Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/04132

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: *******,,,,, ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,**************,**************д холбогдох 2,507,528.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* 2021 оны 11 сарын 18-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөг авч, 1,629,200 төгрөгийг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 1,092,203.02 төгрөг, хүү 1,197,819.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,506.85 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 2,507,528.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,507,528.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 2,507,528.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55,070.46 төгрөгийн тал хувь болох 27,535.23 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******эс 27,535.23 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,507,528.92 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 55,070.46 төгрөгийн тал хувь болох 27,535.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,535.23 төгрөг, хариуцагч Д.*******эс 27,535.23 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА