураглахад И шар өнгийн нэг толь нь байхгүй Даюун маркийн мотоцикль унаад гүүрний ойролцоо байх Т гэх айлын хашаа руу орж байсан гэж надад хэлсэн. И өөрийн эзэмшлийн мотоцикльгүй бөгөөд миний хулгайд алдсан мотоциклийн өнгө, марк нь таарч байсан болохоор би шууд Т гэх айлд очсон. Очоод Т ахын хашаанд байх амбаарыг онгойлгож үзэхэд миний мотоцикль дотор нь байсан. Би мотоциклио аваад Т ахаас энэ мотоциклийг хэн хийсэн бэ гэж асуухад И унаж ирээд энэ мотоциклийг амбаарт түр хийчихье маргааш ирээд авна гэж хэлээд явсан байсан. Би тухайн үед цагдаа дуудах гэтэл сумын цагдаа хөдөө ажлаар явсан байсан. Мал төллөж байсан болохоор яараад мотоциклио Т ахын амбаараас аваад гарсан. Миний мотоцикль супер даюун маркийн шар өнгийн мотоцикль байсан. Нэг толь нь хугараад унасан. Өөр гэмтэл байхгүй шинэ мотоцикль байсан. Би уг мотоциклийг худалдаж аваад 7 сар болж байна. Би мотоциклио 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үнээр нь үнэлнэ. Манай хашаанаас Т ахын хашаа хүртэл 2 км зайтай. Би уг мотоциклио 17 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл төрлийнхөө хүний машинд бензин хийж, сумын төвөөр хайсан. Эрж хайсан машинд бензин хийсэн 30 000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Би Иыг миний мотоциклийг хулгайлсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Гэрч Ш.Нын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би гүүрний наад талд “Уран дөш” цайны газрын зүүн талд 18 цагийн үед машинтайгаа явж байхад манай нутгийн И миний төрсөн дүү Ш.Өын мотоциклийг унаад гүүрний ойролцоо байх Т гэдэг айлын хашааны гадаа ирсэн. Энэ өдөр 17 цагийн үед манай дүү Ш.Ө нь хашааны гаднаас өөрийн Даюун маркийн мотоциклио хулгайд алдчихлаа та гадуур явахдаа харж байгаарай гэж надад хэлсэн. Би утсаар өөрийн дүү Ш.Ө луу залгаад чиний хулгайд алдсан мотоциклийг И уначихсан Тгийн гадаа ирлээ. Чи оч гэж хэлсэн. И манай суманд амьдардаг ажилгүй залуу байдаг юм. Ш.Өын мотоциклийн баруун талын толь нь хугарч хаягдсан, шаврын хаалт нь хугарсан болохоос шинэ шар өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Өмнө нь уг мотоцикльтой Ш.Ө манайд ирж байсан болохоор би хараад шууд танина. Иын унаж явсан мотоцикль баруун тольгүй, шаврын хаалт нь хугарсан бас өнгө, маркаараа яах ч аргагүй миний дүүгийн мотоцикль байсан. Ш.Ө мотоциклио хэзээ авсныг би сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Гэрч С.Тын мэдүүлсэн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад, ноолуур зарсан хөдөөний хүмүүстэй таарч архи уугаад, нилээн согтоод гэртээ унтаж байсан. Миний эхнэр колонкод ажилтай, хүүхдүүд сургуульдаа явсан болохоор би гэртээ ганцаараа байсан. Гэтэл 18-19 цагийн үед манай сумын И гэх залуу манайд орж ирсэн. И орж ирээд надад хандан танай хашаанд мотоциклио тавьчихъя, маргааш ирээд авчихна гэж хэлсэн. Би тэг тэг гэж хэлээд унтсан. Би тухайн үед унтаж байсан болохоор араас нь гарч хараагүй. Гэтэл орой эхнэр хүүхдүүдтэйгээ унтаж байхад Ямаатын Ө гэх залуу манайд ирээд танай амбаарт миний мотоцикль байна, хэн миний мотоциклийг хийсэн бэ гэж надаас асуусан. Би И надаас асуугаад хашаан дотор мотоцикль хийе гэж байсан И энэ мотоциклийг хийсэн гэж хэлсэн. Ө өөрийнхөө мотоциклийг унаад явсан. Шар өнгөтэй Даюун маркийн мотоцикль байсан. Ө шөнө ирж авсан болохоор би сайн харж чадаагүй. И өмнө нь манай амбаарт мотоцикль хийж байгаагүй. Манай амбаарт нэг их юм байхгүй болохоор би цоожолдоггүй, цүүнд мод хийгээд орхичихдог юм. Би тухайн үед Иын мотоцикль эвдрээд манай хашаанд тавьж байгаа юм байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч П.Мы мэдүүлсэн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ямаат багийн Бор үзүүр гэх газар гэртээ байж байхад орой харанхуй болж байхад манай эхнэрийн дүү Ш.Ө над руу утсаар залгаад би мотоциклио хулгайд алдчихлаа, та машинтайгаа орж ирээд хайлцаад өгөөч гэж хэлсэн. Би тэр даруйд нь машинтайгаа сумын төв рүү орсон. Намайг орж ирэхэд миний приус маркийн машинд Ш.Ө 30 000 төгрөгөнд бензин хийж, сумын төвөөр мотоциклио хайж нилээн явсан. Тэгээд шөнийн 00:00 цагийн үед Т гэх айлын хашаан дотор амбаараас нь олж авсан. Тгийн хэлснээр Н амбаарт нь хийсэн гэж ярьж байсан. Ш.Ө нь супер даюун маркийн шар өнгийн мотоцикльтой. Уг мотоциклио хэзээ авсныг сайн мэдэхгүй. Харахад шинэ л мотоцикль байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Г.Дын мэдүүлсэн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед сумын төв дотор явж байгаад И ахтай таарсан. И ахтай бид хоёр хамт сумын төвийн хойд талд очиж архи уусан. Тэгээд 17 цагийн үед бид хоёр миний мотоцикльтой сумын төв орж ирээд гудмаар явж байхад Ямаат багийн Ш.Ө гэх айлын хашааны гадна И ах буусан. Би И ахыг тэнд буулгачихаад Н ахын ажиллуулдаг цайны газар луу явсан. Би Н ахын цайны газраас гараад колонкоос бензин авах үед И ах шар өнгийн банктай мотоцикль уначихсан сумын төвийн доошоо гүүрний зүг явж байсан. Би тэр өдөр И ахтай дахиж таараагүй. Ш.Ө ахын хашааны гадаа шар өнгийн банктай мотоцикль байсан. Би тулж хараагүй болохоор маркийг нь сайн мэдэхгүй байна. И ахыг холоос харсан болохоор ямар мотоцикль унаж явсныг мэдэхгүй байна. Юу ч байсан шар өнгийн бензин банктай мотоцикль байсан. И ах өөрийн эзэмшлийн мотоцикльгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Яллагдагч Г.Нын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байтал үдийн хавьцаа 12, 13 цагийн үед манайд Өлзийт сумын 2 дугаар багийн Жгэх залуу ирсэн. Бид хоёр нэг шил архи хувааж уугаад 14 цаг дөхүүлээд Жгэрлүүгээ явна гээд гарсан. Би гэртээ хэсэг байж байгаад явган гэрээс гараад Нгийн дэлгүүрийн нэг лааз пиво уугаад явж байтал Дтой тааралдаад бид хоёр сумын төвийн ардхан тал руу гараад 1 шил архи хувааж уусан. Бид хоёр 17 цагийн үед сумын төв рүү орж ирээд би Эгийн гадаа буусан. Д цаашаа давхиад яваад өгсөн. Тэгтэл тэр хашааны гадна Ж мотоцикльтой адилхан мотоцикль байхаар нь унаж яваад сумын төвийн гүүрний хойно байдаг Т гэх залуугийн амбаарт оруулж тавьчихаад маргааш ирж авна гэж хэлчихээд гэрлүүгээ явсан. Тгийнхээс гараад архи ууж байгаад шөнөдөө гэртээ харьж хоносон. Маргааш нь сумын төвд Ттай таарсан чинь та хүний мотоцикль аваад ирсэн юм бишүү хүн нь ирээд аваад явсан шүү гэж байсан. Тэр мотоцикль сумын төвд байдаг Э гэх айлын хашааны гадаа байсан. Тэр хашаа уг нь Эгийн хашаа. Гэхдээ тэнд Ө гээд энэ мотоциклийн эзэнийх өвөлжсөн юм билээ. Би тэр мотоциклийг унаад шууд Тгийн амбаарт авчирч хийчихсэн. Харсан үзсэн хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би тэр үед нилээн согтуу байсан. Дахиад архи уух санаатай байсан болохоор гэрлүүгээ явъя гэж бодоогүй юм. Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор хүний мотоциклийг унаад явчихсан байна лээ. Буруу талын толь хугарсан. Шар өнгийн мотоцикль байсан. Бусдыг нь бол сайн санахгүй байна. Манай хүүхдүүд Улаанбаатар хотод сурч ажилладаг болохоор эхнэр тэнд хамт байдаг юм. Би өөрөө Өлзийт сумын төв дээр байдаг. Эхнэр хүүхдүүд ирэн очин байдаг. Би хавартаа малын ноос ноолуур авах, мал нядлах, намартаа түлээ түлш бэлтгэх гэх зэрэг ажил хийгээд олсон мөнгөөрөө амьдрал ахуйгаа болгож байна. Ер нь олдсон ажлыг голохгүй хийдэг. Миний нэр дээр данстай цөөхөн хэдэн мал байсан. Тэрийгээ би энэ хавар өөрийн төрсөн эгч Түмэннастад зарчихсан. Одоо надад мал гэх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22 хуу/
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40-41 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хорооллын гудамжнаас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим иргэн Ш.Өын “Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хорооллын гудамжнаас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим иргэн Ш.Өын “Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1 580 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:
хохирогч Ш.Өын мэдүүлсэн “Би ойр орчмын хүмүүсээс асуухад сая И нэг шар мотоцикль уначихсан явж байсан гэ надад хэлсэн. Хүмүүсээс сураглахад И шар өнгийн нэг толь нь байхгүй Даюун маркийн мотоцикль унаад гүүрний ойролцоо байх Т гэх айлын хашаа руу орж байсан гэж надад хэлсэн. И өөрийн эзэмшлийн мотоцикльгүй бөгөөд миний хулгайд алдсан мотоциклийн өнгө, марк нь таарч байсан болохоор би шууд Т гэх айлд очсон. Очоод Т ахын хашаанд байх амбаарыг онгойлгож үзэхэд миний мотоцикль дотор нь байсан. Би мотоциклио аваад Т ахаас энэ мотоциклийг хэн хийсэн бэ гэж асуухад И унаж ирээд энэ мотоциклийг амбаарт түр хийчихье маргааш ирээд авна гэж хэлээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
гэрч Ш.Нын мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би гүүрний наад талд “Уран дөш” цайны газрын зүүн талд 18 цагийн үед машинтайгаа явж байхад манай нутгийн И миний төрсөн дүү Ш.Өын мотоциклийг унаад гүүрний ойролцоо байх Т гэдэг айлын хашааны гадаа ирсэн. Өмнө нь уг мотоцикльтой Ш.Ө манайд ирж байсан болохоор би хараад шууд танина. Иын унаж явсан мотоцикль баруун тольгүй, шаврын хаалт нь хугарсан бас өнгө, маркаараа яах ч аргагүй миний дүүгийн мотоцикль байсан. Ш.Ө мотоциклио хэзээ авсныг би сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
гэрч С.Тын мэдүүлсэн “18-19 цагийн үед манай сумын И гэх залуу манайд орж ирсэн. И орж ирээд надад хандан танай хашаанд мотоциклио тавьчихъя, маргааш ирээд авчихна гэж хэлсэн. Би тэг тэг гэж хэлээд унтсан. Би тухайн үед унтаж байсан болохоор араас нь гарч хараагүй. Гэтэл орой эхнэр хүүхдүүдтэйгээ унтаж байхад Ямаатын Ө гэх залуу манайд ирээд танай амбаарт миний мотоцикль байна, хэн миний мотоциклийг хийсэн бэ гэж надаас асуусан. Би И надаас асуугаад хашаан дотор мотоцикль хийе гэж байсан И энэ мотоциклийг хийсэн гэж хэлсэн. Ө өөрийнхөө мотоциклийг унаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
гэрч П.Мы мэдүүлсэн “Тэгээд шөнийн 00:00 цагийн үед Т гэх айлын хашаан дотор амбаараас нь олж авсан. Тгийн хэлснээр Н амбаарт нь хийсэн гэж ярьж байсан. Ш.Ө нь супер даюун маркийн шар өнгийн мотоцикльтой. Уг мотоциклио хэзээ авсныг сайн мэдэхгүй. Харахад шинэ л мотоцикль байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
гэрч Г.Дын мэдүүлсэн “Би Н ахын цайны газраас гараад колонкоос бензин авах үед И ах шар өнгийн банктай мотоцикль уначихсан сумын төвийн доошоо гүүрний зүг явж байсан. Би тэр өдөр И ахтай дахиж таараагүй. Ш.Ө ахын хашааны гадаа шар өнгийн банктай мотоцикль байсан. Би тулж хараагүй болохоор маркийг нь сайн мэдэхгүй байна. И ахыг холоос харсан болохоор ямар мотоцикль унаж явсныг мэдэхгүй байна. Юу ч байсан шар өнгийн бензин банктай мотоцикль байсан. И ах өөрийн эзэмшлийн мотоцикльгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
яллагдагч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэгтэл тэр хашааны гадна Ж мотоцикльтой адилхан мотоцикль байхаар нь унаж яваад сумын төвийн гүүрний хойно байдаг Т гэх залуугийн амбаарт оруулж тавьчихаад маргааш ирж авна гэж хэлчихээд гэрлүүгээ явсан. Тгийнхээс гараад архи ууж байгаад шөнөдөө гэртээ харьж хоносон. Маргааш нь сумын төвд Ттай таарсан чинь та хүний мотоцикль аваад ирсэн юм бишүү хүн нь ирээд аваад явсан шүү гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ө овогт Гсүрэнгийн Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ш.Ө нь мотоциклио хулгайд алдаж, П.Мы Приус маркийн авто машинд 30000 төгрөгийн бензин хийж эрж хайсан болох нь хохирогч Ш.Өын мэдүүлэг /хх-ийн 07 хуу/, гэрч П.Мы мэдүүлэг /хх-ийн 15 хуу/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Наас хохиролд 30000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Өт олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь хулгайлсан мотоциклийг буцааж өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Г.Н нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Гсүрэнгийн Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Над оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Г.Наас 30 000 /гучин мянга/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Нурамт гэх газар оршин суух Өөлд овогт Шагдарын Өт РД:АЕ80110771 олгосугай.
6. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Над хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ