| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00439/И |
| Дугаар | 320/ШШ2026/00524 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2026/00524
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С**** дүүрэг, ****-р хороо, С**** т***, *** давхарт байрлах *** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн У**** сумын Шивлэг *** дүгээр багт оршин суух, С***-н С**** (Р****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,220,919.93 (нэг сая хоёр зуун хорин мянга есөн зуун арван есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 320/2026/00439/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.С*** *** банк ХК-тай 6000557795 тоот Цахим зээлийн гэрээ-г 2025-04-19-ний өдөр, 6000557460 тоот Цахим зээлийн гэрээ-г 2025-04-19-ний өдөр тус тус байгуулж дээрх 6000557795 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-09-25-ны өдөр, 6000557460 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-09-23-ны өдөр.
Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн:
6000557795 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 93,759.47 төгрөг, хүү 56,319.38 төгрөг, нийт 150,078.85 төгрөг,
6000557460 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 11,816.30 төгрөг, хүү 7,514.69 төгрөг, нийт 19,330.99 төгрөг.
Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо:
6000557795 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2025-08-10-ны өдрөөс,
6000557460 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2025-09-08-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын тухай: Дээрх зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000557795 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,094,690.90 төгрөг, 6000557460 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 101,229.03 төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт 1,220,919.93 төгрөгийг хариуцагч Содномбазар Содхүүгээс гаргуулах гэжээ.
Хариуцагч С.С**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.С**** нь *** банк ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. *** банк ХК-ийн нэхэмжилсэн 1,220,919.93 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй. Бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани нь хариуцагч С.С****-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,220,919.93 (нэг сая хоёр зуун хорин мянга есөн зуун арван есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,220,919.93 (нэг сая хоёр зуун хорин мянга есөн зуун арван есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,852 (гучин гурван мянга найман зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С****-с 16,926 (арван зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг, улсын орлогоос 16,926 (арван зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч С.С***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,220,919.93 (нэг сая хоёр зуун хорин мянга есөн зуун арван есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,220,919.93 (нэг сая хоёр зуун хорин мянга есөн зуун арван есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,852 (гучин гурван мянга найман зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С****-с 16,926 (арван зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг, улсын орлогоос 16,926 (арван зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН