Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/04136

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: ,,,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************д холбогдох 12,086,718.22 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* 2024 оны 08 сарын 15-ны өдөр *******1531980 тоот зээлийн гэрээ байгуулж 3,788,000 төгрөгийг, 2024 оны 08 сарын 16-ны өдөр *******1632236 тоот зээлийн гэрээ байгуулж 5,888,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 2160726 тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж 560,000 төгрөгийг тус тус авч, 1,008,960.55 төгрөг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул *******1531980 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 3,491,553.27 төгрөг, хүү 679,102.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,291.80 төгрөг, *******1632236 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 8,813,843.58 төгрөг, хүү 1,330,252.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,929.08 төгрөг, 2160726 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 557,891.95 төгрөг, хүү 166,369.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,244.58 төгрөг, шимтгэл 3,600 төгрөг, нийт 12,086,718.22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,086,718.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,086,718.22 төгрөгийг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрчээ.

Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 12,086,718.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208,337 төгрөгийн тал хувь болох 104,168.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******гоос 104,168.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,086,718.22 төгрөгийг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 208,337 төгрөгийн тал хувь болох 104,168.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 104,168.5 төгрөг, хариуцагч Э.*******гоос 104,168.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА